СПОРТ

Ц.Цогтбаатар, Ё.Басхүү тэргүүтэй шилдэг 20 жүдоч Антальягийн татамиг зорилоо

Өмнөх долоо хоногт Тбилисийн их дуулгад зодоглосон манай улсын жүдочид дараагийн их сорилгодоо хүч үзэхээр хөдөллөө. Тэдний дараагийн дэвжээ Туркийн Анталья.

Тодруулбал, маргааш тус улсад эхлэх Антальягийн “Их Дуулга” буюу ДАШТ-ий өмнөх сүүлийн том сорилгод манай 20 шилдэг жүдоч барилдах юм. Тус тэмцээнд 84 орны 620 жүдоч оролцох мэдүүлгээ өгчээ.

Харин сар гаруйн дараа Катарын нийслэл Доха хотод дэлхийн шилдэг жүдочид чуулж аваргаа тодруулна.

Антальяад зодоглох Монгол жүдочид:
Эрэгтэйчүүдийн:

  • 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Алтанбагана
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: А.Адъяасүрэн
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button