Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

НЭРС: ИНЕГ-ыг удирдаж байхдаа 2-4 удаа байрны дэмжлэг авсан дарга, ажилчид

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэрнээ хууль бус зүйлээр дарга нар нь гаршсан нэг байгууллага бий. Энэ бол ИНЕГ. Тус байгууллагын үе үеийн дарга нарын булхай барагдахгүй. Бид өмнө нь төрийн мөнгөнөөс жилд 1-2 тэрбумыг гаргаж, дандаа дарга нар нь өөрсдийн хүүхдүүдээ гадаадын их дээд сургуульд тэтгэлэгээр сургаж ирсэн тухай мэдээллийг хүргэж байв.

Энэ удаад байрны дэмжлэг нэрээр давхардуулж буюу 2-4 удаа хамрагдаж байр болон мөнгөн тэтгэмж авч ирсэн дарга, ажилчдын тухай мэдээллийг хүргэж байна.

ИНЕГ нь "Ковид-19"-ийн цар тахлаас өмнө тодорхой тооны ажилчддаа жил бүр энэ дэмжлэгийг олгодог байжээ. Цар тахлаас хойш энэ дэмжлэг зогссон байна. Гол нь дэмжлэг олгогдохдоо мөн л шуларга бус зарчмаар явагдаж буюу бүр дөрвөн удаа хамрагдсан дарга хүртэл байдаг. Гэвч тэднийг хууль бус үйлдэл хууль хяналтын байгууллагаас далд явж, мартагдаж иржээ.


-Эрх мэдлээ ашиглан дөрөв дөрвөн удаа байрны дэмжлэг хүртэгч хоёр дарга-

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Содномцэрэнгийн Энх-Амгалан нь ИНЕГ-т 30 гаруй жил ажиллахдаа байрны дэмжлэгийг дөрвөн удаа давхардуулж авчээ.

Тодруулбал, тэрбээр 1992 онд Буянт Ухаа 7-р байраас 2 өрөө байр, дөрөвхөн жилийн дараа Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 8-р байранд 2 өрөө, дахин 2002 онд ТБД андуудын 60-р байрнаас 3 өрөө, хамгийн сүүлд 2013 оны арванхоёрдугаар сард 30 сая төгрөгийн дэмжлэг тус тус авсан байна.

ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Сэнгээгийн Буяндалай нь ИНЕГ-т 20 гаруй жил ажиллахдаа мөн л дөрвөн удаа байрны дэмжлэг авчээ.

Тодруулбал, 1992 онд Буянт Ухаа 7-р байрнаас 2 өрөө, 1998 онд Гангар инвест I хорооллын 55-р байраас дахин 2 өрөө, 2009 онд байрны дэмжлэг гэж арванхоёрдугаар сард 10 сая төгрөг, 2014 онд 55 сая төгрөг тус тус авсан байна.

Дөрөв дөрвөн удаа байрны дэмжлэг авсан дээрх хоёр даргын тухайд нь Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэсэн заалтуудыг зөрчжээ. Иймд орон сууцны хөнгөлөлтөд олгосон 85 сая төгрөгийг С.Буяндалай, С.Энх-Амгалан нараар төлүүлэхээр, үлдсэн 313.4 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн хянуулах улсын байцаагчийн акт хүртэл гарч байсан аж. Гэвч өдгөө ямар шийтгэл, торгууль хүлээсэн нь тодорхойгүй байна.


-Байгууллагын журмаа зөрчиж байрны дэмжлэг хоёр удаа хүртэгчид-

Мөн ИНЕГ-ын дотоод журмын 2.2.1-д зааснаар "Урьд өмнө нь улсаас буюу байгууллагаас орон сууц авсан, хөнгөлөлт эдэлсэн бол олгохгүй" гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл нэг ажилтан нэг л удаа байрны дэмжлэг гэгчийг нь хүртэх эрхтэй. Гэтэл дараах 12 хүнд журам зөрчин 2012-2017 онд 398.4 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлт давхардуулан олгожээ.

ИНЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Чимэддоржийн Нямсайхан 23 жил ажиллахдаа 2006 онд МИАТ ХК-иас 23.040 ам.долларын, 2014 оны тавдугаар сард ИНЕГ-аас 30 сая төгрөгийн дэмжлэг тус тус авчээ.

ИНЕГ-ын дарга асан Жамсрангийн Баярсайхан 35 ажил ажиллахдаа 1996 онд МИАТ ХК-иас 13-р хороололд 2 өрөө байр, 2014 онд гурван сая төгрөг авчээ.

ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Тогтохбаярын Лхагвасүрэн нь 14 жил ажиллахдаа 2009 оны арванхоёрдугаар сар 24 сая төгрөг, 2014 онд 28 сая төгрөг тус тус авчээ.

ИНЕГ-ын дарга асан Цэрэнчимэдийн Эрдэнэбилэг нь 24 жил ажиллахдаа 2009 онд 24 сая, 2014 онд 30 сая төгрөг тус тус авчээ.

ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагч Хүрлээгийн Болор-Эрдэнэ зургаан ажил ажиллахдаа 2012 онд 30 сая, 2014 онд 20 сая төгрөг авч байрны дэмжлэг гэгчид нь хоёрхон жилийн зайтай хамрагджээ.

Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Баатаржавын Хүдэрчулуун 16 жил ажиллахдаа 2009 онд 24 сая төгрөг, 2014 онд 30 сая төгрөг авчээ.

Хууль эрхзүйн газрын ахлах мэргэжилтэн Дашдэндэвийн Сувдаа нь зургаан жил ажиллахдаа 2012 онд 30 сая, 2014 онд 20 сая төгрөг авчээ.

Архивын арга зүйч мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Содцэцэг 14 жил ажиллахдаа 2009 онд 24 сая төгрөг, 2014 онд 10 сая төгрөгийн дэмжлэг тус тус авчээ.

Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Чоймаан Дарьсүрэн 21 жил ажиллахдаа 2001 онд С.Хүрэлбаатарын БГД дэх 3 өрөө хуучин байр олгосон, 2015 онд 22 сая төгрөг авсан байна.

Ахлах байцаагч Ганболдын Ганхуяг 16 жил ажиллахдаа 2007 онд орон сууцны дэмжлэгт 16 мянган ам.доллар, 2014 онд 30 сая төгрөг авчээ.

Онгоцны техникч Даваа нь 2007 онд таван сая төгрөгийн дэмжлэг авсан байна. Мөн дахин дэмжлэг авчээ.

Хорлоогийн Батсайхан нь 31 жил ажиллахдаа 1996 Буянт Ухаа дахь 58 айлын орон сууцын 2-р байранд 3 өрөө байр олгожээ. 2014 онд дахин 30 сая төгрөг авсан байна.


-Ажилласан жилийн шаардлага хангаагүй ч байрны дэмжлэг нэрээр 30 сая төгрөг авагчид-

ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.3б /2013 оны 11 сарын 26-наас өмнөх өдрийн/ "Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.1.1-д "ИНЕГ түүний харьяа байгууллагад ТАВААС ДООШГҮЙ ЖИЛ ажилласан үндсэн ажилтан байх" гэсэн заалт зөрчиж орон сууцны дэмжлэг авсан ажилчид:

Шалгалтын нислэг зураглалын албаны цаг уурын мэргэжилтэн С.Мандухайцэцэн: 4.6 жил ажилласан ч 2012 онд 30 сая төгрөгийн дэмжлэг

"Чингис хаан" ОУНБ-ын Үйлдвэрлэл зохицуулалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Сарантуяа: 1.6 жил ажилласан ч 2012 онд 30 сая төгрөгийн дэмжлэг

Нисэхийн аюулгүй байдал хяналт зохицуулалтын албаны ажилтан д.Туяацэцэг: 4.3 жил ажиллаад 30 сая төгрөгийн дэмжлэг

Захиргаа аж, ахуй тасгийн Конторын Ц.Ган-Эрдэнэ: 2 жил ажиллаад 30 сая төгрөг авчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ажилтан
ажилтан

Давхардуулж авсан байруудыг нь хурааж орон байргүй ажилтан нарт өгөөч Оюунэрдэнэ, Амарбаясгалан нараа

Халзан дарга
Халзан дарга

Мөнхнасан гэгч халзан даргын авсан 10 сая төгрөг хаачив. Энэ нөхөр өөрөө захиалгатай бичүүлж байгаа юм байна л даа. АТГ дээр шалгагдаж прокурорт очоод зарцсан байгаа яагаад энд байхгүй байна. Байрны мөнгө 20 сая нэмэх нь ОХУ-д сургуульд явж бараг 30 гаруй мянган $ тэгээд 10 сая төгрөгийн байрны дэмжлэг дахиж авсан. Чи өөрийгөө оруул л даа. Халзаадай

Зочин
Зочин

Дандаа дарга нар нь 2-4 удаа байрны дэмжлэг нэрээр МИАТ- аас мөнгө шаацан байхийм даа. Гэр бүлээс гадуурх шаалцаж бавалцадаг банзалддаг нууанууддаа байр авч өгдөг байх.

Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн даргаХүдэрчулуун
Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн даргаХүдэрчулуун

Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Баатаржавын Хүдэрчулуун насаараа наахза-д дарга хийж байгаа хүн дээ, 16 жил ажиллахдаа 2009 онд 24 сая төгрөг, 2014 онд 30 сая төгрөг авчээ.ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Тогтохбаярын Лхагвасүрэнтэй их сургуулийн нэг ангийнх бөгөөд найзыгаа дарга болох үед ашиг сонирхлын зөрчил гаргаж олон хүмүүсийн урдуур дайрч мөнгө авч байсан хүн дээ, өөр нэг ангийн найзууд нь бас ажиллаж байгаа, хажууд, тэд нар ч мөнгө авсан, мөнгөжүү болсон шүү дээ нэг үе гарууд!!!!!

