Улс төрийн мэдээ

ХЗБХ-ны хуралдаан дууссанаар ТББХ хуралдаж эхэллээ

НЭМЭЛТ: 23.40 цаг

Хууль зүйн байнгын хороо хуралдаж дууссанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.

Бүрэн эрх нь түдгэлзэх эсэхийг хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар танхимаа сольж, дараагийн хуралдаандаа орцгоов. Энэ хооронд Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлчид Т.Аюурсайхан гишүүнээс тодруулга, мэдээлэл авах гэсэн ч боломж олгосонгүй.

Тэрбээр "Гарч буй шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаа" гэсэн юм.

Хэрэв байнгын хороод Халдашгүй байдлын дэд хорооны санал буюу дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжвэл эл асуудал маргаашийн УИХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэх юм.

НЭМЭЛТ: 20.47 цаг

Яг одоо Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр өөр танхимд, зэрэг хуралдаж эхэллээ. Тэд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хэлэлцэх юм.

Өглөө Халдашгүй байдлын дэд хороо есөн цагийн турш хуралдаж, УЕП-оос ирүүлсэн энэ саналыг дэмжих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.

Хэрэв хоёр байнгын хороо мөн адил дэмжин шийдвэрлэвэл энэ асуудал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ.

НЭМЭЛТ: 20.37 цаг

МАН-ын бүлэг нэг цагийн турш хаалттай хуралдаж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хүлээн авахаар болжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид ээлжит бусаар хуралдаж дууслаа. УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-оос ирсэн саналыг хэлэлцсэн. Үүнд холбогдуулан, Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил хорооны шийдвэрээ танилцуулсан. Гишүүд асуулт асууж, тодорхой мэдээлэл авсан.

Хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, намын зүгээс баримталж буй байр сууриа илэрхийлэн чиглэл өгсөн. Энэ чиглэл нь түдгэлзүүлэх асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн хүрээнд. Ингээд бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжье гэсэн шийдвэр гаргалаа" гэлээ.

Түдгэлзүүлэх санал бүхий гурван гишүүний хоёр нь МАН-ын гишүүнчлэлтэй. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний асуудлаар АН-ын бүлэг хуралдсангүй. Гэхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжихгүй байгаагаа даваа гарагт бүлгийн зүгээс илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн ХЗБХ болон ТББХ хоёр танхимд зэрэг хуралдан шийдвэрээ гаргах аж. Хэрэв мөн адил дэмжин шийдвэрлэвэл эл асуудал маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ.

НЭМЭЛТ: 19.35 цаг

МАН-ын бүлгийн хуралдаан хаалттай хэлбэрээр эхэллээ.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна.

Тэд бүрэн эрх нь түдгэлзэх магадлалтай болоод буй гишүүдийн асуудлаар намын байр сууриа нэгтгэнэ. Дараа нь ХЗБХ, ТББХ хуралдах процесстой.

ЭХЛЭЛ: 18.00 цаг

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д гаргасан билээ.

Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний асуудлаар өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагаас ХААЛТТАЙ хуралдаж эхэлсэн.

Хуралдаан есөн цаг орчим үргэлжилснээр шийдвэрээ гаргалаа. Улмаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналын дэмжиж шийдвэрлэсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эл шийдвэрийг хэлэлцэж, байр суурийг нэгтгэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг одоо хуралдах гэж байна. Гурван гишүүний хоёр нь МАН-ын гишүүнчлэлтэй юм.

Харин бүлэг хуралдсаны дараа ХБЗХ, ТББХ хуралдаж, хэрэв дэмжвэл эл асуудал маргаашийн УИХ-аар орно. Саналыг хаалттай хураадаг дэгтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-03-29 20:40

Ичих нүүрээ элгэндээ наасан жинхэнэ хулгайч нар бүрэн эрхтэйгээ ажлаа хийнэ гэнэ үү

Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
2023-03-29 22:23

өмнө говь гишүүнгүй болно гэнж хуцав гэнэ. чам шиг хулгайчаар гишүүн гэж доромжлуулж явахын оронд гишүүнгүй байсан нь хамаагүй дээр. бузар хулгайчид очих газраа оч, ард олны хөрөнгө болмж хулгайлагч хув�##�зууд. энэ мэт зөндөө амьтан байгаа их хур�##� дотор, бүгдийг шүүрдэж цэвэрлэ.

Zochin
Zochin
2023-03-29 22:54

Ajnai hairan yumdaa tsutsutsu

Shudraga Taviin Hoer n Buuduulav !
Shudraga Taviin Hoer n Buuduulav !
2023-03-29 23:13

Shudraga Taviinhan hoer n Buuduulav ! ( Hentiin - Nuhduudiig Boss - boss - oo ) gej dagaj baysaj yavsan ter tsag sayhan shuu de !
Yrd Hamtdaa - geed Gar bariaad Tavuulaa Hamtdaa geed oirlood baisan shuu de !
Hentiin - Gurvan - Tolgootoi ! Mangasnii -
Mahnii mashinruu orloo shuu !
???? ???? ???? ???? ???? ???? ????????????????????

Shudraga Taviin Hoer n Buuduulav !
Shudraga Taviin Hoer n Buuduulav !
2023-03-29 23:15

???? ???? ???? ???? ???? ???? ????????????????????

Нараа
Нараа
2023-03-30 07:58

Хууль бүх хүнд тэгш байх ёстой шударга л бай.

Холбоотой мэдээ

Back to top button