Нийгмийн

“Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын нээлт боллоо

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим болон “Степпе паблишинг” хамтран “Монголын эзэнт гүрний түүх” төслийг хэрэгжүүлж, таван боть бүтээлийг эрхлэн гаргажээ. Эл бүтээлийн нээлт өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын их сургуулийн номын санд боллоо.

Энэхүү таван ботид Их Монгол улс, Юань гүрэн болоод Зүчи, Цагаадай, Ил хаант улсуудын улс төр, нийгмийн байгуулал, эдийн засаг, соёлын түүхийг цогцоор нь нэгтгэн харуулахыг зорьжээ. Тус төслийн удирдагч, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргал ажилласан байна. Монголд анх удаа перс, араб, цагадай зэрэг хэлээрх олон сурвалжуудыг эхээс нь өргөн хэмжээтэй ашигласнаараа онцлогтой аж. 

-“Их Монгол улс” тэргүүн ботийн I, II, III бүлгийг доктор Б.Батсүрэн (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн), IV, V бүлэг, VI бүлгийн 1, 2 дугаар зүйлийг доктор П.Дэлгэржаргал (МУИС-ийн Түүхийн тэнхим), VI бүлгийн 3, 4 дүгээр зүйл, VII бүлгийг доктор У.Эрдэнэбат (МУИС-ийн Антропологи археологийн тэнхим);

-“Их Юань хэмээх Их Монгол улс” дэд ботийн I бүлэг, II бүлгийн 3 дугаар зүйл, III, IV бүлгийн доктор Д.Идэр (МУБИС-ийн Түүхийн тэнхим), II бүлгийн 1, 2 дугаар зүйлийг магистр Ч.Содбилэг (Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан), V бүлгийг доктор Б.Чинзориг (МУИС-ийн Түүхийн тэнхим);

-“Зүчийн улс” гутгаар ботийн I, II бүлгийг доктор Ж.Гэрэлбадрах (МУБИС-ийн Түүхийн тэнхим), III, IV бүлгийг доктор Б.Чинзориг (МУИС-ийн Түүхийн тэнхим), V бүлгийг доктор Д.Өлзийбаатар (Төрийн шагналт түүхч);

-“Цагадайн улс” дөтгөөр ботийн I, II, III, IV бүлгийг доктор Д.Анхбаяр (МУИС-ийн Түүхийн тэнхим), V бүлгийг доктор Р.Мөнхтулга (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн);

-“Ил хаант улс” тавдугаар ботийг доктор Д.Анхбаяр (МУИС-ийн Түүхийн тэнхим) нар бичив.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
номт
номт
2019-10-18 15:03

эНЭ ЦАГ ҮЕИЙН ШУУРГАНД ЭРГЭЛТ ГУЙВАЛТГҮЙ ЯВАА ТҮҮХИЙН САЛБАРЫНХАНД ГАВЬЯАТ ЦОЛОО ӨГӨӨЧ ЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, Урангоо, Энхцэцэг, Дэлгэржарг�##�, Болдбаатарууд гээд з�##�уустаа юуг нь харамлаад байдаг юм бэ тэгж ярьв�##� дэмжээд багаа бөхчүүдээс чинь илүү дэлхийд монголын нэрийг гаргаж байгаа баянхонгор нутгийн түүхчид шүү

Зочин
Зочин
2019-10-21 19:30
Reply to  номт

yaag unen

Зочин
Зочин
2019-10-31 10:28

Баяр хүргэе

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 12:33

Cephalexin Clamydia http://abuycialisb.com - cialis canada Viagra Mercado Libre Buy Cialis Venta De Priligy En Espana

Холбоотой мэдээ

Back to top button