СПОРТ
М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдаж буй М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Тодруулбал, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ М.Лхагвагэрэл хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан, тун хүнд барилдаан хийж 8:6-гаар ялалт байгуулав.
М.Лхагвагэрэл 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас хоёрхон секундын өмнө дэвжээний захад хутгаж унагаснаар ялалтын дөрвөн оноогоо авч, эгзэгтэй үед тун мэдрэмжтэй барилдааныг үзүүллээ.
Түүний хувьд өнөөд орой эзэн орны Юсуп Батырмурзаевтай алтан медалийн төлөө барилдана.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.