ДЭЛХИЙ

Африкийн литийн төлөөх өрсөлдөөнд ялж буй Хятад

Намибын алслагдсан хэсэгт орших Уис суурин нь ирээдүйн тээврийн хэрэгслүүдэд зориулсан ашигт малталын томоохон нөөцтэй газрын нэг. Уис нь баруун өмнөд Африкийн сийрэг хүн амтай муж болох Эронгогийн хуурай толгод дээр орших газар юм.

Тус газарт хэдэн арван жилийн турш ашигт малтмалын баялгийн цорын ганц найдвар нь ашиглахаа больсон цагаан тугалганы уурхай байв. Гэвч удалгүй тэр уурхайн талбай нь автомашины батерейн гол түүхий эд болох шүлтлэг металл болох литийн томоохон орд болон хувирсан юм.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьд литийн хангамж тулгарах томоохон асуудлуудын нэг. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Андрадагийн барьж буй туршилтын үйлдвэр нь цагаал тугалганы үйл ажиллагаанаас олборлосон хүдрийг ашиглан зургаадугаар сарын эцэс гэхэд баяжуулсан литийн анхны багцаа үйлдвэрлэх ёстой билээ. Андрадагийн гүйцэтгэх захирал Энтони Вильжоен энэ бүс нутаг нь зөвхөн литийн хувьд төдийгүй цагаан тугалга, тантал зэрэг эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Өнгөрсөн сард Хятадын Африкт байх анхны литийн баяжмалын үйлдвэр нь Зимбабвегийн Аркадиад туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Хятадуудын хувьд энэ салбарт их хэмжээний мөнгө зарцуулж буй бөгөөд дээрх үйл ажиллагаанд 422 сая ам.долларыг урьдчилсан байдлаар зориулж буй.

Европын холбооны дотоод зах зээлийн комиссар Тьерри Бретон "Дэлхийн хамгийн том литийн чулуулгийн уурхайнуудын нэг байна" хэмээн Уист айлчлах үеэрээ мэдээлж байв. Хэдийн Хятад уг зах зээлд орсон тул АНУ ч дутахыг хүссэнгүй, хөрөнгө оруулах стратеги хэрэгжүүлж эхлэхээр зэхсээр.

Зимбабвегийн дараа Хятадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан газар бол Намиби юм. 2030 он гэхэд литийн эрэлт хэрэгцээ эрчээ авна. Учир нь ногоон хөгжилтэй холбоотойгоор хүчирхэг гүрнүүд ийшээ хуйлрах нь гарцаагүй. Тухайлбал, 2035 онд дизель хөдөлгүүртэй машинууд зорчихгүй гэдгийг АНУ-ын зүгээс мэдээлсэн.

Литийн нийлүүлэлтийн сүлжээнд Хятад ноёрхож байгаатай тулгарсан барууныхан Африкын орнуудад хөрөнгө оруулахаар гүйлдсээр. Уис шиг хуучин цагаан тугалга олборлодог Конгогийн Маноно дахь Австралийн AVZ Minerals концессын эзэмшлийн бүтцийн асуудлаар Хятадын төрийн дэмжлэгтэй Зижин Майнинг компанитай хуулийн маргаанд ороод байна.

Үүний улмаас өнгөрсөн тавдугаар сараас хойш хувьцаагаа түр зогсоосон. Африкт AVZ-д зуучлагчаар ажилладаг Конгогийн бизнесмен Мариус Михиго хэлэхдээ, "Зижин Австралийн фирмийн эсрэг "зохион байгуулалттай ташаа мэдээлэл түгээх кампанит ажил"-ын ард байсан бөгөөд хэрэв ашиглалтын лиценз авсан бол түүнд таван сая ам.долларын шагнал урамшуулал олгох санал тавьсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар цацагдсан" гэв.

Маноногийн литийн металл нь зэс, кобальт ачсан ачааны машинууд Замбийн хил хүртэл 630 км замыг туулдаг. Маршрутыг шинэчлэх асуудал буюу экспорт хийх зам нь Засгийн газар болон Хятадын гүйцэтгэгч компанийн хооронд үүссэн маргаанд гацсан байна.

Хөрөнгө оруулагчдад бооцоо тавих өөр шалтгаан бий. Лити нь тогтворгүй ханштай. Лити гидроксидын үнэ 2022 он хүртэл өсөж, арванхоёрдугаар сард тонн нь 80,000 ам.долларт хүрч оргилдоо хүрсэн ч түүнээс хойш 55,000 ам.доллар болтлоо буурчээ. Энэ нь урт хугацааны дунджаас бараг дөрөв дахин их буюу ойролцоогоор 15,000 ам.доллароор их байна.

Зарим хүмүүс литийн хомсдолыг арилгах эцсийн хариулт нь Африкийн чулуулгаас илүү ихийг ухаж авах биш, харин лабораторид натрийн ион батерей гэх мэт орлуулагчийг бий болгох явдал гэж үздэг. Лити дээр ажиллаж буй Африкийн уурхайчид үүнийг цахилгаан машинд олон жил, бүр хэдэн арван жилийн турш ашиглах болно гэж найдаж байгаа.

Юутай ч Хятад литийн зах зээлийг хэдийн эзэгнэж буй бөгөөд АНУ тэдэнтэй өрсөлдөх бэлтгэлийг хийж эхэлсэн. Түүхий эдийн зах зээлийн хамгийн их анхаарал татаж буй сэдэв болоод байгаа литигийн үнэ цаашид хэрхэх, хөгжингүй орнууд ямар бодлого баримталж ажиллаж байгаа зэргээс хамаарч ханш нь өсөх таамаглалтай байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button