НИЙГЭМ

Тэд бидний тухай: Монголчууд цөөхүүлээ ч ЛГБТК+ хүмүүс нь эх орноо орхихоос аргагүйд хүрдэг

Global Voice сайтад Монгол дахь бэлгийн цөөнх хүмүүсийн эрх зүйн байдал, нийгмээс ирдэг дарамт шахалтын тухай ярилцлага нийтлэгджээ.

Ардчилсан улсын гол үнэт зүйл нь хүний эрхийг дээдлэх. Эл үүднээс цөөхүүл мөртлөө ЛГБТК+ хүмүүс нь эх орноо орхихоос өөр аргагүйд хүрдэг гэж дүгнэсэн Global Voice сайтын нийтлэлч Филипп Ноубелийн материалыг орчуулан хүргэж байна.


Харьцангуй цөөн буюу гуравхан сая хүн амтай, тэр хэрээр бие биедээ ойр дотно амьдардаг монголчуудын дунд ЛГБТК+ нийгэмлэг бий. Гэхдээ л ЛГБТ хүмүүсийн хувьд нээлттэй бөгөөд хачирхалтай амьдрах төвөгтэй учир хилийн чанадыг зорих нь хамгийн боломжит шийдэл болдог байна.

Хэд хэдэн судалгааны материалд дурдсанчлан, нийгэмд ил гарсан хэсэг нь гэр бүлдээ, ажлын байран дээрээ, олон нийтийн газар доромжлуулах, бие махбодын хүчирхийлэлд өртөх асуудалтай нүүр тулж байдаг.

Ижил хүйстнүүд, трансжендер хүмүүсийн эсрэг үзэл баримтлалтай монголчуудын талаар тодруулахаар ЛГБТ төвийн үүсгэн байгуулагч Ц.Отгонбаатартай товч ярилцлаа. Тэр өдгөө Унгар улсын Будапешт хотын Корвинусын их сургуульд Социологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй.

Бусдаас ичих, нуугдмал байхыг хүсэх нь Монгол дахь queer хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар тэр судалж байгаа аж.

Ф.Н (Филипп Ноубел): Монголд queer хүмүүсийг буруушаадгийн шалтгаан юу вэ. Ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

Ц.О (Ц.Отгонбаатар): Янз, янзын л хүчин зүйлтэй холбоотой. Социализмын үед энэ хаалттай сэдэв байсан тул ер монголчуудад бэлгийн харилцааны тухай мэдлэг, ойлголт сул л даа. Мөн эцгийн эрхт ёсыг илүүтэй баримталж ирсэн, жендерийн талаарх хатуу хэм хэмжээтэй гэдэг нь queer хүмүүсийг хүрээллээс гадуур байлгаж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтоос зөрүүтэй харагдуулдаг.

Үүний хэрээр үндсэрхэг болон хуучинсаг үзэлтэй хүмүүс манай нийгэмлэгийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэмээн буруушааж, queer хүмүүсийг байгалийн хуулийн эсрэг, гаж хүмүүс гэж үзэхэд хүргэдэг. Манай хүн амын гуравны нэг нь ядууралд өртсөн, мөн төр засаг нь авлигын томоохон асуудалтай.

Ийм ч учраас боловсрол болон эрүүл мэндийн тогтолцоо сул, тэр хэрээр queer хүмүүсийг ойлгож, хүндэтгэх гэдэг монголчуудад нэн тэргүүний асуудал биш. Буддын шашинд хүн төрөлхтөнд хүлцэнгүй, өрөвч сэтгэлийг номлодог бол бөө мөргөл нь хос сүнслэг чанарыг илэрхийлдэг.

Харин бэлгийн болон хүйсийн өөр чиг баримжаатай хүмүүсийг хүлээн зөвшөөрөх тал дээр олон нийт тийм ч сайн биш ээ. Эерэг тал нь гэвэл, монголчуудын шашин шүтлэг queer хүмүүсийг буруушаах гол хөшүүрэг болдоггүй. 

