Top StoriesУЛС ТӨР

Наймааны талбар ба түгшүүрийн дохио

-Түдгэлзэх тал нь мөнгөжиж, санал өгөх хэсэг нь мөнгөгүйдсэн үе-

Тойрогтоо тараах хүүхдийн бэлэг, хичээлийн хэрэглэл зэргээ “Оргил”-ын Ж.Ганбаатар, И-мартын С.Батболд тэргүүтэй дэлгүүртэй нөхдөөсөө гуйчихдаг байдал гишүүд дунд байгаа л харагддаг. Хадам аавынхаа зурсан зургийг гишүүдэд “шахдаг” парламентчин ч байв. Эдгээрийг буруутгаж үзэх аргагүй юм. Хойдохоо авч, урдахаа нөхсөн ахуйн урсгал угаас элдэв эв горимоор урагшилж л байдаг.

Харин сүүлийн өдрүүдэд саарал ордон бүхэлдээ дуугүй, дүмбэгэр байдалд шилжиж, супер наймааны орчин болов. Үүнийг мэдэрсэн эрх баригч намын дарга бүлэг дээрээ ороод, ямар ч санал хураалтгүй улс төрийн шийдвэр гаргах шахалт хийх дээрээ тултал асуудал нь хүндэрлээ.

Уг нь нүүрсний хэргээр АТГ-аас 17 эрхэм нэрлэж, үүнд таван УИХ-ын гишүүн багтсанаас хойш удаж төдөж байж, гурвынх нь нэр УЕП-оос орж ирсэн. АТГ нэмээд ч 20 гаруй гишүүдийн нэр зарлах боломжтой гэгдэж байсан ч түдгэлзүүлэн шалгах дээрээ тулахад цөөрсөөр дөнгөж гурав дээр  л тогтсон нь энэ.

Тийн атлаа эл хүсэлтээ парламентаар хэлэлцэх гэж жинхэнэ дүлэгнэцгээв. Үүний өмнөхөн монголын нүүрс экспортлогч гурван том компанийн нэг, орон нутгийн өмчлөлтэй Тавантолгой ногдол ашгаа тарааж, гол хувьцаа эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ айхтар мөнгөжөөд байв. Харин нөгөө талд нь Засгийн газрын “5 Ш” ажиллагааны хүрээнд ер зах зээл дээрх мөнгөний урсгал зогсож, мөнгөгүйдлийн сарууд “нүүрлэж” буй.

Ийм сонин мөнгөний урсгалын урвуу хамаарал дунд манай Прокурорын байгууллага УИХ-ын түдгэлзүүлэх гишүүдийн нэрийг оруулж ирсэн нь нэг төрлийн тохуурхал, нарийн чанд тооцоолол гэлтэй. Хөшигний ард, Ажнай Д.Бат-Эрдэнийн зүгээс Л.Гантөмөр, С.Баярцогт нар ихээхэн мөнгө өгч, тэр нь Төрийн тэргүүн болоод С.Батболдын фракциуд руу урссан талаар тасралтгүй яригдав.

Түдгэлзэх нэр нь ирсэн гишүүд “УИХ-ын гишүүн хэвээр шалгуулмаар байна” гэж ил цагаанаар байр сууриа илэрхийлсэн нь дээрх логикийг улам бататгана.

-Асуудалтай гишүүдээр дүүрсэн парламент ба намын даргынх нь шантааж-

Өмнөх бичвэрээрээ  түдгэлзэх гишүүд дээр АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөр хэрхэн “худалдагдсан” хийгээд, Төрийн тэргүүний байр суурь ямар байж болох, эрх баригч намын гишүүд юунаас эмээсэн зэрэг агуулгын нюансыг нэгтгэн хүргэсэн. Харин энэ удаа УИХ өөрөө асуудалтай гишүүдээр дүүрсэн гэх  логикыг тайлбарламз. УИХ эдүгээ 75 гишүүнтэй буй.

