Нийгэм мэдээ

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт хоттой хонь өртжээ

Товч агуулга: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Уртын цагаан гэх газар хээрийн түймэр гарч Сүхбаатар, Дорнод аймгийн холбогдох албаныхан, хилийн цэргийн хоёр анги, бусад албаныхан ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тус түймэрт 3 гэр, 1 өрхийн хашаатай хонь өртөж шатсан. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button