Ц.Отгонбаатар

Ф.Н: Монгол дахь queer хүмүүс бүгд биш юм гэхэд бусдад нүд үзүүрлэгдэхээс болж нүднээс далд амьдрахыг илүүд үздэг болов уу. Монголд тэдэнд зориулсан эрх зүйн таатай орчин, аюулгүй орон зай байдаг уу?

О.Т: Миний бодлоор, ихэнх монгол queer хүмүүс цөөнхөд харьяалагдан амьдарч буйдаа ичдэг, ухамсартай ба ухамсаргүй ямар нэгэн байдлаар. Уг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд ЛГБТ хүмүүсийн эсрэг үзэн ядсан үг үйлдэл гаргахыг хориглодог, үүгээрээ хамгаалж өгдөг.

Залуу үеийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа Улаанбаатар хотод төвтэй ЛГБТ төвийнхөн энэ асуудлыг идэвхтэй ярилцаж буй нь queer хүмүүсийн эрхийг хамгаалахад тус дөхөм болсоор байна. “Pride” жагсаал 2013  оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна.

Зөвхөн хэвлэл мэдээлэл төдий бус, урлаг, уран зохиолоор дамжуулан тэгш байдал, олон янз төрөлх чанарын тухай сэдвийг илэрхийлж, энэ нь олон нийтийн мэдлэг ойлголтод дэм болдог.

Queer хүмүүсийг хүлээн зөвшөөрч, ойлгох чиглэлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, уран бүтээлчид ажиласаар байгаа ч зарим хэсэг нь хуучинсаг үзэл санаагаа хадгалах нь бий. Хошин хэв маягтаа ашиглаж, доромж өнгө аясаар дүрсэлдэг. Эдгээр нь эргээд л нийгэмд ичиж амьдрах нэг шалтгаан болж байдаг.

Ф.Н: Та судалгаандаа ЛГБТ хүмүүсийг гэр бүл нь алагчилж үздэг, тийм ч учраас гэрээсээ явах нь зөв шийдэл болдог талаар онцолсон байсан. Яагаад?

О.Т: Судалгаан дээр ажиллаж байхдаа олон queer хүмүүстэй уулзаж ярилцсан, тэр хэрээр ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс зугтах, сайн сайхан амьдралыг эрэлхийлэхийн тулд ихэнх нь Монголыг орхидог гэдгийг олж харсан.

Нэгдүгээрт, биднийг хууль хамгаалж чадахгүй. Хэдий хуульд ээлтэй заалтууд байдаг ч хууль хэрэгжүүлэгч субъектүүд нь тоодоггүй. Шүүхийн процесс их төвөгтэй, хохирогч нарт үнэтэй ч тусдаг.

Хоёрдугаарт, хамаатан садан, хойр дотнын хүмүүс нь өөрсдөө “гажиг” гэх тодотголыг ашиглаж, шууд болон шууд бусаар доромжилдог. Өөрсдийн аюулгүй байдал болон дээрх бүх асуудлаас шалтгаалж монгол queer хүмүүс тусдаа гарч, эсвэл Монголоос зугтаж амьдарч байна л даа.

Монголчууд гуравхан сая хүн амтай, үүнийх нь тал хувь нь Улаанбаатар хотдоо амьдардаг тул хувийн нууц, хувийн орон зай гэсэн ойлголт бараг л байхгүй. Гудамжинд гараад л нийгмийн янз бүрийн хандлагатай нүүр тулна, тэр хэрээр тэвчиж амьдрах хэцүү.

Ф.Н: Залуус, уран бүтээлчид, дэлхий даяар тархан сууршьсан монголчуудын хувьд queer хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хандлага нь өөрчлөгдсөн гэж бодож байна уу?

О.Т: Сүүлийн 10 жилийн хугацаанд сайн өөрчлөлтүүд их гарсан. Манай хувцас загварын салбарт андроген, трансжендер моделиуд бий, энэ салбар дахь нээлттэй сэтгэлгээ, хүлээцтэй зан чанарыг илтгэж байгаа биз.

