"Төрийн банк"-ны ТУЗ дэх Сангийн яамныхан

"Төрийн банк" ХК төлөөлөн удирдах зөвлөлдөө есөн гишүүнтэй. Үүний 44.4 хувь буюу дөрвөн гишүүн нь Сангийн яамны ажилтан байгаа юм.
Тодруулбал, тус яамны
- Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн
- Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир
- Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо
- Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор нар юм.
Б.Тэлмүүн нь 2022 оноос өнөөдрийг хүртэл эл албан тушаалд ажиллаж буй.
Тэрбээр өмнө нь 2018-2020 онд Сангийн яаманд Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга, 2011-2018 онд тус хэлтсийн мэргэжилтэн, 2010-2011 онд Дэлхийн банкны Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх нэгжид тус тус ажиллаж байжээ.
Л.Сонор нь АНУ-ын Такома коммюнити коллежийн Бизнесийн удирдлага, АНУ-ын Вашингтоны их сургуулийн Санхүү, бизнесийн удирдлагын зэрэгтэй ажээ.
2015-2022 онд Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газарт зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажилласан байна.
Г.Золбоо нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн банкны эдийн засагч бакалавр, ИБУИНВУ-ын Уильсийн их сургуулийн олон улсын бизнесийн менежментийн чиглэлээр боловсрол эзэмшжээ.
2013-2022 оны хооронд Сангийн яаманд зөвлөх, хэлтсийн дарга, газрын даргаар тус тус ажилласан аж.
Б.Сүх-Очир нь МУИС-д эдийн засгийн математик загварчлалын бакалавр, Австралийн Сиднейн их сургуулийн эдийн засгийн онолын магистр зэрэгтэй ажээ.
2005-2022 онд Сангийн яамны Төрийн сангийн газар, Дотоод Ауит, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтнэ, хэлтсийн дарга, Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга, газрын даргаар тус тус ажилласан туршлагатай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэхээр боломжийн мэдлэгтэй хүмүүс юм биш үү харин ч байж байхад яахав дээ
Төрмйн жинхэнэ �##�бан хаагч нь компанийн удирдах зөвлөлд үүрэг гүйцэтгэхийг хуулиар хориотой байдаг. Тэгэхээр эдгээр 4 этгээд бүгдээрээ хууль зөрчсөн тул шүүр ажиллагаанд хамгийн түрүүнд хамруулах ёстой.
Эдгээрийн сарын ордогыг тодорхой болгоочээ Учр�##� сайдаа!!!
Сангийн яамны хурган дарга нар төрийн өмчит компаниудын туз-р тойроод л явдгийг болиул. Өөдлүүлсэн ч юмгүй дандаа дампуурлын ирмэгт авчирдаг. Хөгжлийн банк, Эрдэнэс таван толгойн асууд�##� эхлэх үeд бас л сангийн яамны хэдэн юм туз дарга нь байсан
Sangiin yaam Gadaad yavdliin yaam 2 iig sain shalgah heregtei buh muu ulsuudiin tsuglaral
ТЗ-ийнхэн тэр чигтээ ТӨ-ийн ААН-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн байдгийг болиулмаар юм
ТУЗ гишүүдийн нэр �##�бан туша�##�, сарын ц�##�ин, үр дүнгийн урамшуул�##�, хийсэн ажлын тайлан , оролцоо, тухайн байгууллагын ЭЗ-ийн өсөлт, хөгжлийн үзүүлэлт зэргийг шилэн болгож үр дүн, хариуцлагыг тооцдог болгох нь зүйтэй. Одоо эрхтэй , төсвийн мөнгө зорьсон хүмүүс л бн