СПОРТ
МУГТ П.Орхон Казакстаны Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2017 оны дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, гавьяат Пүрэвдоржийн Орхон таван жилийн дараа Азийн аваргын дэвжээнд зодоглож үзүүрлэлэээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж 5:9-өөр ялагдал хүлээв.
Түүнийг ялсан алдарт бөх Айсулуу ийнхүү тав дахь удаагаа Ази тивийн аваргаар тодров. Харин манай тамирчин П.Орхоны хувьд Азийн аваргын тэмцээнд гурван удаа финалдаж хоёр дахь удаагаа мөнгөн медаль хүртлээ.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арчаагүй үхэр Монголчууд энэ охиныг айрлаж хамгаалж байсан бол допингийн асуудалд орооцолдож ид амжилт гаргах насаа даруулж өнгөрөөхгүй байсан даа.