Тэтгэврийн насыг 64 болгож, француудын жагсаал үр дүнгээ өгсөнгүй

Францын ерөнхийлөгч Эммануэлт Макрон засгийн газрынхаа тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмлээ. Эцэстээ гэхэд олон нийтэд уг санал таалагдаагүйн улмаас жагсаал зохион байгуулж байсан хэдий ч ерөнхийлөгч гарын үсэг зурснаар дуусгавар болов.
Үндсэн хуулийн зөвлөл сөрөг хүчний бүх нийтийн санал асуулга явуулах уриалгыг няцаасан ч хуулийн алдаатай хэмээн үзсэн зарим заалтыг хасжээ. Эл шийдвэрийн дараагаар Парис даяар жагсагжид гал тавьж, урьдчилсан байдлаар баривчилсан хүний тоо 112 болсон аж.

Үйлдвэрчний эвлэлүүд шинэчлэлийг эсэргүүцсээр байхаа мэдэгдэж, Франц даяар ажилчдыг тавдугаар сарын 1-нд гудамжинд гарахыг уриллаа.
Ерөнхийлөгч Макрон тэтгэврийн тогтолцоог дампуурахаас сэргийлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа. Гуравдугаар сард Засгийн газар үндсэн хуулийн тусгай эрх мэдлээ ашиглан өөрчлөлтийг санал хураалтгүйгээр хүчээр хийсэн. Тэрбээр бямба гарагийн үүрээр уг хуулийн шинэчлэлд гарын үсгээ зурсан юм.
Хөдөлмөрийн сайд Оливье Дюссолт шинэчлэлийг есдүгээр сарын эхээр хүчин төгөлдөр болгоно хэмээж буй. Шийдвэрийг баталсны дараа иргэд хаа сайгүй гал тавьж, зарим хэсэгт нулимс асгаруулагч хий ашиглажээ. Парисын цагдаа нар урьдчилсан байдлаар 112 хүнийг баривчилсан талаараа мэдээлсэн байна.

Сөрөг хүчний бүлгээс нь "Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэр нь тусгаар тогтносон ард түмнээсээ илүү ерөнхийлөгчийн хаант засаглалд анхаарал хандуулж байгааг харуулж байна" хэмээжээ.
Товчхондоо сүүлийн гурван сарын турш үргэлжилсэн жагсаал өндөрлөх шинжгүй байна хэмээн судлаачид үзэж буй. Учир нь Францын хүн амын 70 хувь нь шинэчлэлийг эсэргүүцсээр байгаа тул ажил хаялт, үймээн самуун хэсэгтээ арилахгүй хэмээн тооцоолж байгаа юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувьсг�##� хийх хэрэгтэй