Дуучин Л.Баяр-Эрдэнэ: МҮИС багш нарын цагийг өдөрт гурав бүртгэж, долоон удаа зургаа явуулахыг шаарддаг

МУСТА, Монголын уртын дууны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, уртын дуучин, дуулах ур зүйн багш Л.Баяр-Эрдэнэ Монголын Үндэсний Их сургуулийн салбар Урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад, 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр гэнэт ажлаасаа халагдсан байна. Бид энэ талаар ярилцсан юм.
Тэрбээр 2019-2020 оны хичээлийн шинэ жилд Монголын Үндэсний Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн олон улсын харилцааны тэнхимд дуулах ур зүйн багшаар ажилд орсон. 2021 онд МҮИС-ийн бүрэлдэхүүн Урлагийн сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байжээ.
-Чухам ямар үндэслэлээр та ажлаасаа халагдахад хүрсэн бэ?
-Үнэндээ бол ажлаас халах хэмжээнд гэрээ, дүрэм, хууль зөрчөөгүй гэж бодож байгаа.Тухайн сургууль дотор үргэлжилж буй засаглалын хямрал, багш оюутнуудын эрх ашиг хохирч байгаад сэтгэл эмзэглэж, мөн багш нар маань хамтарч үүнд гарц гаргалгаа хайсан. Ингээд холбогдох хүмүүсээс зөвлөгөө авч явсаар, үйлдвэрчний эвлэл хороог байгуулах нь хамгийн зөв шийдэл болохыг ойлгож, багш нартаа энэ талаар зөвлөгөө өгөх уулзалт хийсэн. Өөрөөр хэлбэл, МҮЭ-ийн холбооны боловсрол шинжлэх ухаан хариуцсан хорооны дарга З.Цогтгэрэлийг хуульчийн хамт урьж гуравдугаар сарын 15-нд 11 цагт зөвлөгөө авч, 12 цагт ҮЭХ байгуулж, 16 цагт ажлаас халагдсан.
-Багш, оюутнуудын эрх зөрчигдсөн учир гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Хэд хэдэн асуудал байгаа. Энэ сургуулиас халагдсан багш нар амралтын мөнгө, тухайн сарын цалингаа авч чаддаггүй, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх мэтээр маш ихээр хохирдог тухай яриа байнга сонсогддог. Ер нь халж явуулаад бүр сурчихсан юм шиг байгаа юм. Гэтэл багш нар хэчнээн хохирсон ч зарим нь хуулийн мэдлэг дутуугаасаа, зарим нь ганцаардаад төвөгшөөгөөд хаяж, сүүлд нь өөрөө л хохирох нь ойлгомжтой. Мөн багш нарыг Бямба гарагт ажиллуулдаг ч илүү цагийн мөнгө олгодоггүй. Хэрэв ирэхгүй бол нэг өдрийн цалин хасчихдаг. Өдөрт багш нар гурван удаа нүүр царайгаа таниулах төхөөрөмжид уншуулж цаг бүртгүүлдэг. Уншуулахгүй бол эзгүй байсан гээд цалин хасна. Гэтэл хуулиараа та энэ төхөөрөмжөөр цагаа бүртгүүлэхийг зөвшөөрөх үү гэж ажилтнаас асууж бичгээр зөвшөөрөл авч байж шийдэх ёстой юм гэнэ. Үүний хажуугаар сургалтын алба өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьдаг. Энэ бол зүй ёсны тэдний хийх ажил. Гэтэл сүүлийн үед ТУЗ-ийн дарга Л.Мөнхбатын шийдвэрээр багш нар цаг тутам юу хийж байгаагаа зургаар баталгаажуулж явуул гэдэг болсон. Энэ нь үнэхээрийн их дарамттай байсан. Энэ мэт таагүй зүйлс нь багш нарын өдөр тутмын үйл ажиллагаанд дарамт, төвөг учруулж улмаар оюутнуудын сурах мэдэх эрхэнд нөлөөлж эхэлсэн. Би энэ Урлагийн сургуулийг үүсгэн байгуулж, мэргэжлийн урлагийн байгууллага болон урлагийн боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан шилдэг багш нараар багаа бүрдүүлж, тал нутгийн жинхэнэ авьяастай хүүхдүүдийг олж оюутнуудаа цуглуулсан учраас тэр бүхнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж маш чухал зүйл байх нь ойлгомжтой. Тэр утгаараа л ажилласан. Хөдөлмөрийн харилцаагаар мэргэшсэн, хуулийн өндөр мэдлэг чадвартай хүмүүст хандаж зөвлөгөө нилээн авсан.Тэд танайх хөдөлмөрийн хууль их зөрчдөг юм шиг харагдаад байна, ийм тохиолдолд үйлдвэрчний эвлэлийг байгуулах хамгийн зөв зөөлөн арга гэж зөвлөсөн юм. Энэ бүхнийг би МҮИС-ийг муу муухай харагдуулах гэж хийгээгүй, багш оюутнуудын өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн дагуу, эрүүл орчинд явуулах л гарц хайсан хүн шүү дээ.
