УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаалттай чуулган: Өөрөө үлдэх шаансгүй Ажнайн гуйлт Н.Наранбаатарыг үлдээв үү

Өнгөрөгч намар энэ парламент Хөгжлийн банкны асуудалд холбогдсон дөрвөн гишүүнээ бүрэн эрхтэй нь үлдээж байлаа. Харин өчигдөр /2023.03.30/ таван цагийн турш хаалттай хуралдаж байж, гурван гишүүнээсээ хоёрыг нь явуулах шийдвэр гаргав. Саарал ордон хачин нам гүмд автсаны дараах шийдвэр ийм.

Урьтал яриа: Засгийн газраас үлээсэн "5Ш" ажиллагааны хүрээнд зах зээл дээр эргэлдэж байсан хар мөнгөний урсгал түгжигдэж, ер хэн бүхэн бэлэн мөнгөний хомстолд өртсөн үеэр хэлэлцэв. Санал авах хэсэг мөнгөжиж, санал өгөх хэсгүүд нь ид мөнгөгүйдсэн цаг. Энэ урвуу хамаарлыг отож УЕП-оос бичиг ирсэн шиг. Энэ нь парламентад ид наймаа ярих, кнопны найраа хийх оролдлогуудад саарал ордонд нам гүмд автсан. Улмаар Ажнай Д.Бат-Эрдэнийг намынхнаасаа эхлээд Сү фракцид ч мөнгө өгсөн гэх шуум хүртэл дэгдчихсэн.

-"Улсаа бодох уу" гэдэг намын даргын тулгалт, "хэлмэгдүүлж байна үлдээгээч" гэх гишүүдийн гуйлт-

Ийм ил цагаан наймааны дундуур Л.Оюун-Эрдэнийн үг тас цохих мэт орж ирсэн явдал бараг л эргэлтийн цэг нь болчихов уу гэлтэй.

Тодруулбал, тэрбээр намынхаа бүлгийн хурал дээр "Улсаа бодох уу, гишүүдээ бодох уу гэдэг амаргүй шийдлийн өмнө МАН ирсэн" гэж хэлсэн үгээ хаалттай чуулганаар ч бас дахин сануулжээ.

Харин нөгөө талд гишүүд нь өмнөх өдөр нь хэлсэн "УИХ-ын гишүүн хэвээр шалгуулмаар байна. Хуулийн байгууллагад байцаалт өгч байгаа. Хийгээгүй хэрэгт хэлмэгдүүлж байна" гэх үгсээ хаалттай чуулган дээр ч бас давтаж, матрын нулимс унагаацгаасан аж.

Түүнчлэн нууц санал хураалт эхлэхийн өмнө Ажнай Д.Бат-Эрдэнэ "Өмнөговийн иргэдийн сонголтыг хүндэтгэн Н.Наранбаатар гишүүнийг үлдээхийг гуйсан" утгатай үгийг гишүүдэд хандаж хэлсэн байна. Нэг талаараа өөрт нь үлдэх шаанс байхгүй гэдгийг тэр мэдэж байсан хэрэг. Нөгөө талаараа эцсийн мөчид сонгогчдынхоо эрх ашгийг бодсон дүр эсгэж, матрын нулимс унагаасан үйлдэл байв. Өмнөговийн иргэд хоёр гишүүнээ үлдээхийг хүссэн уртаас урт гарын үсгийн жагсаалт гэх дэглэлттэй жүжгээр хачирласан зэрэг нь Н.Наранбаатарыг үлдээж дөнгөв. Бас түүнд Ажнайгаас илүү МАН-ын гишүүн гэдэг халхавч нь хэрхэн нөлөөлчхөв гэдэг сонин.

Харин Т.Аюурсайханы хувьд засгийн газрын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгч сайдын суудлаасаа буусан. "УИХ-ын гишүүний суудлаасаа түдгэлзэхгүйгээр үзэлцэнэ, адилхан хулгайч нар байж" гэх байр суурийг илэрхийлж асан билээ. Саях хаалттай чуулганаар ч бас "хэрэв ямар нэгэн шийтгэл хүлээвэл араасаа дагуулах хүн олон байгаа" гэх утгатай зүйлс ярьсан бололтой.


