СПОРТ
Ч.Отгонтуяа Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд үзүүрлэлээ
“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өнөөдөр эхэлсэн билээ. Тэмцээний 55 кг-ын жинд энэ жилийн улсын аварга, өнгөрсөн жилийн МБАТС-ын наадмын аварга “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртэв.
Азийн аваргад анх удаа зодоглосон, Дорноговь аймгийн уугуул 22 настай түүний хувьд үдээс өмнө нь Вьетнам, Казахстаны бөхчүүдийн ялсан бөгөөд шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Каньюд 2:6-гаар ялагдсан. Манай бөх финалд өрсөлдөгчөөсөө айж бэргэлгүй зоримог дайчин барилдсан ч аргагүй туршлага дутаж ялагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе олимпын аварга болоорой!!!
Давгүй шүү,ур чадвараа сайжруульяа гэвэл олон улсын шударга шүүлттэй тэмцээнд (оросын тэмцээнд бүү оролцоорой-хөндлөнгийн шинжээч) түлхүү оролцоорой. Хэрэв оросын тэмцээнд оролцвол амжилтыг март ,чамаас ш�##�тга�##�ахгүй олон юм бий .Амжилт.
olimpiin bus jin sul tsoon boh ordog