Нийгмийн

Нүхэн жорлонгоо буулгаагүй жуулчны баазын газар эзэмших эрхийг өнөөдрөөс цуцална

Аялал жуулчлалын бүсийг "НҮХЭН ЖОРЛОН"-гоос салгах даалгавар жилийн өмнө гарсан хэрэгжихгүй байсан тул энэ хавраас буулгаж эхэлсэн.

Өнөөдрөөс буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 01-нээс буулгаагүй, нүхэн жорлонтой аялал жуулчлалын баазуудын газар ашиглах эрхийг цуцалж, аялал жуулчлалын бүс болгох ажлыг эрчимжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 1000 шахуу нүхэн жорлонг буулгаад буй. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од "Жорлон" үндэсний хэлэлцүүлгийн үеэр "Өнгөрсөн 20 жилийн турш аялал жуулчлалын салбарын тушаа байсан зам дагуу байрлах нүхэн жорлонгийн асуудлыг хувийн хэвшлүүдтэй хамтраад бүрэн шийдвэрлэж эхэлсэн. Аялал жуулчлалын оргил үе эхлэхэд гол маршрутын дагуу стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-01 14:53

зөв маш зөв

Зочин
Зочин
2023-04-01 17:16

ЗӨВӨӨ ГЭХДЭЭ ЗҮГЭЭР Л БУУЛГААД БАЙЖ БОЛОМГҮЙ БАЙНА ТЭР ЖОРЛОНГИЙН БОХИРЫГ АРИУТГАЖ ЯЛЗМАГ БОРДОО БОЛГООД ХЯТАДАД ЭКСПОРТЛОХ ХЭРЭГТЭЙ БУУЛГАЛАА БУЛЛАА ТЭР БУЛАГДСАН ГАЗАР НЬ 100 S 150 ЖИЛ ОРЧНОО БОХИРЛОЖ БУЗАРЛАЖ ТЭР ХАВИАР НЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН ХОГИЙН УРГАМАЛ МАШ ИХЭЭР УРГАДАГ ГЭЖ БИ МӨН ОЛОН ХЭЛСЭН ДЭЭ.МИНИЙ ҮГИЙГ АВААГҮЙ ТЭНЭГ ДЭЭРЭЭ ЗӨНӨГ ЗАЛГАСАН ЧИ МУУ ХУУЧИНСАГ ӨВГӨН ХОЛ ОЧИЖ ХУЦАА Л ГЭСЭН БИ ТУХАЙН БААЗУУДАД ОЧИЖ ЖОРЛОНГИЙН ТАЛААР ЗӨВЛӨХДӨӨ ХӨРСӨНД НЭВЧИХГҮЙ ХАМГААЛАЛТ ХИЙГЭЭД БОХИРЫГ СОРУУЛДАГ ЖУРМААР ШИЙДЬЕЭ ГЭХЭД ХУЦ ЗӨНӨГӨӨ ТЭНЭГЭЭ ТЭРТЭЭХ 13 Р ЗУУНААС ЭХЛЭН ИНГЭЖ БААЖ ШЭЭГЭЭД БАВАЛЦААД БОЛООД ИРСЭН ЮМ ЧИ ТОНИЛ ЗӨНӨГӨӨ Л ГЭСЭН.ХАРИН МИНИЙ ҮГЭНД ОРООД ЭНЭ АСУУДЛАА ШИЙДСЭН ЖУУЛЧНЫ БААЗУУД ЗУН БОЛОХООР Л ӨВӨӨ ИРЖ АМАР СУВИЛУУЛ ТАНЫ ЗӨВ БАЙСААН ГЭЭД БАЙДАГ ЮМ.БИ БОЛОХООР ГАЗАРТ ЁМКОС БУЛААД БИЕ ЗАСАХ ГАЗРАА ДОТРОО ШИЙДЭЭД ДАРАЛТЫН НОСОСООР БОХИРЫН ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЯВУУЛААД БАЙ ДҮҮРЭХЭЭР НЬ СОРУУЛААД БАЙДАГ ЮМ ЭНЭ НЬ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭХЭД Л ИХЭНХ НЬ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ХАРИН ГАДНАА НҮХЭН ЖОРЛОН ХИЙСЭН ИХЭНХ АМРАЛТЫН ГАЗРУУД ДАМПУУРААД ХААЛГАА БАРЬСАН ХАРИН АСУУДЛАА ШИЙДСЭН ГАРУУД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ ОДОО ДАЙЛУУРЫН ТЭРБУМТУНГУУД БОЛЦОРСОН БАЙГАА ТЭДНИЙ НЭГ НЬ БИ ЮМ ШҮҮ

Эрдэнэ
Эрдэнэ
2023-04-01 18:46

Зөв шийдвэр

Зочин
Зочин
2023-04-02 11:28

Ийм хатуухан шийдвэр хэрэгтэй байсан сонгууль дөхөөд ман бага ч гэсэн юм хиймэр аядах байлгүйдээ

Холбоотой мэдээ

Back to top button