Нэг. УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй Тэд Ажнай Д.Бат-Эрдэнийг хамгаална гэдгээ зарлачихсан.

Хоёр. Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт хамран шалгагдсан гишүүд 10 гаруй.

Гурав. Санал хураалтад огт оролцохгүйн тулд чуулгандаа ирэхгүй байх магадлалтай ахмад гишүүд,

Дээрх гурван шалтгаанаар нууц санал хураалтын үр дүнд түдгэлзэх гишүүдийг парламент аваад үлдчих бүрэн боломжтой. Ийм логикоор харахад, 30 гаруй гишүүд түдгэлзүүлэхийн эсрэг кноп дарчих эрсдэл бий. Чухам иймээс намын даргынх нь зүгээс “Асуудалтай гишүүдээ намын гишүүнчлэлээс хасна”, “Нууц санал хураалтын дүнг задалдаг хуулийн төсөл оруулна” зэргээр гишүүдээ айлгаж, бүлгээр шууд улс төрийн шийдвэр гардуулахдаа санал хураалт явуулсангүй. Мэдээж үүн дээр гишүүн бүр дотроо нэгийг бодсон л байгаа.

Ер нь бол намын гишүүнчлэлээс асуудалтай гишүүдээ хасна гэх сүрдүүлэг нь шуудхан “2024 онд мандат өгөхгүй шүү” гээд хэлчхэж байгаа хэлбэр. Жагсаалтаар 50 хувь нь гаднаас, түүний 50 хувийг эмэгтэйчүүд байх санал яригдаж буй энэ үед “танилын нүүр халуун” гэх явган залиар кнопоо эзгүй орхичих эрсдэлтэй ахмад, эрэгтэй гишүүдэд намын даргынх нь шахалт жинхэнэ шантааж үзүүлэлт болох юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Гурван гишүүний асуудлаар өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо 9 цаг хуралдсан нь шийдвэр гаргахад ямар хүнд байгааг харуулсан үйлдэл болов. Гэхдээ “Хүнд” гэх утга нь зарчмын хүрээнд биш. Өмгөөлж үлдвэл нийгмээс, хэвлэлийнхнээс дэд хорооны гишүүдэд “гал” ирэх ч тэд “Аваад үлдээч” гэх түмэн гуйлт, лоббины эсрэг ил дүрд тоглоцгоосонд л асуудлын хүнд нь байв.

Төрийн ордон ийм ажин түжин байдалд шилжиж, аваад үлдчихвэл хаврын улс төр чухам хаашаа ч эргэж мэдэх нийгмийн уур амьсгалыг сөрж, нэг ангийн нөхдөө хамгаалах уу. Гуйгаад буй тохироонд нь орчихвол намаас ямар эрсдэл хувь гишүүд дээр ирэх үү зэрэг олон тулгалт, мөнгөний саналын өмнө гишүүд гацав.

Тэд уг нь нууц санал хураалтдаа итгэж, парламентын танхим бүхэлдээ наймааны талбар болгосон ч уур амьсгал нэлээд өөр мэдрэмж өгч, түгшүүрт автуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
2023-03-30 08:26

Наймааны т�##�бар боллоо �##�длааа ажнай мөнгө урсаж орж ирээд гишүүд авахыг л бодно

zochin
zochin
2023-03-30 08:38

ODOOL IX XURALD SOGOGDSON ,ULS ORNIIXOO TOLOO GEX ,ORGSON TANGARGIIN MON CHANAR TANIGDAN DAA.

УССӨ
УССӨ
2023-03-30 09:42

ХОЁУЛАА МИНИЙ ХҮҮ ГЭДЭГ ШИГ БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД, АВИЛГАЧИД, ЛУЙВАРЧИД. ҮНЭХЭЭР ХУУЛИЙНХАН АЖЛАА ШУДРАГА ХИЙДЭГ БОЛ НАЙРАГЧ " ХӨШӨӨ ТИЙШ ОЧИХ АРДЫН ЗАМ БАЛРАХГҮЙ" ГЭДЭГ ШИГ 461 РУУ ОЧИХ ЗАМ УЛАМ ТОДРОХ ЁСТОЙ.

