МАН-ын даажигнал: Тамгатай, сэтэртэй, гэрчилгээтэй гурав

Ардчилсан нам жинхэнээсээ гурав тасрав. Сэтэртэй Л.Гантөмөр, тамгатай С.Эрдэнэ, гэрчилгээтэй Х.Баттулга болчихлоо.
УДШ Л.Гантөмөрийг даргаар бүртгэсэн. Тэгсэн атлаа гэрчилгээ авах хүсэлтээс нь татгалзсан. Хүчин төгөлдөр нь Х.Баттулгад буй. "Түүнээс авч чадвал чад, чадахгүй бол хэрэлдээд байж бай" гэх утга байв.
Түүнчлэн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх дүйвээний хажуугаар тамганы асуудал бас дэгдээж орхисон нь анхаарал татаж байна.
Тодруулбал, гурван жил үргэлжилсэн тамганы маргааны эцэст Захиргааны хэргийн шүүх Х.Баттулга, Ц.Туваан нарт байсан 1117237845 хяналтын дугаар бүхий тамга хүчин төгөлдөр бус, харин хууль ёсных нь С.Эрдэнийх болох тухай шийдвэр гаргачихлаа.
Эгзэгтэй нь АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын гишүүн Ажнай Бат-Эрдэнийг өмөөрч мэдэгдэл хийсэн тэр өдрийн орой нь С.Эрдэнийн тамга Захиргааны хэргийн шүүх дээр баталгаажсан явдал.
Үүнийг товчхондоо чухам даажигнал гэж харахаас аргагүй. "Сэтэртэй, гэрчилгээтэй, тамгатай гурав эвлэвээс бүтнэ. Эвлэлдэн ойлголцож чадахгүй бол гэрчилгээ, тамга, сэтэр гурав гурван тусдаа хүчээ олохгүй л" гэсэн үг санааг АН-ынхан руу шидэв бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН ингэж байхаар тарах хэрэгтэй... өөр нам байгуулаад явцгаа
Эв зүйгээ олоод эвлэлдэн нэгдээд явчихаасай.
XAGARSAN SHAAZAN ERGEJ BUTEN BOLSONIIG URDAN ,ODOO, XOISHID XARAXGYI SHUU DEE.
Бусдын эрхэнд оролгүй яар�##�тай нэгдэх хэрэгтэй.Энэ маягаараа байв�##� сонгуульд оролцох эрхгүй болно. Эх орныхоо төлөө нэгдэх нь чух�##�.
МАН үнэхээр АН-аар тоглох юм аа.
Тоглоом торой нь дээр гэж үг байдагсан.Хамгийн зөв бөгөөд гацаанаас гарях дөт арга зам бол Гантөмөр АНын даргаас огцрох өргөдөл өгөөд,С.Эрдэнээд дагаар орж буййгаа зарлах явд�##� гэж харагдаад бна л даа.