U18: Баянхонгорын охидын шигшээ баг улсын аваргад түрүүллээ

Монголын волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ны өдөр эхэлсэн билээ. Тодруулбал, тус тэмцээнийг энэ жил Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулж байна.
Тэмцээнд бүс бүсээс шалгарсан аймгуудын багууд болон зарим томоохон клубуудын харьяа багууд оролцож байгаа юм. Энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулах товтой байсан.
Тэмцээний супер найман багт доорх багууд багтав.
Эмэгтэй багууд:
- Баянхонгор Шандас Транс
- Хилчин
- Дундговь БТСГ
- Ховд БТСГ
- Сэлэнгэ Таван Хан Ноён
- Говь-Алтай БТСГ
- Уурхайчин 21-р сургууль
- Өмнөговь Шанх Транс
Эрэгтэй багууд:
- Өмнөговь Шанх Транс
- Дорнод БТСГ
- Хэнтий БТСГ
- Сэлэнгэ Таван Ноён Хан
- Баянхонгор Шандас Транс
- МУБИС Ноён
- Багануур Уурхайчин
- Залуу Монгол-50
Харин өнөөдөр Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд болж байгаа бөгөөд дөнгөж сая эмэгтэйчүүдийн төрөлд эхний гурван байрын эзэд шалгарлаа.
Тодруулбал, аваргын төлөө Хилчин клуб болон Баянхонгор аймгийн охидын шигшээ багууд тоглож Баянхонгорчууд 3:0-ийн харьцаагаар ялалт байгуулж аваргаллаа.
Харин хүрэл медалийн төлөө Сэлэнгэ аймаг болон Говь-Алтай аймгийн баг тамирчид өрсөлдөж таван ээлжийн тоглолт гаргаж Сэлэнгийн охид ялалт байгуулснаар ийнхүү гуравдугаар байрт шалгарлаа.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.