Нэрийн цэцэгтэй болсон Лиса Бангкок хотдоо тоглолт хийнэ

К-поп охидын BLACKPINK хамтлагийн Тайландын гишүүн Лиса өөрийн нэрийн цэцэгтэй болжээ.
Тодруулбал, Тайландад олдсон шинэ төрлийн цэцэгт ургамлыг Бунга Лалиса гэж нэрлэсэн гэж Бангкок пост пүрэв гаригт мэдээлэв.
Бунга гэдэг нь Тайландаар цэцэг гэсэн утгатай бөгөөд Лалиса нь Лисагийн нэр юм. Энэхүү ховор ургамлыг өмнөд хэсгийн Наративат мужаас Чианг Май их сургуулийн Шинжлэх ухааны факультетийн хэсэг судлаачид олсон бөгөөд мод, бут сөөг, лиана зэрэг ургамлын Annonaceae бүлэгт хамаардаг.

"Тайландын алдарт реппер, дуучин, бүжигчин Лалиса Манобалын нэрээр нэрлэсэн бөгөөд түүний сэдэл нь анхны зохиолч Аниссара Дамтонгдээг докторын зэрэг хамгаалж байх хугацаандаа аливаа саад бэрхшээлийг даван туулахад ихээхэн урам зориг өгсөн" гэж албан ёсны судалгааны тайланд дурджээ.
Лиса 2016 онд "Square One" цомгоороо BLACKPINK-ийн гишүүнээр дебютээ хийсэн. К-поп урсгалын хамгийн том уран бүтээлчдийн нэг юм. Дашрамд дурьдахад BLACKPINK тавдугаар сарын 27-28-нд Тайландын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох Бангкок хотын Ражамангала үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм байна.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.