Жил бүр зохион байгуулагддаг “Playtime” фестивальд өнгөрсөн жил драг үзүүлбэр болсон. Гадаадад амьдарч буй монголчууд бусад орнууд дахь ЛГБТ хүмүүсийн талаарх дэвшилтэт ойлголттой танилцаж байгаа, тиймдээ ч эх орныхоо нөхцөл байдлыг ойлгож, өрөвддөг.

Гэхдээ л Монголын нийгэмд ЛГБТ хүмүүсийн тэгш эрхийг бий болгоход урт зам туулна аа. Мэдээж queer хүмүүст дарамт болдог эцгийн эрхт ёсын уламжлалт хандлага, тогтолцооны асуудлаас эхлэх хэрэгтэй болов уу.

Хамгийн чухал нь, монголчууд багаасаа л бэлгийн олон янз чиг баримжаа, жендерийн талаарх уян хатан үзэл бодолд суралцах асуудал. Гэр бүлийн орчиндоо нээлттэй ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцдог байх нь эргээд эцэг ах, найз нөхөд, асран хамгаалагчдын ч тухай асуудал юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
рептилоид
рептилоид
2023-03-31 09:21

харанхуй т�##�ын ёс хүн төрлөхтөнг аажмаар бууруулах

Зочин
Зочин
2023-03-31 10:05

байг�##�ийн жамаар явахгүй хүн төрөлхтөн сүйрэлийн ирмэгт хүрч сөнөнө төрөлт байхгүй болж байгаа нь үүний тод жишээ

Зочин
Зочин
2023-03-31 12:51

Хуцаад бай л даа. Харин ч энэ заваан юмнууд Монголд жаргаж бгаа байх шүү.

Mns
Mns
2023-03-31 12:56

L#ruudiig z##luul

Зочин
Зочин
2023-03-31 13:37

Баас идэгчид

Зочин
Зочин
2023-03-31 14:28

Визэнд орохдоо бүгд ижил хүйстэн болохоор гадуурхагдаад гадагшаа явахаас өөр аргагүй гэж худлаа хэлцгээдэг болсоор 30 жил болжээ. Сүүлдээ энэндээ г�##�эыхан байтугай өөрсдөө итгэчихэж

Зочин
Зочин
2023-03-31 14:48

Энэ заваан сэтгэлзүйн сайн дурын гажуудлаа битгий сурт�##�чилаад бай. Бусдыг дуурайж ийм замыг сонгочихоод нийгмээр өрөвдүүлж, зөв зүйл хийж байгаа мэт аяглахаа больцгоо сэжгийн б�##�иар юмнууд.

Зочин
Зочин
2023-03-31 15:44

Mongolchuud tsuuhun tusmaa iim gaj umnuud hoolnoos horoogood tsug baih hereggui.Gadagshaa yvtsgaa.Iim umnuudiig uugshuulj ajliin bairaar hangaj bas zarj borluulj baigaa umnaas bitgii av.Zuvhun uursdiiguu bodoj amidardag humuus.

