Нийгэм мэдээ

"Петрочайна"-гийн химийн хог хаягдлын талаар мэдээлэл хийнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.04.06/ өдөр болох үйл явдлын тойм.

08.30 цагт: “Чингис хаан”-ы музейд Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно. Энэхүү ажлын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.

09:00 цагт: Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно.

10.00 цагт:  БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар буюу “Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд: БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно.

11:30 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.

11.30-13.30 цагт: ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулна. Орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болно.

16:00 цагт:  “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” үйл ажиллагааг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт хийнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button