-Таныг халсан шалтгаан нь...?
-Гуравдугаар сарын 14-ний орой гүйцэтгэх захирлын нарийн бичиг залгаад “захирал дуудаж байна” гэсэн. Гадуур ажилтай яваагаа хэлэхэд өөрөө залгаад “Та үйлдвэрчний эвлэл энэ тэр гэж гарын үсэг цуглуулаад юу хийгээд яваа юм бэ. Би таныг ажилд авсан биз дээ. Яахаараа надад хэлж болдоггүй юм” гэсэн. Монголын Үйлдвэрчний эвлэлээс зөвлөгөө авахад ажил олгогчоосоо асуух шаардлагагүй, багш, албан хаагчдын сайн дурын үндсэн дээр байгуулдаг. Харин хэн нэгнийг элс гэж албадаж болохгүй шүү гэсэн болохоор би мэдэгдээгүй юм. Ингээд ажлаас халагддаг 15-нд 16 цагийн орчим хүний нөөцийн албаны дарга О.Энхзул гэнэтхэн хүмүүс дагуулж орж ирээд та ТУЗ-ийн даргын шийдвэрээр ажлаас халагдлаа. Энэ хүмүүс ажил хүлээлцэх комисс та өөрийнхөө юмнуудыг ав , түлхүүрээ өг гээд өрөөнөөс гардаггүй.Энэ О.Энхзул гэж хүн тэр өдөр нэг л сонин. Байж байгаад л надруу яваад ирнэ, өрөөнд ороод ирнэ. Элдэв болох болохгүй юм асууна хэрүүл өдөж үзнэ.Ингээд хуульч руу залгаад асуухад тушаалаа авсны дараа эд зүйлсээ хүлээлгэн өгөх ёстой гэсэн. Тэгж байснаа 17 цаг 55 минутын орчим тушаал барисаар орж ирсэн. Дахиад л нөгөө шаарлагаа тавьж эхэлсэн. Тушаалыг нь хүлээн зөшөөрөхгүй гээд гарын үсэг зураалд буцаагаад өгсөн. Гарахгүй болохоор нь цагдаагийн 102-т дуудлага өг гэж хуульч зөвлөсөн учраас дуудлага өгөөд тэр хооронд гараад явсан. Миний ажлын цаг дууссан учир өрөөгөө лацдаад явсан. Гэтэл тэр оройгоо миний өрөөг эвдээд орчихсон байсан. Хэдийгээр энэ нь сургуулийн өмч ч гэсэн хувь хүний ажлаа явуулж байгаа орчин учраас хуулиараа бас л буруудах юм байна. Тэгээд 16-нд өрөөний лац нэгэнт хөдөлсөн учир хэрхэх тухай хуульчаас асуухад “Та өөрөө хаалгыг нь эвдсэн өрөө рүү орвол хэрэгт орно шүү, Дуудлага өг” гэсний дагуу цагдаа дуудахад оруулаагүй. Харин дараа нь миний гаргасан гомдлын дагуу 10 гаран хоногийн дараа мөрдөгч ирж үзлэг хийсэн. Би амихандаа бүх зүйлийг хууль, журмын дагуу л хийгээд яваа юм. Гуравдугаар сарын 17-ноос эхлээд намайг сургууль руу оруулаагүй, хамгаалалт гаргасан. Би өөрөө тэр сургуулийг байгуулсан, өрөө тасалгаагаа ч гэсэн хувийн эд зүйлсээр тохижуулсан учраас надад тийшээ орох шалтгаан байдаг юм.