Баянха
Баянха

ИНEГ чинь дээд тушаалтнуудын буяны газар юмуу.Тийм биш бол мөнгийг буцааж аваад цалин багатай хүнд ажилтай эмч багш нарь байр авч өгөөч

ДОХ
ДОХ

Эхнэрээсээ салах бүртээ 4 удаа байр авсан К.Энхбаяр гэж нэг зусарч нөхөр байгаа, энэ дарга нарын байрыг буцааж зайлшгүй амьдралын гачигдалтай ажилчдад олгуулах хэрэгтэй

Стар
Стар

Shaana biz ajilchdaa nish huwidaa zawchij baidag hogiin garuud shv

Зочин
Зочин

Компани ашигтай ажлаад сайн ажилласан ажилчидда өгөх хэрэгтэй. Зөв шүү. Бусад байгууллага ажилчдаа ингэж дэмждэг болох хэрэгтэй

Зочин
Зочин

Т.Лхагвасүрэн нь нас барсан гэж дуулсан. Тэгэхээр энд зүгээр баримт болгож дурдсан байх. Буцааж төлүүлэх боломжгүй байх өө

zochin
zochin

nisehiihen odoo bolio. ingej bie bienee hemleh muuhai haragdaj bna. tuhai uedee ajillaad avch baisan bairuud bna sh dee. ihenh ni l avsan baidag

Зочин
Зочин

butsaaj tuluul

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

төр нь өгч чадсан юм чинь буцаагаад авчихна биздээ тэгээд байргүй иргэдэд өг

Зочин
Зочин

Zarim ni hudal medeelel baina.

Зочин
Зочин

ИНЕГ-ын дарга нар болох Б.Алтанцом, Ч.Мөнхтуяа, Л.Бямбасүрэн, Г.Нямдаваа, Даваа гээд л цааш нь тэргүүн дэд дарга Мөнхжаргал, Батчулуун гээд л ..., ИНҮТөвийн дарга Мөнхжаргал, Н.Батсайхан, Г.Эрдэнэбаатар газрын дарга нар болох З.Туяа, Ганболд гээд л уртын урт жагсаалт гарна. Тухайн үедээ хаусын дайтай байрны мөнгийг авч байсан гавар хочит Батсайхан Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга болоод хар машин унаад шударга дүр эсгээд явж байна. Нөгөө алдарт твитртерчин Бат хүртэл ИНЕГ, МИАТ-аас авсан байрыг нь тоолбол та нар ухаан алдаад унана даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөнхнасан гэж дийлдэхгүй хулгайч бна штээ. Гудрах архиа хүртэл гаргуулж гудардаг. Бас байрны мөнгө цусалсан гээд АТГ дээр шалгагдаад дээлээ нөмрөх гээд сандраад бсан

Иргэн
Иргэн

Энэ арай дэндүү юмаа. Заримынх нь ажилласан жилээр нь тооцоод үзэхэд дөнгөж ажилд орсон жилдээ урамшуулал авсан ч байх шиг. Шалгаад буцаагаад төлүүлэх хэрэгтэй!

Зочин
Зочин

ТЭР ЮУ ВЭЭЭЭЭ ДООГУУР БАЙГАА ХААНАХЫН ХЭН ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭХГҮЙ .....ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙГ БОЛ БҮҮР Ч МЭДКҮҮМ БАЙНА....ХЭН ХЭН ГЭНЭ ҮҮҮ....НИСЭХИЙН ЯМАР Ч ОЙЛГОЛТГҮЙ ХҮМҮҮС ШУУД АР, БӨГСНИЙ АЖЛААР Л ОРЦОН БАЙДАГ БАЙХ ДАА ХӨӨРХИЙС.... ЖИШЭЭ НЬ ТЭР ТУСЛАХ АЖИЛЧИН ТУЯАЦЭЦЭГ, САРАНТУЯА МАНДУХАЙЦЭЦЭН Ч ГЭХ ШИГ ЮУ ВЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ НИСЭХИЙХЭЭН ЭГЭЛ ЖИРИЙН 30 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА АРД ТҮМЭЭН БОСОЦГООЁ

Уншигч
Уншигч

Салгаж аваад байргүй залууст өгөөчээ, эсвэл саяхан нэг хүнд тун хурдан 4 жилийн ял оноосон шигээ ял өгөөчээ, бүгдэд алагчлалгүй хандъя.

Zochin
Zochin

Ичдэггүй юм аа. зарим нт энэ байгууллагад олон жил ажилласан ч ганц ч дэмжлэг авах нь бүү хэл ганц дотоодын сургалтад ч сууж чаадаагүй бдаг. Ардаа татаастай чадваргүй боловсролгүй хэсэгийн дүр зураг. Ажлаа Чаддаг нэгнээ шахдаг хөөдөг заваан газар

Холбоотой мэдээ

Back to top button