Нийгмийн

Хаврын дунд сарын шинийн 15, хөх морь өдөр

2023-04-06, Пүрэв гараг / Билгийн тооллын 15

  • Аргын тооллын: 2023-04-06 Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 06:22-19:28. 
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн.
  • Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Билгийн тооллын шинийн 15, хөх морь өдөр, тэргүүн дагуул-13 одтой, төмөр суудалтай, 1 цагаан мэнгэтэй,  Бага хар өдөр.

-Өдрийн сайн цаг: Морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой.

Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу. Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой. Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг. Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргахад муу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button