-Дууны мэргэжлийн багш гэдэг сольж болдоггүй, насаараа эцэг, эхийнх нь нэртэй хамт явдаг онцлогтой-

-Ажлаас халагдсан үндэслэл нь?
-Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалт л байна лээ. Энэ нь сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш зөрчсөн гэсэн агуулгатай. Би сахилга бат алдах байтугай сануулга ч авч үзээгүй багш. Тэгэхээр үндэслэлгүйгээр халчихлаа гэсэн үг. Энэ чинь давхар би чинь уртын дууны дуулах ур зүйн багш учраас оюутнуудын эрх ашиг шууд хохирчихож байгаа юм.
-Тухайлбал...?
-Ер нь дууны мэргэжлийн багш гэдэг чинь хамаагүй сольж болдоггүй, насан туршдаа эцэг эхийнх нь нэртэй нь хамт явж тухайн мэргэжлийг шууд олгодог онцгой онцлогтой юм шүү дээ. Дээр нь оюутан багш аа сонгох эрх гэж нэг чухал юм бий. Оюутнууд тэрийгээ мэддэг учраас намайг солихгүй багшаараа хичээлээ заалгана гэдэг. Гэтэл сургууль нь намайг оруулдаггүй. Над дээр мэргэжлийн зургаан хүүхэд бий. Тэд нар маань одоо энэ сургуулиас шилжинэ гээд БШУЯ руу асуудлаа хүргүүлсэн байна лээ.
-Та сургууль дээрээ үйлдвэрчний хороо байгуулах гэж байгаад хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэлээ. Хуулийн байгууллагад хандсан уу?
-Хуулийн хүмүүсээс зөвлөгөө аваад явж байхдаа үнэхээр энэ сургуульд болж бүтэхгүй зүйлс олон байгааг мэдсэн. Тэр ч утгаараа өргөдөл, гомдол, хүсэлтээ зохих ёсны газруудад өгсөн. Хүний эрхийн байгууллага, БШУЯ, иргэнийхээ асуудлаар дүүргийн цагдаагийн газар хандсан. Би хууль зөрчдөг хүн биш, харин хууль ёсны дагуу яваа хүн учраас буруудахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Багш нарын эрхэнд шууд халддаг, засаглалын хямрал нүүрлэсэн, ТУЗ-ийн дарга нь өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог, хүний нөөцийн ажилтан нь сургуулийн гүйцэтгэх захирлаасаа давсан эрх мэдэлтэй. Энэ бүхнийг чимээгүй хараад л суух арга үнэндээ байгаагүй. Би тэгээд хувиа бодоод сууж байсан бол магадгүй багш нар маань надаас түрүүлээд өргөдлөө өгөөд яваад өгөх байсан байх.
-Тэнд байгаа багш нар яагаад чимээгүй байдаг юм бол?
