СПОРТ

Өсвөрийн жүдочдийн Азийн цомд монгол охид цойлж байна

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг өсвөр үеийн Азийн цомын тэмцээн өчигдөр Казахстаны Алматы хотод эхэлсэн.

Манай улсааc тус тэмцээнд 20 гаруй өсвөр үеийн жүдоч эх орноо төлөөлөн оролцож байна. Тэмцээний эхний өдөр манай гурван жүдоч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, 48 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Жамсрангийн Анударь алт, 52 кг-д "Гүрү дожо" клубийн тамирчин Тэрбишийн Ариунзаяа мөнгө, 44 кг-д "Женко" клубийн тамирчин Энхтөрийн Тэмүгэн хүрэл медалиар энгэрээ мялаав.
Өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн аварга Ж.Анударь Алматыд аваргалахдаа Казахстаны Ренато Жумабаева, Узбекистаны Сабина Азаматова, Казахстаны Кера Хегай, Узбекистаны Зарина Жамалова нарыг тус тус ялж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button