Нийгэм мэдээ

Ханбогд сумын ДНБ-ийг 2040 онд 2.2 их наядад хүргэнэ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр" форум боллоо. Уг форумын гол онцлог нь "Ханбогд-2040 Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г танилцуулж, уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэх, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдан гарах эдийн засгийн боломжийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж, нээлттэй санал солилцсон юм. Үүнээс хамгийн онцлох нь тус сумын ДНБ-ийг 2040 онд одоогийнхоос 16 дахин өсгөж, 2.2 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

"Ханбогд 2040" төлөвлөгөөг "Говийн оюу хөгжлийн дэмжих сан" болон "Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан" ТББ-уудын санхүүжилтээр хийх ажээ.

Тодруулбал, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" ТББ-аас жил бүр таван сая ам.долларыг ОТ төслийн түншлэгч сумд болох Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгадын хөгжилд хөрөнгө оруулах аж. Бодоод үзвэл дунджаар 17.5 тэрбум төгрөгөөр жил бүр хөрөнгө оруулна гэсэн үг юм.

Харин "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан" ТББ таван жилд 50 сая ам.долларыг Ханбогд сумын тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах ажээ. Тооцоолж үзвэл нэг жилд 10 сая ам.доллар буюу 35 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулна гэсэн үг юм.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат 2040 он гэхэд нэг хүнд ногдох хийгээд Ханбогд сумын ДНБ одоогийнхоо хэд дахин өснө хэмээв. Тэрбээр "Одоо 8660 хүн амтай байгаа манай сум хүн амаа гурав дахин нэмж, 25880-д хүргэнэ. Тэр үед нэг хүнд ногдох ДНБ 5.4 дахин өсөж 85.2 саяд хүрэх юм. Харин Ханбогд сумын ДНБ 16 дахин өсөж, 2.2 их наяд болно" гэлээ.

May be an image of 1 person

5G сүлжээг нэвтрүүлж турших анхны сумдын нэг нь Ханбогд

Нөгөө талаасаа Өмнөговь аймагт байрлах хоёр боомтын үйл ажиллагаатай холбоотойгоор Ханбогдыг зорих иргэдийн цуваа тасрахгүй хэмээн үзэж буй. Түүнчлэн Оюутолгойн уурхайд ажиллах иргэд тус суманд амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Ингэхийн тулд тэдэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж өгөх ёстой билээ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар "Манай яамны зүгээс дижитал дэд бүтцийн ажлыг чухалчлан хийнэ. Дөрвөн сумыг 2024 онд шилэн кабелиар холбохоор төлөвлөсөн. Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг уг суманд илүү хүртээмжтэй байлгахад чиглэж ажиллана. Цагаанхад суурьшлын бүсэд ч нэг цэгийн үйлчилгээг бий болгосон гэдгийг хэлье" гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй манай улсад 5G сүлжээ технологийг нэвтрүүлж турших анхы сумдын нэг байна гэдгийг онцлов.

May be an image of 1 person and standing

Товчоор бол хотоос хөдөөг чиглэсэн урсгалыг бий болгохын тулд Ханбогд сумыг жишиг хот болгох төлөвлөгөөг хэрэгжүүлж буй нь нэгээхэн хэсэг нь уг төсөл билээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Манайд байх боомтуудаар нийт экспортын 76 хувь нь гадагшилдаг. Гашуунсахуйт боомтоор 48, Шивээхүрэнгийн боомтоор 28 хувийг нь экспортлодог. ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжихээр аймгаас тав, улсаас нэг, нийт зургаан тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Мөн гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Орон сууцжуулах төслийг идэвхжүүлэхийн тулд Цогтцэций, Гурвантэс, Ханбогд суманд орон сууцны төсөл барина. Орон сууц барих хүсэлтэй компаниуд ч холбогдох боломжтой" гэсэн юм.

Төслийн хүрээнд эхний гурван жил ХАА-г хөгжүүлнэ

Дээрх үзүүлэлтүүдэд хүрэхийн тулд "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-аас 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг дараах байдлаар танилцуулсан юм. Үүнд,

  • 2023-2025 он - Эхний гурван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • 2025-2030 он - Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийг дэмжин ажиллана
  • 2030-2040 он - Аялал жуулчлал, дэд бүтэц мэдээллийн технлогийн парк болон бусад шинэ эдийн засгийг дэмжин хөгжүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.

Уул уурхай түшиглэсэн уг газарт хөдөө аж ахуйн салбарын дараагаар орох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь өөр нэгэн томоохон даваа болж буй.

Одоогоор тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний газрын 81-ийг нь үйлчилгээ, 19 хувийг нь үйлдвэрлэл эзэлдэг байна. Үүнээс,

  • Хүнс барааны дэлгүүр - 54
  • Зоогийн газар - 24
  • Зочид буудал - 9
  • Барилгын материал үйлдвэрлэл - 5
  • Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл - 3
  • /Бусад - 5/ хувийг тус тус эзэлдэг ажээ.
May be an image of 1 person, sitting, standing and text that says 'RESERV RESERVED'

Хэдийн уул уурхай түшиглэсэн тул түүнээс бусад салбарыг хөгжүүлж, хотын жишгээр Ханбогд сумыг өөрчлөх нь энэ удаагийн хөгжлийн төлөвлөгөөний гол чиглэл болж буй. Иргэдийн зүгээс ч ЖДҮҮ-г өшөө дэмжин ажиллаж, малчдын дунд цаашид хоршоо хэлбэрийг хөгжүүлэхэд анхаарахыг хүсэж байв. Уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс гэр бүлээрээ Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогдыг зориход хамгийн ихээр тулгарч буй асуудал нь

  • Эдийн засгийн бие даасан байдал байхгүй
  • Ажлын байр хомс
  • Эрүүл мэнд, боловсролын хүртээмж дутмаг
  • Нийгмийн үйлчилгээ авахад хугацаа их зарцуулдаг
  • Нутгархаг үзлээс улбаатай ялгаварлан гадуурхалт нэмэгдсэн зэргийг иргэдийн зүгээс дурдсан юм.

Тиймээс ч эл асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх зорилтыг форумд оролцогчид санал нэгтэйгээр дэмжсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-04-03 11:55

Тоо андуурсан уу,

Холбоотой мэдээ

Back to top button