Улс төрийн мэдээ

Б.Энх-Амгалан ТАЗ-ийг "шүдгүй арслан" гэв

УИХ-ын өнөөдөр /2023.04.13/-ын чуулганаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн албаны зөвлөлийг шүдгүй арслан боллоо хэмээн тодотгов.

Тэрбээр "180 гаруй төрийн албан хаагчийг Говь-Алтай аймагт хууль бусаар ажлааас нь халсан. Одоог хүртэл нэгийг нь ч ажилд нь аваагүй. Шүүхийн шийдвэр гарсан ч нөлөөлсөнгүй. Төсвийн хэмнэлтийн хуулиар орлогч, зөвлөхүүдээ чөлөөл гэхэд чөлөөлөхгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийж байна.

Төсвийн мөнгөөр гараа угаадаг төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүйдүүлж, хувьдаа авдаг явдал гаарлаа. Үүнийг шйидэхгүй юу. Дүгнэлт гаргаад л сууж байна. Ямар арга хэмжээ авах вэ. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал мөн биз дээ. Аудитаар 49 хуудас зөрчил, алдаа дутагдал илэрсэн шүү дээ" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Мөн гадаад харилцаатай холбоотой асар том алдаатай бодлого гаргасан. Аймгийн засаг дарга Засгийн газрын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ёстой хүн. Гэтэл халимаг, тува, якут, буриад ахан дүүсээ манай аймагт амьдар гэх утга бүхий мэдээлэл хийсэн. Энэ нь стратегийн түншлэл бүхий хоёр улсын харилцаанд сэв суулгасан. Гаднын улсын дотоод хэрэгт орооцолдсон байхад албан тушаалыг нь хэвээр байлгасаар байх уу" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button