Зочин
Зочин
2023-03-31 19:48

ИЖИЛ ХҮЙСТНЭЭ СОНИХОГЧ ГАРУУДАА ӨМӨӨРЧ БАЙГАА ЮМ УУ? ЭР ХҮН ЭР ХҮНЭЭ ЭМ ХҮН ЭМ ХҮНЭЭ БАВАХ НЬ ЗӨВ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ БОЛ МАШ ЗАВААН ЗҮЙЛ ӨТГӨНӨӨ ГАРГАДАГ БОХИРЫН ХООЛОЙ РУУ НЬ ГУДИРНАА ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ ЭРЧҮҮД НЬ.ТЭГЭХЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ АЛ РУУ НЬ ЮУГААР ГУДИРАХ БОЛЖ БАЙНАА АА ЗАВААРЦЫН ДӨРВӨН ХУРУУГАА ЧИХЭЖ ГАЧААДНА ГЭСЭН ҮГ ҮҮ? НЭГ Л САНААНД БАГТАХГҮЙ МУНХАГЛАЛ ТЭНЭГЛЭЛ ШИГ САНАГДААД БАЙГААМДАА.МАНАЙ ГУДАМЖНЫ ХҮҮХЭН ГОНИО ГЭДЭГ АХ СОГТУУДАА НЭГ АХАД АРААСАА МОРДУУЛЦАН ОРИЛЖ БАЙХААР НЬ ТЭР АХЫГ БИ МАНАЙ ГОНИО АХЫГ НОХОЙ МОРДОЖ НУРУУГИЙ НЬ ХУГАЛАХ НЬ ГЭЖ АЙГААД АРААС ТООСГООР ХУСТАЛ НӨГӨӨ АХ НАЛМАГАС ГЭЭД УНАХАД ГОНИО АХЫН ГОШНОГНООС ХАР ЧАЦГА ГОДОГДООД ОРИЛООД БОСООД ГҮЙЦЭН ТЭГСЭН ЖАЛГАНААС НЭГ ХАР НОХОЙ УХАСХИЙН ГАРЧ ИРЭЭД ГОНИО АХЫГ ХАЖУУГААР ГАРАХ ШИГ БОЛТОЛ ГОНИО АХ МУУХАЙ ОРИЛООД ТИЙЧЭГНЭЭД УНАХААР НЬ ОЧТОЛ ХОЁР ТӨМСӨГ ЧИВИЙГ НЬ НӨГӨӨ ХАР НОХОЙ ЖАМИРЧИХСАН СҮҮЛЭЭ ХӨДӨЛГӨӨД ХЭЛ АМАА ДОЛООГООД БАЙСАН.СҮҮЛД НЬ ГОНИО АХ МААНЬ АЛГА БОЛСОН ТЭГТЭЛ НУТГИЙН ХӨГШЧҮҮЛ ХҮҮХЭН ГОНИОГ БУРХАН ШИЙТГЭВ ГЭЭД ЗАЛБИРЧ БАЙСАН ОДОО БОДОХОД ГОНИО АХ МААНЬ ГОМОЧИН БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ ОДОО ГОНИО АГАА НУТАГТАА МУХАР ГОНИО НЭРТЭЙ АМЬДАРЧ БАЙГАА

Ardhvv
Ardhvv
2023-04-01 00:08

lai lai ed nariig harhaar shijig hvreed nuguuh maani boshoo bolchih baih haa gazriin ene nuhudvvd ih baliar zan aashtai hvmvvs bdag yum shvv niigemd dandaa buruu vlgertei hvmvvs bdag

Зочин
Зочин
2023-04-01 01:55

Үхсэн баасний доктор.Адгиин шшарнубд

Зочин
Зочин
2023-04-01 01:56

Энэ нэг гомо доктор ганэ үү,�######�аа чи

Зочин
Зочин
2023-04-01 01:57

Иим юмнууд хэнд хэрэгтэй юм,эцэг эхдээ ч хэрэггүй,нүдний булайнууд

Зочин
Зочин
2023-04-01 01:58

Зайлаа муу үлгэр дуурайл�##�тай муу псднууд

zochin
zochin
2023-04-01 09:17

Baruunii undur xugjiltei xunii erxiig deedelsen ornuudad surch bolovsorch ajil xudulmur erxelj sain saixan amidarch yavaa ijil xuisten olon mongol zaluuchuud baidag Ted nar Mongold amid yavax batalgaa baixgui tul ex ornoo eej aavaa ax duu xamaatan sadnaa orxin gadaad orond erx chuluutei taivan amgalan amidrax songoltiig xiisen gedeg yum bilee

Зочин
Зочин
2023-04-01 22:02
Reply to  zochin

Ха ха монголд чөлөөтэй гомодож болохгүй байсан уу тээ,

Зочин
Зочин
2023-04-02 01:12

Монголын маань уламжл�##�, зан заншилд таарахгүй болохоор я�##�тай билээ

Холбоотой мэдээ

Back to top button