СПОРТ

"The Mongolz" баг 2:1 харьцаагаар хожигдож, "IEM Rio 2023"-ыг орхилоо

Counter-Strike: Global Offensive-ийн "The Mongolz" баг "IEM Rio 2023" тэмцээнээ дуусгалаа. Тэд хагас шигшээд Данийн "Heroic" багт 2:1 харьцаагаар хожигджээ.

Манай "The Mongolz" баг тус тэмцээнд цор ганцаар Ази тивээ төлөөлөн оролцсон. Тэд А хэсгийн эхний тоглолтоо "Natus Vincere"-тэй хийж, 16:9 харьцаагаар хожигдсон юм. Ингэснээр хэсгийн доод хүснэгт рүү шилжин нэг тоглолт хийхдээ 2:1 харьцагаар ялалт байгуулсан удаатай.

"IEM Rio 2023" тэмцээний шагнал 250 мянган ам.доллар бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button