Монголд силиконтой "Maxim" кофе илрээгүй ч, иргэд дуусах хугацааг анхаарах хэрэгтэй

БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэрт хийсэн "Maxim Mocha Gold" кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл гарсан.
“DongSuh foods Changwon” үйлдвэр "Maxim" кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон болохыг тогтоожээ.
Ингэхдээ 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлж, силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэжээ.

Монгол Улсын хэмжээнд энэ кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон бөгөөд 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй байна.
Гэвч иргэдийг “Maxim mocha gold mild” нэрийн кофе худалдан авахдаа 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай эсэхийг нягтлан харж сонголтоо хийхийг сануулан, сэрэмжлүүлэх нь зөв" гэж ЭМЯ анхаарууллаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.