Намаас түдгэлзэх учиртай ч, Б.Баярбаатарт дийлдэхгүй найм

Өнгөрөгч долоо хоногт гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай зэрэгцээд эрх баригч намаасаа ч гарч буй гишүүд байгаа тухай мэдээлэл дуулдсан.
Улмаар өнгөрөгч баасан гарагт /2023.03.31/ МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдоод буй намын гишүүдэд хариуцлага тооцох, гишүүнчлэлийг нь түр түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон гэгдэж байна.
Ойрын хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ гэх. Тэгэхээр МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзэх гишүүд хэн бэ гэдэг нэрс анхаарал татна.
МАН-ын Үндсэн дүрмийн 4.3-т:
Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-аас өөрийн хүсэлтээрээ 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг. Хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын гишүүнээс түдгэлзүүлэх заалттай.
Цаашлаад шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалттай.
Тэгэхээр одоогийн парламентаас 11 гишүүн яллагдагчаар татагдаад байгаагийн НАЙМ нь эрх баригч МАН-ынх.
Нүүрсний хулгайн гэх хэргээр Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нар Хөгжлийн банкны гэх хэргээр Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, нар яллагдагчаар татагдаад буй.
Эдгээр гишүүдийн хувьд АТГ-т шалгуулаад удаж буй. 30 хоног байтугай болж байна.
Одоогоос гурав хоногийн өмнө МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн гишүүн бий" гэж хэлсэн.
Гэвч МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар хэвлэлд ярихдаа "өргөдлөө өгсөн гишүүн одоогоор байхгүй" гэж ярьсан байгаа юм.
Тэдний хэн нь чухам худал ярив. Нөгөө талаар МАН-ын Хяналтын ерөнхий хороо 30 хоногийн хугацаа өнгөрсөн нүүрсний хэрэг, жил дамнасан Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан гишүүдээ хөөж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь анхаарал татна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд эргүүлэн татах ёстой. Эх үндсээ мэддэггүй МАН хуулийг , ёс суртахууныг , иргэдийн эрхийг бүгдийг хулгайлав.
Чадахгүй ээ. Дийлдэхээ больсон. Ард түмэн хүссэн ч хүсээгүй ч МАН ялна
Ял завшинаа дийлхээ больсон бид өөрсдөө ийм л сонголт хийдэг
Нам байтугай улсаас минь татг�##�зах ёстой хулгайч нар
Баярбаатар гэж хэн юм. Авгайгаа араар нь тавьсан х�##�тар бацаан уу. Үхсэн ацны хян�##�тын хороо ккк
хян�##�тын хорооны дарга гэх энэ з�##�уу өөрийн толгойгүй юм билээ дарга нарынхаа үгээр л явна өөр чадах юм юу байх билээдээ