-Зарим нь ганцаарддаг, зарим нь учраа олдоггүй байх. Энэ хаврыг авчихвал явья гэсэн хүмүүс тэнд олон бий. Өмнө нь бас багш нар Үйлдвэрчний эвлэл байгуулах гэж яваад ажлаасаа халагдсан гэдэг яриа би сонссон. Багш нар нэгдээд ямар асуудал тавьсныг нь би мэдэхгүй. Намайг энэ сургуульд орохоос өмнө нэг багшийг бүр бичгийн хэвээр нь хөөж таниад халсан гэсэн яриа ч бас чих дэлсэж л байсан. Яг би хараагүй болохоор баталж бол мэдээж чадахгүй шүү дээ. Би эхэндээ чимээгүй явья гэж бодсон. Гэвч нэг газар ороод л асуудлаа танилцуулж ярихад л сургууль өөрөө хууль зөрчиж байгааг алхам бүр ойлгосон. Манай багш нар ч, оюутнууд ч бид хуулиа мэддэггүй юм байна. Тэгэхээр цаашдаа багш нартаа ч, оюутнууддаа ч хэрэгтэй. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд ч анхааралдаа аваасай гэсэндээ хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байна. Бүх зүйл хууль дүрмээрээ явдаг байгаасай. Өмнө нь ажлаас халагдсан гомдолтой хүмүүс нилээн байдаг юм билээ. Тэд бас магадгүй надаас илүү ихийг ярих байх. Бусдаар би уран бүтээлч хүн нэг их иймэрхүү зүйлээр хэвлэл энэ тэрээр гарахдаа их дургүй. Уг нь МҮИС үндэсний хэмжээний сайхан сургууль шүү дээ. Зөв удирдаад, засаглалын менежментээ өөрчлөөд явах цаг нь иржээ гэж л надад харагдаад байна.
-Эцэст нь та юуг хэлмээр байна вэ?
-Би Монголын уртын дууны холбооны гүйцэтгэх захирлаар 20 жил ажиллаад энэ жил залуу үедээ хүлээлгэн өгч, одоо удирдах зөвлөлд нь байгаа. МУГЖ Ц.Дэлгэрийн шавь. Бидний үеийнхэн алтан үеийн гайхамшигтай багш нараасаа уртын дууны дуулах урыг, өвлүүлэх үүрэгтэй нь хамт хүлээж авсан хүмүүс. Учиргүй шинэчилдэггүй юмаа гэхэд дордуулахгүй хүлээлгэж өгөх учиртай. Тийм ч учраас тал нутгаас сонгож шилж авчирсан тэр сайхан авьяастай шавь нарынхаа төлөө хуулийн хүрээнд боломжтой бүхнийг хийх болно.
Л.Баяр-Эрдэнэ багш яриандаа МҮИС маш олон багш нарыг энэ мэтээр хохироосон гэж хэлсэн. Бид тэдгээр багш нарын төлөөлөлтэй холбогдож, бодит байдлыг тодруулсан юм.
Халагдсан багш: МҮИС-ийн хичээлийн хуваарь, журнал нь хүртэл зохиомол
Миний хувьд өнгөрсөн онд ажлаас гарсан. Нөхцөл байдал эвлэрч ажиллахад төвөгтэй байсан учраас ажлаас гарья гэдгээ хэлэхэд хуулийн хугацаанд хэлээгүй гэх үндэслэлээр цалин, амралтын мөнгө өгөөгүй. Энэ сургууль дотоод журмаараа халагдсан болон ажлаас гарсан багшид амралтын мөнгө, цалин олгодоггүй. Мөн зөвхөн 9-6 сар хүртэл түр, гэрээт ажилтаны гэрээ хийдэг. Бид нарын нийгмийн даатгал төлөгддөг гэсэн бүртгэлтэй ч яг мөнгөө хийгээд явдаггүй юм билээ. Тэрийг багш нар ямар нэг зээл хөөцөлдөх, гадагшаа явах үедээ мэддэг. Ер нь яриад хэлээд шалгуулаад явбал энэ сургуулиас маш их асуудал гарна. 256 мэргэжлээр элсэлт авдаг ч тэр чиглэлийн багш боловсон хүчин байхгүй. Байгаа хэдэн багш нартаа нөгөө өөрийнх нь мэргэжлээс огт өөр мэргэжлийн хичээлүүдийг нэмээд өгчихдөг. Тэгсэн хэрнээ унших материал гарын авлага байхгүй. Маш олон багш нар энэ сургуульд ажилд орж, гардаг. Тэр болгоны бичиг баримтыг ашиглаж яам болон бусад мэргэжлийн байгууллагуудын шалгалтыг аргалдаг. Хуурамч журнал хөтөлж, хуурамж хичээлийн хуваарь зохиодог. Гаднаас шалгалт ирээд харахад үнэхээр элсэлт авсан дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж харагдахаар. Болохгүй, бүтэхгүй байгааг хэлсэн багшийг шууд ажлаас нь халангуутаа тухайн сарын цалин, тухайн жилийн амралтын мөнгийг өгөхгүй. Нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тооцдог гэх мэтээр яривал маш их асуудал бий. Ямартай ч нийгмийн хариуцлага байхгүй, багш нар байгууллагадаа итгээд түшээд явах ямар ч боломжгүй газар даа.
