НийгмийнНийгэм мэдээ

Баянхонгор аймгаас: MCS-ийнхэн "Эрдэнэ Монгол"-ын хүрээнд малчидтай уулзана

Eguur News агентлагийн сурвалжлах баг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж байна.

Тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийг хамардаг "Баянхөндий" алтны төсөлд "Энержи ресурс" ХХК-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation" хөрөнгө оруулахаар болоод буй. Тусгай зөвшөөрлийг "Эрдэнэ Монгол" ХХК эзэмшдэг бөгөөд хувьцааныхаа 50 хувийг "Mongolian Mining Corporation"-т худалдаж, хөрөнгө оруулалт татах замаар эл алтны төсөлд хамтран ажиллана.

Шинэжинст сум нь цөлжилт их, заган ой бүхий мазаалайн бүс нутаг учир нутгийн иргэд "Эрдэнэ Монгол" ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй хэмээн эсэргүүцэж байгаа. Тус компанид тусгай зөвшөөрөл авахдаа ч хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн сонирхолтой өнцөг байдаг.

Өнөөдөр Шинэжинст сумын иргэдтэй "Mongolian Mining Corporation" болон "Эрдэнэ Монгол" компанийн талууд уулзах юм. Нэгэнт хөрөнгө оруулагчаар шинэ компани нэмэгдэж буй нь энэ тул тэд төслөө шинээр танилцуулах, ойлголцох төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ үеэр малчид, иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.

Манай сурвалжлах баг уг уулзалтыг шууд дамжуулж, хөндөгдсөн асуудлуудыг тэнцвэртэй мэдээлнэ.

Ташрамд, "Mongolian Mining Corporation" нь MCS групптэй эцсийн өмчлөгч нэгтэй.


ӨМНӨХ КОНТЕНТ:

MCS-ийн хаанчлах амбиц: Лицензээ алдах эрсдэлтэй "Эрдэнэ Монгол"-ын 50%-ийг эзэмшиж, $40 саяыг хөрөнгө оруулахаар тохирчээ контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2023 10:27

Миний эх орон м�##�чдын эх орон билээ.

Зочин
Зочин
4 сар 21, 2023 10:47

Оюу толгойгоос ч том ордыг энэ хэдэн хүн ингээд л авчихдаг ай. Багабандийн ард бол фридланд байгаа

Стар
Стар
4 сар 21, 2023 11:21

Будлианы хөрөнгөнүүд МӨнх-Эрдэнийн тэмцээд байдаг нь буруу биш ш дээ.

Зочин
Зочин
4 сар 21, 2023 11:31

Газар шороо ухахгүй . Хулгайч нар бүгд ухаж л байг уу

иргэн
иргэн
4 сар 21, 2023 13:08

Шун�##� ихэдвэл шулам болно гэж үг байдаг ҮНЭН юмаа

Ядуу ард.
Ядуу ард.
4 сар 22, 2023 18:33

Багабанди нэртэй шун�##�ын тулмыг охинтой нь, MCS-ийн хулгайчуудтай нь ЧӨТГӨР ХУРДАН АВААСАЙ,????????????

Холбоотой мэдээ

Back to top button