Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин-Оросын мөргөлдөөнтэй холбоотой Пентагоны нууц баримтыг задруулсан хэрэгтнийг баривчиллаа

АНУ-д Пентагоны нууц баримт бичиг задарсан хэрэг гарсан билээ. Тус баримт бичигт холбоотнууд болон дайснууд, тэр дундаа Украин дахь дайны нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан мэдээлэл багтсан аж. Тэгвэл Массачусетс мужийн Агаарын үндэсний хамгааллын гишүүнийг үндэсний батлан хамгаалахын нууц мэдээллийг задруулсан хэргээр Холбооны мөрдөх товчоо баривчилсан байна.

Jack Teixeira is arrested on Thursday.

Сэжигтэн Жек Тейшейра нь нууц бичиг баримтыг "Discord"-д байршуулсан онлайн чатын бүлгийн ахлагч байсан гэж албаны хүмүүс CNN-д мэдээлжээ. Түүний шүүх хурал өнөөдөр Бостон хотод болно гэж АНУ-ын прокурорын газраас мэдээлэв.Тейшейра харилцаа холбооны сүлжээний ажилтан байжээ. Тэрбээр өдгөө 21 настай юм.

An undated photo of Jack Teixeira taken from social media.

Пентагоноос задарсан эл нууц 53 баримт бичгийг хоёрдугаар сарын дундаас гуравдугаар сарын эхээр бэлтгэсэн байна. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр зарим баримт бичигт Өмнөд Солонгос, Израиль, Украин гэх мэт гол холбоотон улс орнуудыг чагнаж байсгын илчилжээ.

-Орос ба Вагнер группийн тухай-

АНУ ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Оросын хөлсний байгууллага болох Вагнер групп руу нэвтрэн орж, олон хүний эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг илчилжээ. Тиймээс нэвтрэн орсон хүмүүс аюулд өртөж болзошгүй байгаа аж.

-Укрианы арми болон В.Зеленскийн талаар-

Украины арми Оросуудын эсрэг довтолгоо хийхээр бэлтгэж байгаа тул дайны эгзэгтэй үед Украины зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалт, батальоны хэмжээ, бэлэн байдлын талаарх сул талуудыг цуглуулсан байжээ.

Нэг баримт бичигт АНУ Укрианы ерөнхийлөгч В.Зеленскийг тагнаж байсан нь илчлэгдсэн байна. Энэ нь гайхмаар зүйл биш гэж Зеленскийн ойрын эх сурвалж хэлсэн ч Украины албаны хүмүүс мэдээлэл алдагдсанд ихээхэн бухимдаж байгаа ажээ.

АНУ-ын тагнуулын тайланд Украинд холын тусгалын зэвсэг байхгүй учир хоёрдугаар сарын сүүлээр Зеленский "Оросын Ростов муж дахь Оросын байршуулах газруудад нисэгчгүй нисэх онгоц ашиглан цохил өгөхийг санал болгосон" хэмээн тэмдэглэжээ.

Уг мэдээллийг харилцаа холбооны систем, радар, зэвсгийн систем гэх мэт гадаад объектуудын ашигладаг цахим дохио, системээс гаргаж авсан тагнуулын мэдээлэл хэмээж буй.

-Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн тухай-

Өөр нэгэн баримт бичигт Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын хоёр өндөр албан тушаалтны хооронд АНУ-аас сум нийлүүлэх хүсэлт тавьсантай холбогдуулан тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санаа зовниж буй тухай яриа байжээ.

АНУ-аас Украин руу илгээх сумыг нийлүүлэх нь дайнд оролцож буй орнуудад үхлийн тусламж үзүүлэхгүй гэх Өмнөд Солонгосын бодлогыг зөрчинө гэж албаныхан болгоомжилж байгаа. Баримт бичигт дурдсанаар, албан тушаалтнуудын нэг нь бодлогоо бодитоор өөрчлөхгүйгээр тойрч гарах арга замыг санал болгосон аж.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-15 10:34

Зөв муу импери�##�ист Америкийн нууцыг кадруулж, дээрэнгүй бодлого явуулдаг Америкийг эргүү Байдентай нь булшлахад хувь нэмрээ оруулж байгаа сайн з�##�уу байна.

Зочин
Зочин
2023-04-16 22:33
Reply to  Зочин

Orkosiin suganii hulmas shiver m#l

Зочин
Зочин
2023-04-15 12:36

21 настай гэхэд үнэн бол мундаг байнаа
Цаг үе өар болжээ з�##�уучууд дэлхийг өөрчлөхнэдээ
Бие бие хэмлэсэн хэн хэнийхээ хувийн орон зайг хөндсөн муухай үе �##�га бодчвол монголд ч гэсэн з�##�уу үе хурдан зайгаа тавьж өгөөсэй

Зочин
Зочин
2023-04-15 21:11

Янкууд бүх орны дотоод хэрэгт оролцдог нь 2 дохь удаагаа задрав. Бас олон олон оронд дайн түрэмгийлэл хийсэн байдаг .Манай тэнэг баруун болон америкийн шүтдэг нөхөд ОЙЛГОХГҮЙ л ДЭЭ.

Зочин
Зочин
2023-04-16 22:34
Reply to  Зочин

Bitgii solior oros shivree

Зочин
Зочин
2023-04-17 18:38
Reply to  Зочин

Үхлээ юү харын хошногоны үс минь

Зочин
Зочин
2023-04-15 23:58
Reply to  Зочин

tiim

Лхаа
Лхаа
2023-04-15 23:18

Болсон явдлыг харуулсан байна ок

Зочин
Зочин
2023-04-16 10:00

Энэ муу урвагч Оросуудаас л мөнгө аваа биз. Энэ Америкийг муулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Америкт байгаа монголчууд ажил хийж сайн ц�##�интай сайхан амьдр�##�тай л юм байна лээ. Манай з�##�уучууд Орос руу очиж ажиллана сурна, Оросын виз авчих юмсан гэж ярьдаг билүү, мэдэхгүй л юм байна.

Зочин
Зочин
2023-04-16 13:00
Reply to  Зочин

АНУ сөнөж байгаа цаг нь ирсэн үхэрээ

Зочин
Зочин
2023-04-16 22:36
Reply to  Зочин

Mai. Salaavch l chamd zohino hulmasaa

Зочин
Зочин
2023-04-16 12:58

Украйн ялагдах нь тодорхой боллоо нөгөө хүмүүс д�##�бааг нь нөмөрөөд зэлэний зугтсан газар луу �######�цгаагаарай

Зочин
Зочин
2023-04-16 22:35
Reply to  Зочин

Muruudchihsun har oros al ve chi. Orosoo sunuhuur haashaa harj uhnee chi shiver min. Haha

Эрдэнэ
Эрдэнэ
2023-04-16 18:03

Япон Солонгос хоёр г�##� дээр тос нэмэхгүй гэж эхнээсээ л үзсэн

Зочин
Зочин
2023-04-17 08:03

Er ni tsahimjih gedeg hudlaa yum bna. uls orniin udirdlagiig hyanadag yum bna. manaihiig ch hyanaj bgaa yum bna. bid tusgaar uls bish zugeer Semiin dohiogoor huduldug novsh boljee.

Холбоотой мэдээ

Back to top button