Халагдсан багш: МҮИС оюутнууд амрахаар багш нарын нийгмийн даатгалыг доод хэмжээгээр боддог
Би МҮИС-д хоёр жил гаруй ажилласан. Тэгээд ажлаас гарахад амралтын мөнгө бодож өгөөгүй. Ер нь намар хичээл эхлэхэд ажлаасаа гарсан багш нарыг хэдэн ч жил ажилласан амралтын мөнгийг нь өгдөггүй. Би бол асуудлаа орхисон. Гэхдээ маш олон багш энэ мэтээр хохирч байгаа. Өвлийн амралтаар бүх сургууль багш нараа ажиллуулаад нийгмийн даатгалын шимтгэлээ хэвийн төлөөд явдаг байхад МҮИС хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бөглүүлдэг. Багш нар нь зээл авч чаддаггүй. Өнөөдөр би ингэж яриад асуудлаа шийдүүлж мөнгөө авахдаа гол биш. Энэ сургуулийг холбогдох газрууд анхааралдаа авч шалгаад үзэхэд үнэхээр буруудахгүй.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургууль шэхэд хэцүү дээ
НААД ХУЛХИ СУРГУУЛИАСАА ХОЛД ХОЛД
Яаанаа энэ улсад. Иймэрхүү хулхи худ�##� хуурмаг Сургууль цэцэрлэг бүр гаарлаа шүүү. Бүх л с�##�барт нүүрлэсэндээ бараг. Гаднаа гяланцаг дотроо п�##�анцаг. Цөвүүн цаг гэж энэ байхдаа.
Ногоон м�##�гайтын удам юм бнашдээ ард
Хувийн сургуулиудын дүр төрх ний хэсэг байхдаа
Энхзул гэж ямар багш бна Ойдовын Энхзулуу
Тиймээ
Зочин
Хууль зөрчөөд байгааг олж харж гаргаж ирсэн байна ш дээ. Заваан сургуульд хэн ороход дээ холдох хэрэгтэй шүү. Ийм зүйлийг олж харж гаргаж тавьсан байна. Шударга зоригтой хүн байна аа.
Хувийн сургуулиудаа цэгцэлмээр бгаа ихэнхийг нь хаав�##� таарна
нисгэгчээр хүртэл сургадаг гэжуугаа ккк
нисгэгч байтугай үндсэн цөөн тооны хичээл заах багшгүйн бишүү олон хүүхдийн сурч боловсрох эрхээр тоглодог ямар аймаар газар вэ татан буулгахаар юм байна
ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ДОТООД ӨӨРИЙНЬ ХЭВ МАЯГ ДЭГ ЖУРАМ УЛСЫН ӨМЧИЙН СУРГУУЛИУДААС ТЭС ӨӨР ЮМ БИЛЭЭ ... зөвшөөрөөд ажиллаад байв�##� ажиллах л бно , зөвшөөрөөгүй тохиолдолд заав�##� ажиллах гэх шаардлагагүй .Ажлыг яг хийсэн шиг хийлгэдэг зарчимтай ... зарим т�##�аар шулуухан л юм билээ.Чадах нь чадаад , чадахгүй нь болино .Улсын сургууль бол яг эсрэг ...
