УРЛАГЭнтертайнмент
A.Вивалдигийн “Дөрвөн улирал” зохиол дээр контемпорари бүжгэн жүжиг толилуулна

Монголын балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ. Эл бүжгэн жүжигт хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн урлагаар хослуулан толилуулах юм.
Тус уран бүтээл таван бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдигийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулснаараа онцлог юм. Энэхүү бүжгэн жүжгийг энэ сарын 27-нд “Корпорэйт” зочид буудалд ганцхан удаа тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hahaha