Нийгэм мэдээ
Гэр шатаж, 64 настай эмэгтэй амиа алдлаа

Товч агуулга: Өчигдөр /2023.04.13/ дүүрэгт таван ханатай гэр шатаж, 64 настай эмэгтэй түймэрт өртөж нас баржээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.