Орк үхэр минь энэ улсад улсын ба хувийн байгууллагад тусад нь зориулсан ту�####�а хууль бхгүй нэг хууль үйлчилдэг юмаа харанхуй оркоо
Улсын сургууль хамаагүй шударга шүү. Энэ хувийн ямар ч байгууллагын эзэд өөрсдөө 1 хууль гаргачихна. Энэ улсад мөрддөг хууль журам хувь хувьсг�##�ын ямар ч байгууллагад мөрдөгдөх ёстой шүү. Хагас сайн өдөр амр�##�тын өдөр гээд улс хуульчилдаг байхад илүү цагаар ажиллуулж байв�##� илүү цагийн мөнгө заав�##� өгөх ёстой. НДШ яахаараа хөдөлмөрийн хөлсний доодох хэмжээгээр өгдөг юм. Наад сургууль чинь бүр дампуу юм аа эзэн шигээ.
Муис ер нь багш нараа бүртгэдэг боловуу хүүхдүүд арай хийж нэг хэдэн хичээл олж сонгодог ордог багш нь эзгүйрээд хичээлээ заахгүй �##�га болчдогшдээ удирдлагагүй муис ийг яана вэ таминьээ з�##�уусаа бүү сонго
Эргүү м�##� өмхий орк
Худлаа яриад байгаарай
Энэ сургуулийг яам сайн ш�##�гадагүй юм байхдаа хулих боловсон хүчин бэлтгээд байгаамдаа голдуу хөдөөний сургуульгүй үлдсэн хүүхдүүд
суугаад хий дэмий мөнгөө үрээд байгаам даа хулих мөнгий сургууль
Ямар муухай дарамттай газар вэ Боловсролын газар мөртлөө
Энэ хулхи сургуулиа татан буулга!!!. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй энэ сургууль нэртэй шулааны газраас юу ч сураагүй гарсан олон оюутнууд байдаг!!!.
Энэ сургууль угаасаа дампуу сургууль шдээ
Баяр -Эрдэнэ гэж энэ хүн Улсын ардын дуу бүжгийн чуулгад байсан дуучин з�##�уу, сайхан дуулдаг.
Энэ сургуулийн хууль бус үйлдэл нь ил гарч иржээ хөөрхий дампуурв�##� таарна. Боловсролын яам нэг юм бодож байгаа байлгүй дээ. Татан буулгав�##� таарна. Энэхүү маш шударга, зарчимч хүн байна. Сайхан ч дуулдаг хүн байна лээ. Энигма төвийн Мөнхбат гэж мөн үү дампуу гар вэ. Наймаачигуудын заваан зан ингэж түмний хүүхэд хохироож байгаан
Баяр-Эрдэнэ дуучин их шаардлага тавьсан байна. Та ялнаа
Үнэн ялдгийн түмний төлөө өөрийгөө золиосолж. Ийм хүн одоо цагт ховор шүү
Сургууль ч гэж дээ ямар ч менежмент гүй юм бэ. Дуус дуус
Хүний нөөцийн бодлого муу байна. Ашгийн төлөө хэдэн багш хүүхдүүдээ хохироожээ
Ene surguuliin asuudal duusahgui umaa
Bolovsoroliin salbart taarahgui humuus
Mash muu humuus
Энэ ёстой завхарсан сургууль. Мэргэжлийн багш бараг байхгүй. Цагиын багш ажилуулна Цагиын мөнгийг Монголд байхгүй хамгийн доод хэмжээгээр олгодог учир дахиад ажиллах боломжгүй. Өөрийн багш нараас гадна цагиын багш нарыг ч мөлждөг юм байна билээ
21 р зууны хөдөлмөрийн мөлжлөгийн сонгодог жишээ байна шд ээ, хянадаг ш�##�гадаг газхууд нь хахуулийн мөнгөндөө хахчихаагүй бол шийдвэрээ гаргана уу.
