СПОРТ
МУГТ Б.Болортуяа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

“Токио-2020” олимпийн наадам, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, МУГТ Б.Болортуяа Ази тивээс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Астанагийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь медалийг эх орондоо авчирсан тамирчин болов.
Түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд 2021 оны Азийн дэд аварга Тайваний Мэн Шуан Сиг 10:0-ээр ялалт байгууллаа. Б.Болортуяа насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээнд анх удаа зодоглож анхны медалиа ийн хүртэв.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн бн
Үнэхээр гайхалтай. Анх удаа оролцоодмедаль авна гэдэг өндөр амжилт шүү. Охин минь хичээж байгаад илүү өндөр амжилт үзүүлээрэй.
Акира Фужинамитай барилдах арга эвээ олоорой,Амжилт хүсьэ