Нийгмийн
Хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр

Хаврын дунд хөхөгчин туулай сарын зургаан цагаан шар нохой өдөр
Өглөөн наран 06 цаг 13 минутад мандаж орой 19 цаг 34 минутад жаргана. Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10. Сумъяа гараг. Билгийн тооллын 19. Эрхтэний тэнгэрт одтой, шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.