Хаах хэрэгтэй
Зохиомж бас яг ингэж багш нараа х�##�даг шдээ
Хамгийн чанаргүй сургууль гэж яригддаг юм байна лээ
МУИС-Н БАГШ НАРЫГ Л ӨДӨРТ ЯДАХДАА НЭГ УДАА БҮРТГЭХ ХЭРЭГТЭЙ ШҮЗ. 2-3 САЯЫН ЦАЛИН АВЧИХААД АЖИЛАА ОРОМДОЖ БАЫДАГ ХҮМҮЗС ШҮҮ ДЭЭ. ЗУУН ЯМААНД ЖАРАН УХАНА ГЭДЭГ ШИГ БАРАГ ОЮУТАН БАЫХГҮЙ САЛБАРУУД ЗӨНДӨӨ. МУИС НЭРЭЭР ХӨДӨӨНИЫ ХҮҮХДҮҮДИЙГ ЗАЛИЛЖ ОРУУЛААД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ МЭРГЭЖИЛ ОЛГОЖ БАЫГАА. БИОФИЗИК, ЦӨМИЙН ФИЗИК, НАНОТЕХНОЛОГИ Ч ГЭХ ШИГ МОНГОДД ХӨГЖИХГҮЙ МЭРГЭЖИЛ ОЛОН БАЙНАА. МУИС-Н БАГШ НАР АРД ТҮМНИЙ ХҮҮХДИЫГ СУРГАСАН НЭРЭЭР ХИЁНЭЭН Ч ИХ МӨНГӨ ИДЭЖ БАЙГАА БАРИМЖАА БОЛОВСРОЛЫН ЯАМАНД БАЙНА УУ. ШАЛГААЧЭЭ
ҮЭХ байгуулаад эрх ашгаа хамга�##�ж ажил хаях хэрэгтэй ш дээ.
khogiin surguuli yagaad khaadaggui yum bolooo ene khogiin surguulid bitgii ochooroi
Ийм б�##�ай газар сурах гэж очиж бга нь ч, багшлах гэж бга нь ч очиж тэнэгтэхгүй байв�##� зүгээр бна
Тийн шүү нийгмийн даатг�##� нтрээ төлдөггүй, дээрээс нь бас хагас сайнд заав�##� ир гэнэ ирэхгүй бол ц�##�ин хасна ёоох !!!
энэ нэг юмыг ил болгоод шүүхээр шийдээсэй! Багш нараа лав зөндөө хохироодог сонин сургууль!!! Хүмүүсийн хохирлыг барагдуулаасай! Ямар байгууллага нь сар сардаа ндш төлөөд ямар нь хэдэн сараар төлөхгүй байгаад байдын!!!!
Сургууль гэхэд хэцүү газар! Мэргэжлийн бус нэгэнийг хаа нэгтээгээс арай гэж олж ирээд яанаа мэргэжлийн хичээл за�##�гуулдаг. Нөгөөх нь google ээс татсан матери�##�аа google translate ээр хөрвүүлүүлээд …. . Гоё юм болноо болно. Хөдөөний хүүхдүүдийн тархийг угааж, амьдр�##�аар нь тоглож байгаа юм.
Ene ugaasaa butehgui surguul bn. Tatan buulgaval taarna. Huuliig ulandaa jinhen gishgedeg gazar bn. Sain shalgaval taarna.
