УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ЭТТ ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд С.Амарсайхан: "Засгийн газар оцнгой дэглэм тогтоох үед ЭТТ ХК санхүүгийн нөхцөл байдал хүнд, сахилга хариуцлага алдагдсан байсан. Экспортын орлогын тоо учир дутагдалтай байсан. Ингээд 2022 аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоосон. БЭТ нүүрс олборлолт, тээвэрлэлтийг зохион байгуулах, зардлагы багасгах, гэрээ ил болгох, засаглалыг сайжруулах гэхчлэн ажил гүйцэтгэсэн. 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр нүүрсээ анх удаа биржээр худалдаж, 416,000 тонн нүүрс борлуулсан. Нийт 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 224 мянган тонн коксжих нүүрс, 192 мянган тонн эрчим хүчний нүүрс борлуулсан.

Орон нутгийн жижиг Тавантолгой ЭТТ ХК-ийн талбайд нүүрс олборлосон асуудал шийдэгдэж цэгцэрсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд нийт 258,900 тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу 48 тэрбум төгрөгийн өглөг авлагыг барагдуулсан.

Онцгой дэглэм тогтоох үед "Эрдэнэс Тавантолгой" ХХК нийт 178 нүүрс худалдах гэрээтэй байсан бол үүнд үнэлэлт хийж 101 болгож буурууллаа. Нийт 254.9 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийсэн" хэмээн тайлбарлалаа. 

Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, "Дутсан нүүрстэй холбоотой асуудал 2012 оноос эхлэн 2017-2018 онд тодорхой хэмжээний төлбөр төлсөн. Алга болсон гэх 258.9 тонн нүүрсний төлбөр болох 48 тэрбум төгрөгийг орон нутгийн Тавантолгой ХК-иас ЭТТ компанийн дансанд шилжүүлснээр энэ асуудал шийдэгдсэн.

Компани 2019 оны үйл ажиллагааны ашгийг 2020 онд нэг удаа хуваарилсан. Нэг иргэн 96 мянган тэрбум төгрөг хуваарилснаас хойш ногдол ашиг тараагаагүй байгаа. 

Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. 18.4 хувийг нь 2.5 сая иргэд эзэмшиж байгаа. 2022 оны нэг их наядаас ногдол ашиг олгох эсэх шийдвэр эцэслэгдээгүй. Өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан аудитаар шалгагдаж, 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлаа хэлэлцүүлнэ.

Компани 2024 оны долоодугаар сард нүүрс угаах, баяжуулах үйлдвэрээ дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн" гэлээ.

Мөн тэрбээр "ЭТТ ХК анх 2011 онд анхны экспортоо хийж ирсэн. Ингэхдээ дандаа ам нөхцөлөөр. Хил нөхцөл рүү ил тодоор арилжихад БНХАУ дасан зохицох, ойлголцох асуудлууд бий. Бид өөрсдөө тээвэрлэн Ганцмод боомтод хүргэж өгч байгаа. Биржээр худалдаад хэвшчихвэл бүх зүйл ил тод болно. Бид өнгөрсөн хугацаанд нүүрсээ дандаа сорчилж зарч ирсэн. Одоо сорчлохгүйгээр бүгдийг нь худалдаалах шаардлага бий. Ингэхийн тулд угаах, баяжуулах үйлдвэрээ барих шаардлагатай" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button