ЭДИЙН ЗАСАГ
Тавантолгой-Зүүнбаян төмөр замаар түлш тээвэрлэж эхэллээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүлж, дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416,1 км аялж Цогтцэцийд орж ирлээ.
”Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той өнгөрсөн хоёрдугаар сард санамж бичиг байгуулсан.
Түүнчлэн стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж ирсэн.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхлэлийг нь тавьж байна гэж ойлголоо. Амжилт хүсье.Автомашинаар шатахуун зөөдөг үё багасвал улс маань урагшилж л байна гэсэн үг. Агуу уудам нутагтай шүү дээ бид чинь зардал багасвал нилээн хэдэн хүний амьдралд нөлөөлнө шүү
Дэвшил
Онх шаавдаа.._