ЭРҮҮЛ МЭНД

Гэмтлийн эмч нар Булган аймагт очиж, хавирга бэхлэх мэс засал хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, резидэнт эмч Д.Мөнхзул, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч С.Бүрэнтөгс нарын баг энэ сарын 09-ний өдөр алсын дуудлагаар Булган аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Д.Алтангэрэл, мэс заслын их эмч С.Мөнхлхагва болон Н.Энхжаргал, мэдээгүйжүүлгийн их эмч Т.Батдорж, мэс заслын сувилагч С.Ганчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Хандсүрэн нартай хамтран мориноос унаж гэмтсэн өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж.

ГССҮТ-ийн мэс заслын баг сүүлийн таван жилийн хугацаанд цээжний хөндийн битүү гэмтэл буюу хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт нутагшуулах замаар нийт 21 аймагт ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-04-17 15:40

Yneheer saihan medee baina.
Bi ta naraar mash ih baharhaj bainaa.
Bygded ni bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe

Холбоотой мэдээ

Back to top button