Тогтох
Тогтох
2023-03-30 11:23

Одоол тангараг өргөсөн гишүүдийн хэр шударгыг харах үлдлээ ер нь хэн нь хэн бэ гэдгийг ил тод болгох хэрэгтэй байгаам даа. Хэн ямар сан�##� өгч байгаагаар нь иргэд шүүн тунгааж үнэлэлт өгөх боломж нээгдэнэ.

Зочин
Зочин
2023-03-30 12:10

Загджавын тийш очих авилгачдын зам б�##�рахгүй !

ujimaa
ujimaa
2023-03-30 15:26

er n mogoin tsuglaan shig hamag ym , bugs buuruuruu orootsoldson , tsagaan bish har heregt hamgaalalt tavidag buleg ene ordond tolgoi n buruu harsan hatig shig buglaad 32 jil boljee , uuniig tseverleh chadvar ednii garaar damjin devshij irsen /erhem/ huulichidad odoogoor baihgui l bndaa, huuliig yaj guuli bolgood bdg uhaan gants tend l bii!

Зочин
Зочин
2023-03-31 20:11

ЭНЭ ХҮМҮҮСЭЭС ЮУ Ч ХАРААД НЭМЭРГҮЙ ЗҮГЭЭР Л ДАРААГИЙХАА НҮҮДЛИЙГ ЯАЖ ХИЙВЭЛ НАДАД НАМД АШИГТАЙ ВЭ? ГЭДЭГ ХУВИЛБАРЫГ СОНГОНО.ТЭГЭЭД ЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛ Ч ГЭХ ҮҮ? БАЙЦААЛТ Ч ГЭХ ҮҮ? СОНИН ЖҮЖГЭЭ ЧАДВАР МУУТАЙ ТОГЛОЖ ИРГЭДЭЭ ХУУРЧ АНХААРЛЫГ НЬ САРНИУЛЖ БАЙГААД ГАНЦ ЦОХИЛТООР МУНХАГ ОЮУНЫ ХООСРОЛТОЙ ЁС СУРТАХУУНЫ ДОГОЛДОЛТОЙ ЯДУУ ИРГЭДЭЭ НАКУТААР ХЭВТҮҮЛЭЭД АВНА ТЭГЭЭД СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ СОНГОЖ АВААД ЖИНХЭНЭ ТОП ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ЭНХРИЙ ХАЙРТ НАМДАА ИХ МӨНГӨ ЧУЛУУДСАН НЬ ЖАГСААЛТАНД БАГТАНА.ҮҮГЭЭР ДАЛИМДУУЛЖ НАМЫН НЭР БАРЬСАН ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧИНГУУД ЖААЛ МӨНГӨЖИЖ АВНА.МОНГОЛЫН ТЭНЭГ МУНАГ ЗАВААН БОХИР УЛС ТӨРИЙН ГАНЦ СОНГОДОГ АРГА НЬ ЭНЭ.ЭВИЙ МУУСАЙН ЯДУУ ИРГЭД УЛАМ ЗОВНО ТАРЧИЛНА АМЬДРАЛ НЬ ЭНЭ БАЙГААГААСАА УЛАМ ДОРДОНО ДААН Ч ЭНЭ УЛС ТӨР ИГЭДЭЭС ТҮЙ Ч ШАЛТГААЛАХГҮЙ ЮМ Л ДАА ИРГЭД БОЛ ЗҮГЭЭР Л ШАТРЫН ХҮҮ СОНГУУЛИЙГ ХАР МАШИН ГЭЖ НЭГ МУУ ЗАВХАРЦАН ПЯЗДА ШИЙДДЭГ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button