Top StoriesНИЙГЭМ

Өвөрхангайн Богд сум: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нутгийн 93 хувийг хайгуулын талбай болгох нь

Өвөрхангай аймгийн Богд суманд өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн 2023 оны гуравдугаар сар хүртэлх жилийн хугацаанд сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийх тухай гурван ч албан бичиг иржээ. Хэрвээ сум орон нутгийн удирдлага эдгээр бичгийг хүсэлтийн дагуу хүлээн авбал тус сумын газар нутгийн 93 хувь нь хайгуулын талбай болох юм байна.

Дугуйлсан хэсэг нь Богд сумын нутаг дэвсгэр

Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 17-нд "Эм си жэй майнинг" ХХК Богд сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ирсэн байна. Гэвч нутгийхны эсэргүүцлээр буцжээ. Тус компани хайгуул хийсэн бол Богд сумын нийт газар нутгийн 5 хувийг ашиглах байж.

Үүний дараа 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргад дүгнэлт гаргуулах тухай албан бичиг иржээ.

Тус бичигт "Манай газар Монгол Улсын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого", 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын Засгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын хүрээнд Өвөрхангай аймгийн Богд, Гучинес, Төгрөг гурван сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулыг Нэмэх 6, Хонгор 8 зэрэг талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулж газрын тосны хуулийн 10.4.1-т заасны дагуу 2022 оны аравдугаар сарын багтаан дүгнэлт гаргаж буюу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн дүгнэлт гаргах тухай заажээ. Түүнчлэн аравдугаар сард багтаан хариу өгөхийг "шаарджээ".

Аймгийн ИТХ 2022 оны аравдугаар сарын 19-нд нэмэлтээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж 60,9 хувийн саналаар дэмжигдсэн байна. Нэрлэсэн гурван сумын төлөөлөгчид эсрэг байр суурьтай байсан хэдий ч олонхийн саналаар тухайн газарт хайгуул хийхийг зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, тус хурлаар Богд сумын нийт газар нутгийн 80 хувьд хайгуул хийх дүгнэлт гарчээ.

Харин хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 1/113 дугаар тоотоор дахин 70 мянган га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлах тухай албан бичиг ирсэн. Энэ сумын нийт нутгийн 8 хувь гэсэн үг.

Уг албан тоотын хариуд сумын засаг дарга долоон багийн засаг даргын гарын үсэг бүхий татгалзсан хариуг аймгийн засаг даргадаа хүргүүлээд буй. Мөн үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан сумын ИНХ хуралдаж 100 хувь татгалзсан байр суурийг илэрхийлжээ.

Богд сум говь, хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, Баянхонгор, Өмнөговь аймагтай хил залган оршдог, нэг сая 15519 га газар нутагтай. Улаанбаатар хотоос 640 км, аймгийн төв Өвөрхангайгаас 200 км зайд байрладаг. 1000 гаруй өрхийн 5700 хүн амтай, 286 мянган толгой малтай.

Дээрээс даалгавардсан эдгээр албан бичгүүдийн агуулга биелэлээ олбол Богд сумын нийт газар нутгийн 93 хувь нь хайгуулын талбай болно. Үүнээс газар нутгийн 80 хувьд нь газрын тосны хайгуул хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 13 хувьд ямар ашигт малтмал хайх гэж төлөвлөсөн нь нутгийн иргэдэд тодорхойгүй байгаа.

Тийм учраас Богд сумын иргэд, нутгийн удирдлага уг шийдвэр төлөвлөгөөнүүдийг таслан зогсоох, ухуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхээр нэгдэж, Аймгийн засаг дарга, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, С.Чинзориг нарт хандаад байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-31 13:48

Нутгийн иргэд нь бүгдээрээ нэгдэн эсэргүүцэж өөрсдийн аж амьдр�##�ын үндэс болсон газар нутгаа хамга�##�цгаа! Өөрсдийгөө өөрсдөө л хамга�##�ахгүй бол хэн ч туслахгүй гишгээд о хаяна шүү!