Эцэст нь тэд нууц санал хураалтад итгэж байв. Гэтэл 65 гишүүний Д.Бат-Эрдэнийг 35 нь, Т.Аюурсайханыг 47 нь, Н.Наранбаатарыг 27 нь явуулахыг дэмжсэн байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүн Д.Бат-Эрдэнийг хамгаалсан. Үүн дээр нэмээд МАН-ын 19 гишүүн түүнийг үлдээх санал өгсөн болж таарлаа. Гэвч МАН олонх учир 35 саналаар түүнийг явуулж дөнгөсөн.

Т.Аюурсайханыг хүний өөрийнгүй намынхан шалгуулах учиртай гэж үзсэн тул хайр найргүй явуулах санал өгсөн үр дүн харагдаж байна.

Харин санал хураалтад огт оролцохгүйн тулд чуулгандаа ирэхгүй байх магадлалтай ахмад гишүүдийн бүлэг гэж байв. Энэ шуумаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар, Б.Энх-амгалан, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар нар бүрэн эрхийг түдгэлзүүлэх чуулганы хуралдаанд оролцоогүй нь учир битүүлэг байна.


Н.Наранбаатар нүүрсний хэрэгт үнэхээр холбоогүй юу гэх асуулт гарч ирж буй.

Нэгдүгээрт: Нэн түрүүнд түүнийг "Тавантолгой транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийн мэдүүлэг дээр үндэслэн шалгах шаардлага үүсч, яллагдагчаар татсан байгаа юм. Орон нутгийн жижиг "Тавантолгой"-н ТУЗ-д орсон цагаасаа л их бага хэмжээгээр хэл аманд өртөж ирсэн билээ. Ажнай түүнийг хүрээлсэн Өмнөговийн нутгийн удирдлагынхныг бүгдийг нь хуулийн байгууллага татан шалгаж байгаад асуудал байгаа юм. Тэгэхээр нүүрсний гэх хэргээс тэр нэг их хол зөрөхгүй шалгагдах учигтай хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн нь энэ.

Хоёрдугаарт: Тэрбээр "би баян биш ээ. Манай дүү бизнес эрхэлдэг" гэж өөрийгөө хаацайлна лээ. Тэгэхээр түүний төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй гэж хэвлэлүүд онцлоод буй. Энэ учгаараа нүүрстэй холбогдох ч болзошгүй.

Гуравдугаарт: Түүний гэнэт гарч ирсэн асар үнэтэй 250мкв байр эл асуудал дээр нь нэрмээс, ивээс болж өгөв. Тэрбээр 250 саяар байраа зарж, УИХ-аас өгсөн 50 саяын дэмжлэгийг нэмж байгаад авсан гэхчлэн тайлбарлахыг оролдож буй.

Харин нөгөө хоёрын тухайд:

Ажнай Д.Бат-Эрдэнэ: Монголын нүүрс экспортлогч гурван том компанийн нэг, орон нутгийн өмчлөлтэй Тавантолгой ногдол ашгаа тарааж, гол хувьцаа эзэмшигч нь айхтар мөнгөжсөн нь олон нийтэд ил болсон. 

Т.Аюурсайхан: Хувьдаа нэг ширхэг ч ТҮЦ ажиллуулж үзээгүй. Атал морины гурван жүчээ, 700 саяын тансаг орон сууц тэргүүтэй 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хур баян болсон нь хэний ч анхаарлыг татна. Чухам ямар ч үндэслэлээр 1.6 тэрбум төгрөгөөр буюу үлэмж их хэмжээгээр хөрөнгө нь өссөнийг тайлбарлаж чадахгүй байгаа гэгдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-03-31 09:11

