УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Намдаа мөнгө өгөөд, мандат авчихдаг эрэгтэй, ахмад гишүүдийн "айдсын цаг"

Эрх баригч нам улс төрийн бусад намуудтай хамтран, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр ажиллана гэдгээ мэдэгдсэн. Сонгуулийн тухай хуулийг сонгууль зохион байгуулагдахаас нэг жилийн өмнө өөрчлөх заалттай тул ирэх зургадугаар сараас өмнө өөрчлөлтийг хийх учиртай.

Энэ дагуу хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж, сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахдаа жагсаалтад багтах 38 гишүүний 50 хувь нь эмэгтэй байх саналыг онцлон танилцуулсан.

Хуулийн төсөл энэ хэлбэрээр парламентаар батлагдвал жагсаалтын 38-д нийт 19 эмэгтэй гишүүн намуудын нэрлэснээр орж ирэх нөхцөл байдал бүрдэх юм.

Улмаар жагсаалтаар 38 гишүүн орж ирэхээр хуульчилж, гишүүдийн тоог 76 хэвээр сонгууль зохион байгуулвал одоогийн 76 гишүүний 50 хувь ямар ч мандатгүй хоцрох бодит эрсдэл үүсээд байна.

Нөгөө талд улс төрийн намууд олон нийтэд таалагддаг дүрүүдийг жагсаалтдаа оруулахгүй бол нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулахаар уур амьсгал нэгэнт бүрдсэн.

Тэгэхээр жагсаалтад намдаа их хэмжээний мөнгөн хандив өгөөд, тухайн үеийн даргадаа таалагдсан хүмүүс багтах боломжгүй гэх логик харагдаж буй. Ер нь мандат авахдаа ч тэр манай томоохон бизнесменүүд, улс төрд нөлөө бүхий лобби сайтай ахмад эрэгтэй гишүүд голчлон багтдаг нь нууц биш. Энэ хэлбэр 2024 оны "нийгмийн захиалгын" шинжтэй эвдэрч, МАН үе солигдох шинэ операци өрнүүлнэ гэх хүлээлт үүсээд буй.

Тодруулж хэлбэл, олон удаа парламентад бизнес, фракци, намын даргын ивгээлд багтсан нөлөөгөө ашиглан тухалж буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, С.Батболд, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүд, аймгуудын фракциуд зэргийн нөлөөлөл, нэр дэвших боломжууд харьцангуй хумигдахаар харагдаж буй. Энэ нөхцөл байдал улс төрийн хүрээнд эрэгтэй гишүүд дунд ихээхэн дагуулаад байгаа юм.

Г.ИТГЭЛ


Энэ агуулгаарх өмнөх контент:

“Гачлант 38”: Тойроггүй, жагсаалтад багтахгүй гишүүдийн айдас ҮХНӨ рүү хөтлөх үү нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-06 12:49

Оюулзгана тэгээд өнөө мангардуу хэдэн охидоо оруулж ирэх үү. Өнөө хэд нь таван үг ч холбоод ярьчихаж сураагүй улаан нойлууд

Erdene
Erdene
2023-04-06 15:56

Teneg anitan l MAN,aas ner dewshih bailguider. Edniih baihguushtee

Холбоотой мэдээ

Back to top button