СПОРТ
МУГТ Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ

Турк улсын Антальяа хотноо зохион байгуулж буй их дуулга хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай улсын зургаан жүдоч хүч үзснээс өнгөрсөн жилийн Ташкентийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
Тэрбээр хагас шигшээд Германы Игор Вандткег нэмэлт цагт вазаригаар ялснаар монголын цагаар 22:00 минутад финалд Италийн Мануэль Ломбардотай барилдах эрхтэй болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag bna amjilt