Зочин
Зочин
2023-03-31 20:26

БОГДЧУУДАА БҮҮ ЗӨВШӨӨР БИТГИЙ СОЛИОР ГЭЖ ХЭЛ ӨМНӨГОВЬ ДУНДГОВЬ ШИГ БОЛОВОО ТАНАЙХААС СОНГОГДСОН ХОГИЙН МУУ УЛААН ХАЦАРТ ТОГТОХСҮРЭН БОЛ ЖИНХЭНЭ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГАР ШҮҮ.ЭЭДЭЭ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ЭДГЭЭР БИЧГИЙГ ХАРАХАД ТАНАЙ СУМЫГ ИТХ ЗАСАГТАЙ НЬ ХҮЧИНДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ ТАНАЙ АЙМГИЙН ТЭР ЗАСАГ ДАРГА ТЭНЭГ ЮМ УУ? ХААШАА ЮМ ЗАСАГ ДАРГА ЭСЭРГҮҮЦЭЭД СУМЫХАА ИТХ ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТАРСАН "ҮГҮЙ ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ �######� ТОНИЛ " ГЭСЭН ХАРИУГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ХЭРВЭЭ ЭНЭ ЗӨВШӨӨРӨГДӨХ АВААС БОГД СУМ МАЛ ИРГЭДТЭЙГЭЭ ҮҮРД БАЯРТАЙ Л БОЛНО ШҮҮ.МАНАЙ ӨВӨРХАНГАЙХАН АЙРАГ НЭРМЭЛЭЭ УУЖ ХАЛАМЦААД ТАШУУРАА БАРИАД МОРДОХОД ТЭДНИЙГ ЮУ Ч ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ АТОМЫН БӨМБӨГ Ч ЖИЖИГДЭНЭЭ БОГДЧУУДАА ГАЗАР НУТГАА ХАМГААЛЦГААЯА ХАРААЛ ИДСЭН ОЛЗ ХАЙГЧИДТАЙ ТЭМЦЭЦГЭЭЕЭ ЭЦЭГ ӨВГӨДӨӨС МИНЬ УЛАМЖЛАН ИРСЭН АРИУН ДАГШИН ГАЗАР ШОРООГ МИНЬ ГИНЖИТ ТРАКТОР ХӨЛӨГЛӨСӨН СУВДАГ СЭТГЭЛТНҮҮД СҮЙТГЭЖ ТА БИДЭНТЭЙ НЬ ХАМТ ЦААЗЛАХААР ИРЭХ ГЭЖ БАЙНА НЭГДЭЭРЭЙ БОЛОХОО БАЙЛАА ШҮҮ ТОГТОХСҮРЭН ЧИНЗОРИГ ГАНБОЛ НАРТ НАЙДААД ХЭРЭГГҮЙ ШҮҮ ЗАХИХАД ХАЙГУУЛ ХИЙХЭЭР ИРСЭН БҮГДИЙГ НЬ ХӨӨГӨӨД БАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЛИЙГ НЬ ЭВДЭЭД ДЭЛБЭЛЭЭД ДУГАЙГИЙ НЬ ХАГАЛААД БАНК РУУ НЬ ЭЛС ЧИХЭЭД БАЙ ТОГООЧ ҮЙЛЧЛЭГЧ ЖОЛООЧ НАР МАНАЙ БОГДООС АВ ГЭЖ БАЙГААД ЭНЭ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛ МОНГОЛООР ЯРЬДАГ ГАДНЫХАНД ХУДАЛДАГДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИД МӨНГӨ ТӨГРӨГ ӨГНӨ ШҮҮ ЗА ЗА ТЭГЬЕЭ ГЭЖ АВААД БАЙГААРАЙ ТЭГЭЭД ЭРГҮҮЛЭЭД САЛААВЧ ӨГЧИХ ЛАЛАРУУДАД МӨНГӨӨР НЬ АРХИ АВЧ УУГААД АГСАН СОГТУУ ТАВИАД ЭХЛЭХЭЭР НААДУУЛ ЧИН.Ь СҮҮЛЭЭ ХАВЧААД ЗУГАТААНА

Mal ork pizdad zoriulav
Mal ork pizdad zoriulav
2023-04-01 01:02
Reply to  Зочин

M#l ork p###a uhej dald oroosoi burhan mini

Зочин
Зочин
2023-04-01 12:08

Нэг л ухуулб�##� дуусаа шүү мэнэнгийн т�##� я�##�аа

Зочин
Зочин
2023-04-01 23:48

Bi uvurhangain hun baina. Aimag burt eh orniig hugjliig hoish changaah sanaatai temtsel boslogo urnuulj baidag ursuldugch orosiin gar huluud sawraa tatatsgaa. Mongol uls hugjihiin tuld baigliin baylagaa ashiglana. Hugjihgui hitsrogdood hojim hujaa nar ezlen avaad tednii ashjg bolson dorohnee mongol hin baigaliin baylgaasa hurteh erhtei

Zochin
Zochin
2023-04-02 05:19

Битгийн тэр сэг болсон өмнөговьоо л ух. Тэнд яаж ч ухаж болно. Харамсах юм байхгүй тэнд. Аавын минь нутгийн битгий хөндөх гээд бай. Ухв�##� удирдлагуудыг нь буудаж устгана. Шууд дайн хийнэ.

Гомбо
Гомбо
2023-04-02 17:17

Геологийн хайгуул гэдэг ажлыг уул уурхайн үйлдвэрлэл, ашигл�##�ттай гэдэгээс ту�####�а ойлгох хэрэгтэй. Бид чинь нутаг дэвсгэрээ суд�##�ж, ашигт м�##�тм�##�аа олж тогтоох хэрэгтэй юм байгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button