Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин тавдугаар сард Оросын өмнө хүчин мөхөстөх нууц баримт бичиг ил болов

Украины фронт дахь цэргүүдийг хамгаалж буй агаарын довтолгооноос хамгаалах систем тавдугаар сарын 23 гэхэд бүрэн дуусаж, В.Путин сөнөөгч онгоц илгээх эрх чөлөөтэй болно гэж Пентагоны нууц баримтад дурдсан байна.

В.Зеленскийгийн арми тэнгэрээ хамгаалах зэвсэггүй болсон тул Украины агаарын довтолгооноос хамгаалах систем ирэх сарын дундуур Оросын өмнө хүчин мөхөстөх мэдээлэл цахим орчинд тархав.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр "Нууц" хэмээх бичиг баримт задарч, түүнд дотор Оросыг удаа дараа довтолсны дараа Украины С-300 агаарын довтолгооноос хамгаалах системийг одоогийн ашиглалтын хэмжээгээр тавдугаар сарын 2 гэхэд шавхаж дуусах талаар нарийвчлан тодорхойлсон мэдээлэл багтсан байжээ.

CBS News-ийн мэдээлснээр уг мэдээллийг Хууль зүйн яам задруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. АНУ-аас уг нууцыг хэн задалсныг олохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд буй.

В.Путины хуурай замын цэрэг дайны улмаас шавхагдсан хэдий ч 485 сөнөөгч онгоцны нөөцөө барьж чадсан. Харин Украин 85 сөнөөгч онгоцтой байгаа. Түүгээр ч зогсохгүй Оросын флотод Су-57 зэрэг илүү боловсронгуй тав дахь үеийн онгоцууд багтсан бол Украины нисгэгчид 1983 онд анх ниссэн МиГ-29 онгоцтой байна. Хэрэв Украин цаашид тэнгэрээ хамгаалж чадахгүй бол В.Путин В.Зеленскийн арми руу сөнөөгч онгоцоор дайрах ажиллагааг эрчимжүүлж, 15 сар үргэлжилсэн мөргөлдөөнийг өөрт ашигтайгаар эргүүлэх боломжтой болж буй.

Дээрх нарийн мэдээлэл нь Оросын хүчинд ашигтай бөгөөд Украины ерөнхийлөгч В.Зеленский болон аюулгүй байдлын дээд албан тушаалтнууд баасан гарагт уулзаж, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Байдены засаг захиргаа 2.6 тэрбум ам.долларын тусламжийн багцын хүрээнд агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, сум хэрэгслийг нэмж илгээхээ мэдэгдсэн юм. Гэвч энэ нь В.Зеленскийгийн армийг хамгаалахад хангалтгүй байх вий гэх болгоомж бий.

В.Зеленский АНУ-аас F-16 сөнөөгч онгоц авах шахалт үзүүлсээр байгаа бөгөөд ийм зээл авах нь татвар төлөгчдөд хэдэн тэрбум ам.долларын хохирол учруулах юм. Украины агаарын довтолгооноос хамгаалах системээс эхлээд Израилийн Моссад тагнуулын агентлаг хүртэлх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан тус нууц баримтууд цахим ертөнцөд ил болсоор, мөргөлдөөний асуудлыг нэг тийш нь шийдэх үү, байдлыг хурцатгах уу гэх таамаглал үүсээд байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М.БАЯРМАГНАЙ
М.БАЯРМАГНАЙ
2023-04-10 15:36

КРЕМЛИЭС ТАРААЖ БУЙ ФЕЙК МЭДЭЭ

Зочин
Зочин
2023-04-10 16:05

байдены ЗГ яг үнэндээ дайнд олон хүн үхээсэй гэж хүсдэг. Орос, Украйин нь хамаагүй, тэд зэвсгээ л зарах хүсэлтэй. Одоогийн оросыэ удирдагчид харгис болсон энэ үед,

Зочин
Зочин
2023-04-10 16:27

оркуудыг хошгируулж бгаад намнах нь дээ

Зочин
Зочин
2023-04-10 16:54

хүнээс юм гуйж буй хүн хэзээ ч хүчтэй байж чадахгүй дээ Орос орон хүчтэй болно гэж Ванга хэлж байсан гэнэ лээ

Зочин
Зочин
2023-04-10 19:10
Reply to  Зочин

Үхсэн элэнцгийн чинь Ванга. Чи өөрөө Ванга.

Зочин
Зочин
2023-04-10 21:46
Reply to  Зочин

Ашгүй дээ

Зочин
Зочин
2023-04-10 17:03

дэлхийн 3 дугаар дайнд орос ялна гэж сохор Ванга нэгэнтээ айлдсныг санаж байна. Яаж ч бодсон орос ялах нь гарцаагүй. Хэрвээ Америк тэргүүтэй НАТО-гийнхон украйнд тусламж үзүүлээгүй бол дайн тэр 7 хоногтоо оросын ял�##�таар дуусах байсан.

Зочин
Зочин
2023-04-10 20:41

Муу фашист Украйныг газрын хөрснөөс арчихад тун ойртож байгаа юм байна даа.

Зочин
Зочин
2023-04-10 22:03

Худ�##� мэдээлэл. Эх орноо түрэмгийлэгчдээс хамга�##�ж байгаа баатрууд ялах нь тодорхой. Слава Украине.

Эмээ
Эмээ
2023-04-11 07:11

Орос орон НАТО ЕХ той байлдаж байгааг эхнээсээ л итгэх хэрэгтэй байж

Холбоотой мэдээ

Back to top button