Д.Бат-Эрдэнэ ч мөн бүрэн эрхээсээ түдгэлзэлгүй шалгуулмаар байна гэлээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүргүүлээд буй. Эл асуудлыг яг одоо УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ энэ тал дээр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Намайг Орон нутгийн Тавантолгойн ноогдол ашгаас 15 тэрбум төгрөг илүү олсон, үүнийгээ зохион байгуулалттай хийсэн гэсэн үндэслэл ярьж байна лээ.
Би мөрдөн байцаах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй байгаа. Гурван удаа дуудсан, би очиж мэдүүлэг өгсөн.
Хуулийн байгууллагад асуудалгүй шалгуулаад явна. Гэхдээ Өмнөговь аймгийг төлөөлж буй гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзмээргүй байна. Түдгэлзчихвэл Өмнөговь аймгийн төлөөлөх хүнгүй болчихно.
"Тавантолгой" ХК бол нээлттэй компани, бүх юм ил тод. Миний нэр дээр, манай эхнэрийн, манай компаниудын нэр дээрх компаниудын ноогдол ашгийн нийлбэр нь 15 тэрбум төгрөг байгаа" хэмээв.
Үүний өмнө УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ч мөн бүрэн эрхээсээ түдгэлзэлгүйгээр шалгуулмаар байгаагаа мэдэгдсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наранбаатар МАН байгаа нь аз - түүний буянаар нэг сугарч магадгүй юм , эсбөгөөс Наранбаатар ч ноёны \ ман - ын \ хүүдийн өмнөөс " цэрэгт " мордоно ... Ер ннь ЖДҮ -ээс бусад нь Ан - ын �##�ь ч хамаагүй " лидерүүдийг " л НАМНАХ операци явагдаад л учраа олохгүй өөрсдөө ХУЛГАЙЧИД болох нь тогтоогдоод байгаа үйл явд�##� ш дээ ...
Яасан амь бөхтөй зуур�##�даж бна . Новш чинь шронгоос айгаад бн уу
Гэмгүй юм бол юунаас хь айгаад байнаа. Түдгэлгэж ш�##�гуулаад гарах хэрэгтэй шүү дээ
za odoo bolio chi zugeer shalguul ard tumnii bolomjiig hulgai hiilee bidniig baga doromjlooroi p###a mini
tvtgelzvvlj.bgd shalguu.l hulgaich.min
Гэмтэй улсууд ИХ АЙЖ бна даа, тэгээд эрхийн БАЛАЙНУУд бна