Улс төрийн мэдээ

Түгжрэлийн сайдын эцсийн зогсоол зам барих шийдвэр

Нийслэл Улаанбаатар хот өнгөрсөн жилийн есдүгээр сарын 20-нд албан ёсоор түгжрэлийн сайдтай болсон. Тэр цагаас хойш 205 хоног өнгөрлөө. Нийслэл хотын нэн тэргүүний асуудал болох түгжрэлийг бууруулахын тулд Ерөнхий сайд эл албан тушаалыг бий болгосон.

Гэвч өнөөдрийг хүртэл түгжрэл буурсангүй, тодорхой үр дүн ч гарсангүй. Түгжрэлийн асуудал хариуцсан сайд нь өчигдөр ажлын таван өдрийн нэгэнд нь зайнаас ажиллуулж байгаа эсэхийг шалгана гэв. Олон нийт ажил хийхдээ нэг өдөр нь гэрээсээ ажилласан цагт түгжрэл буурна гэх шийдвэртэй байгаа хэрэг. Одоогоор түүний хамгийн сүүлд олон нийтэд мэдээлсэн түгжрэлтэй холбоотой шийдвэр нь энэ юм.

Түгжрэлийн улмаас жилд 3.5 их наяд төгрөгийн хохирол амсдаг Улаанбаатарын хувьд энэ мөнгөн дүн цаашид ч өсөх хандлагатай байгаа. Гэтэл ийм үед ажлын нэг өдөр гэрээсээ ажиллах нь алдагдлыг хэр нэмэхийг тооцоолсон эсэх нь эргэлзээтэй.

Сайдын албаа авснаас хойш түүнд хийсэн зүйл гарын хуруугаар тоолохуйц. Тухайн үед Засгийн газар нь түгжрэлээ шийдэх гарц олсон нь дээрх томилгоо бөгөөд асуудал шийдэгдэх бус, сайдын сэтэр л нэмэгдсэн хэрэг. Ямар сайндаа үе үе гарч ирэхдээ иргэдийг алмайруулах зүйл хэлээд, хэсэгтээ нам гүм болдог уламжлалтай.

Ажлаа аваад удаагүй сайд эхэндээ юу хийхээ ойлгоогүй бололтой, буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг бөгөөд ламаас асуусан цагаар явах үед түгжрэлийн оргил цагтай давхацдаг хэмээн жиргэж олныг гайхашруулж байсан.

Үүний дараахан гэр хороололд эмийн сан ховор тул эм авахын тулд хотын төв рүү орж, цуваа үүсгэж буй нь түгжрэлд нөлөөлдөг гэж байв. Энэ мэтээр жижиг сажиг зүйлс замын түгжрэлд нөлөө үзүүлж байна гэж ярьсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн. Гэвч түүний амнаас гарсан үг бүхэн "этгээд" байсангүй.

Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парк шинэчлэл хийж, нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус болон цагдаа, түргэн тусламж, аврах анги гэх мэт тусгай салбарынхныг зорчуулдаг болов. Энэ жилийг нийтийн тээвэрт эргэлт гаргах, стандартыг мөрдүүлэх жил болгон хэмээсэн нь он гарснаас хойш бага сагаар биеллээ олж буй.

Мөн түүний хамгийн их ярьдаг ч олноос эсэргүүцэлтэй тулгарсаар буй төлбөрийн системийн асуудлыг дурдахгүй байж болохгүй. Хотыг гурван бүсэд хувааж, А хэсэг буюу хотын төвийн авто зогсоолын төлбөр хамгийн үнэтэй байна гэх агуулгыг албан тушаалаа авснаас хойш ярьсаар. Энэ нь ч биеллээ олж, хотын А хэсэгт зогсоолын төлбөр дөрөв дэх цагаасаа эхлээд цаг тутамд 4000-4500 төгрөгөөр тооцдог болсон. Гэвч хэрэгжилт хангалтгүй.

Эцэстээ ямарваа нэгэн арга хэмжээ авч байна гэх боловч цаг агаар хэдхэн хэмээр буурч, бороо, цас ороход л Улаанбаатар хотын иргэд зам дээрээ хэдэн цагийг өнгөрөөх үзэгдэл хэвээр.

Сүүлийн 10 гаруй жилийн турш тэмцэж буй түгжрэлийн асуудалд шинэ гарц шийд хайх боловч эцэстээ Түгжрэлийн сайд хүртэл зам барих шийдвэр дээр унав бололтой. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үедээ хотын гол замуудын хөдөлгөөнийг сайжруулахын тулд Дамбадаржаагаар ТЭЦ-4 хүртэл Сэлбэ голын хоёр эргийн дагуу 24 км зам, 13 том гүүр, 25 холбоос гүүр хийхээ мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-13 08:03

Шааж байгаа

Зочин
Зочин
2023-04-13 09:02

Шаахтий

Дэмжигч
Дэмжигч
2023-04-13 09:21

Ойрхон уулзвартай УБ хотын хувьд холбоос гүүр замыг маш сайн засварлах, барих гол нь баруун гар тийш эргэж төв замд нийлэх , туслах замруу баруун гар тийш с�##�даг болгох хэрэгтэй. Зөвхөн том уулзвараа 4 н замын дүрмээр зорчихоор шийдчихэлдээ тэгээд сар яваад үз

Зочин
Зочин
2023-04-13 10:24

Эхний ээлжинд машины импортоо тодорхой хугацаагаар зогсоогоочээ. Утгаа �##�длаа.

Enebish.
Enebish.
2023-04-13 12:34

Түгжрэлийн сайдаар ч яах вэ дээ.Зам тээвэр зохицуул�##�тын �##�ба, бас дээр нь данхар бүтэц бүхий яам байна.Митротой л болмоор юм.Энэ их баялгийг бүтээж байгаа ОРОН... БҮГДИЙГ НЬ ГАДАГШ ЗАРЖ БАЙХААР...ИРГЭДИЙН ЭРҮҮЛ ТААТАЙ АМЬДРАХ 1 НӨХЦӨЛ ШҮҮ ДЭЭ....

Зочин
Зочин
2023-04-13 14:54

Зайсан толгой тойрдог маршрутыг ямар тэнэг гаргасан юм болоо. Ганцхан уулзвараар / дөрвөн замаар / машины хөдөлгөөнийг гэрлээр юмуу цагдаагийн тохиуроор гаргаж нэг цагдаа үүрэг гүйцэтгэж болох ажлыг уул тойруулж бөөн түгжирэл болгож 4-5 цагдаа ажиллуулж байх гэждээ.Манай ажил нэг ийм ургашгүй , ажил хийсэн дүр эсгэж байх юм . Тэр хүнийг тэнгэр нэргээсэй гэж жолооч нар хара�##� тавьж байх юм.

Зочин
Зочин
2023-04-13 15:14

Сэлбэ эргийн дагуу �##�саа харсан нэг т�##�даа 3 эгнээ зам тавиа. 2 эгнээ зам дахин түгжрэнэ

Зочин
Зочин
2023-04-13 20:07

Маш их ч�##�чиж бна юуч хийхгүй хиймэр аядсан юм нь зөв биш бноо чадахгүй нь тодорхой болсоон

Зочин
Зочин
2023-04-16 00:24

Өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа дадлагжигч жолооч нарыхаа ур чадварыг сайжруулаач ээ замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын бараг 30 хувь ур чадваргүйгээс гадна замын хөдөлгөөны дүрэм 0000 байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button