Зөв 2 хорчин хүмүүсээ явуулсан

Зочин
Зочин
2023-03-31 10:56

АН ын хулгайч нар топ хугайчаа өмгөөлөн иргэдийн эсрэг зогсов гэж. МАН ын хулгайч нар хэдэн төгрөгөөр нэр хүндээ �##�длаа новшнуудын нэрсийг ил болго

Иргэн
Иргэн
2023-03-31 14:03

Аюур сайхан гишүүн болхоосоо өмнө бизнэс эрхэлдэг байсан Туркд сургууль төгссөн гэж яриж байсан би ажил хийж өгч байсан ер нь хэлмэгдэж байгаа байх

ЗОЧИН
ЗОЧИН
2023-04-02 11:40

АЮУРСАЙХАН ГИШҮҮН ГЭРТЭЭ СУУЖ БАЙГААД УИХ-д ОРООГҮЙ ШҮҮ УГААСАА БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ЗАЛУУ БАЙСАН ШҮҮ.ТЭГЭЭД Ч ЯМАР Ч ХҮНД ДОЛИГОНОХ ДОЛДОЙДОХ ЗАНГҮЙ ЭРС ШУЛУУН БУРУУГИЙН ХАЖУУГААР ДУУГАЙ ӨНГӨРДӨГГҮЙ ШУДРАГА ХҮН ДЭЭ. АЮУРСАЙХАН ГИШҮҮН ХАРИН Ч ХЭЛМЭГДЭЖ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ. АААЛЬ ДЭЭР ҮЕД ШИНЭЧИЛИЙН ХОРОО БАЙГУУЛСАН ХҮН ШҮҮЛЭЭ БАРАГ 89-90 ОНЫ ҮЕД ШИГ САНАЖ БАЙНА ШҮҮ МУУХАЙ ШУДРАГА, БАС ТЭГЭЭД ХИЙЖ БУЙ АЖИЛДАА МАШ ХЯНУУР ХҮН ШҮҮ.АЮУРСӨЙХАН ХЭЗЭЭ Ч ХУЛГАЙ ХИЙХГҮЙ, БАС БУСАРМАГ ЗҮЙЛИЙГ ХИЙХГҮЙ Л ХҮНДЭЭ МАШ БУУРЬТАЙ СУУРЬТАЙ, ҮНЭН Ч ДЭЭ ОДОО Ч ИТГЭЖ БАЙНА

Зочин
Зочин
2023-04-02 15:38

АЖНАЙ ГЭЖ ЭНЭ НЭГ МУУ ЯАХ ГЭЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГӨЛӨГИЙГ НЭГ МӨСӨН ДАРААД АВ.НААДАХЫГАА ГАНЦАД ХҮН АМЬ ХҮЧИНГИЙН ХЭРЭГТЭЙ ХУЛГАЙЧ НАРТАЙ ОРУУЛЧИХ ТАСЛАГДААД ЯВАХААР НЬ ГОМБОСҮРЭНГИЙН ТОЛГОЙГ БЯЦ ДЭВСЭЖ АЛСАН АЛААЧ САДИСТ ЦАГДАА БАЙСАН МАХБАЛД ӨГЧИХ ТЭР БОЛ АЖНАЙГИЙН ДАНХАР ТОЛГОЙГ ГАНЦ ДЭВСЭХЭД НААД МУУ ЛАЛАРЫН БАЦААНЫ НУС НҮД ХОЁР НЬ БҮЛТ ҮСЭРНЭ.ҮҮНЭЭС ӨӨР СОНГОЛТ ТААНУУДАД БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

UM gu
UM gu
2023-04-03 08:38

Наранбаатараас юу ч гарахгүй дээ. Шударга з�##�уу Ерөнхий прокурор захи�##�гаар хонгилдох гэж оруулж ирсэндээ бантаад 16 обьект гэж мунгинасан. Маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Мэдээллийн хэрэгслэлээр з�##�руулгаа хийх хэрэгтэй. Хүнийг яаж ч гүтгэсэн болж байдаг эрх мэдэл, засаг уу.

Холбоотой мэдээ

Back to top button