За тэр энхзул гэж ёстой аймар хүн байдаг шүү. Элий б�##�ай, ямарч хүнийг юуч гэж гүтгэж чадахаар ёс зүйгүй. Олон ч багш нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, ажлаас нь х�##�сан. ц�##�ин хасах аргын мастер. Хамаг холио бантанг хутгадаг хүн. Ийм хүн боловсролын с�##�барт яав ч тохирохгүй. Угтаа хүний нөөц ажилтаныхаа тав тухтай ажиллах, өсөн дэвшихэд нь дэмжлэг үзүүлдэг баймаар. Энэ хүн тийм биш. Удирдлагатаа та�##�агдах гээд байдгынмуу, эсвэл уг хүмүүжил ийм юмуу? хоёр уулзаад л шууд ажлаасаа гарсан. Нийгмийн даатг�##�аа цаг хугацаанд нь төлөхгүй, нүүрээ өдөрт 3 удаа уншуулна. Нэг багш олон хичээл заана гээд асууд�##� олон.
Өөдтэй сургууль биш л дээ азийн нэг орны хөрөнгө оруул�##�ттай сургууль байх эсвэл нэг авлигчийн хөрөнгө биз
МҮИС-ийг татан буулгах хэрэгтэй. 256 төрлийн мэргэжлээр бэлтгэдэг сургууль
Монголд битгий х�##� дэлхийн �##�ь ч улсад байхгүй. Баахан мэргэжлийн нэр жагсаачихсан хүүхдээс мөнгө авахын дон шүгэлчихсэн газар. Оюутан явцын дунд сур�##�цах боломжгүй гэдгээ мэдээд өөр сургуульруу шилжие гэхэд явуулдаггүй. Энэ сургууль хүний төлөө биш зөвхөн төлбөрийн төлөө ажилладаг. Бага болон цэцэрлэгийн багш бэлтгэх ангитай энэ хоёр ангид 2-3 оюутан л байдаг. Бараг хичээлдээ ирэхгүй төгсөх болохоороо ирж дипломоо авдаг. Дипломонд нь үзээгүй баахан хичээлээр дүн тавьсан байдаг. Гайхмаар!!!! Багшлах арга-,зүй гэж юу байдгийг мэдэхгүй төгсдөгдөө. 4 жил төлбөрөө төлдөг, дипломоо авдаг чанар 00000 мэргэжлийн мэдлэг 000000 төгсдөг. Ийм сургуулийг бүрмөсөн хаах нь зүйтэй шүү.
Сайхан том байшингаас өөр юмгүй сургууль шүү дээ. Байшингийнхаа зардлыг олж авах гэж оюутан элсүүлж төлбөрийг нь авдаг. Мэргэжлийн сург�##�т , чанарыг бол ярилтгүй хулхи сургууль. Багш нарын ихэнх нь бараг 80% хь цагийн тэтгэварийн багш нар байдаг. НДШ, ЭМД төлдөггүй учраас жинхэнэ багш нар байхгүй. Яаж өдий хүрт�##� байгаад байдаг юм мэдэхгүй. Энд сург�##�т байхгүй оюутнууд нь ч хичээлдээ ирдэггүй дипломоо мвах гэж л ирдэг юм шигээ.
Сайддаа болон шүүхэд өргөдөл өг! Хуульч өмгөөлөгчтэй бол!
Угаасаа муис - ийн нэрийг луйвардсан хулхи сургууль ч дээ тэнд сурч байгаа хүүхдүүд л хэцүү юм даа ийм сургууль төгсөөд ч я�##�аа
Монголын ард түмэнд танигдсан сайхан гүндүүгүй дуучин хүн байдаг шүү. Сайхан боловсон хүчнээ �##�дчихлаа даа энэ сургууль
Энэ нэрийг ямар сайдын үед олгосныг ер яридаггүйнь их сонин шүү.
Сургууль гэлтгүй Монголд буй банкнуудад хууль зөрчиж хуюь хүнийг хохироодог зүйлс маш их бдг шүү дээ....
Хайран хүүхдүүд .Хөдөлмөрийн хууль хэрэгсдэггүй удирдлагын багийг 100 % өөрчилмөөр юм байна даа.
үнэн юм гэж бгүй юдаа