Нийгмийн

Чипс, бэлэн гоймон хулгайлаад 1.1 жилийн хорих ял сонсжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хүнсний агуулахад хулгай орсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, хүнсний агуулахаас чипс, бэлэн гоймон зэрэг бараа алга болсныг тогтоосон байна. 

Тодруулбал, бараа хадгалах зориулалттай агуулахын цоожийг эвдэж, бэлэн гоймон, чипс, зайдас зэрэг  383 500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдоод байв.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл тус хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болж, хулгай хийсэн этгээдэд 1.1 жилийн хорих ял оноосон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ингээд харахаар мундаг шүүхтэй юм шиг,гэтэл хэдэн тэрбумаар улсын хөрөнгө хулгайлсан хүнд ял шийтгэлгүй ч юм шиг.Эсвэл их дүнтэй хулгайнд яллах жил нь буурдаг хуультай юм болов уу

Зочин
Зочин

шүгч нарыг ард түмэн харах үлдлээ шүү 3 тэрбуманы хулгач нартаа хэдэн жилийн ял ѳгѳхийн хараарай ард түмэн минь

Зочин
Зочин

юун ч өндөр ял өгөө вэ ядарсан өлссөн л хүн юм биш үү

Зочиниргэн
Зочиниргэн

330000 ын хулгайд 11 жил бол 3 тэрбумын хулгайчид хэдэн жил өгөх вэ

Зочин
Зочин

384.000 д 1.1 жил , 3.840.000 д 11 жил, 38.400.000д 110 жил , 384.000.000 д 1100 жил, 3.840.000.000 д 11.000 жил ,7.680.000.000 д ЯЛГҮЙ ТОРГУУЛТАЙ АЖЭЭ.Хошигнод байлаа.

Зочин
Зочин

хэнд шүүх жинхэнэ утгаараа үйлчилдэгийг харлаа . тэрбумаараа нь хулгайлсан хулгайчдад өгөх ялыг харцгаая даа

Зочин
Зочин

Тэрбум их наядын хулгайчид хэдэн жил авах вэ, харьцуул даа

Зочиdarн
Зочиdarн

Yaay tsagdaa shuuh aimaar shudraga bna shuu kkkk

Зочин
Зочин

Ял өгснөөс ажил хийлгэж хохирлыг хэд нугалж төлүүлж болдогшүйм байхдаа. Шорон орноос бүр мэргэжлийн хулгайч болоод ирэх байхдаа

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн

Манай шудрага шүүх,шудрага нийгмийн бодит нүүр царай ийм л бна.хулгай хийсэн нь буруу гэхдээ хорихоос өөр шийтгэл бж болох.Гэрийн хорио гэх мэт.Гэтэл хэдэн тэрбумаар нь хулгайлагчид дархан эрхтэй данхалзсан нөхдүүд дураар дургиж дун чөмгөөр жиргэж явна даа.

Зочин
Зочин

Хулгай л бол хулгай. Хулгайг өөгшүүлж огт болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button