Томилолт: “Эрдэнэ Монгол”-оос ажлын байр сонирхох малчдын хоёрдмол бодол

"Eguur News" агентлагийн сурвалжлах баг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж байна.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр (2023.04.21) Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй уулзах нээлттэй өдөрлөг зохион байгуулж буй.
Өдөрлөгийн хөтөлбөрийн гол зорилго бол малчидтай “учраа олох”. Тэд Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийг хамардаг Баянхөндийн алтны төслийг хэрэгжүүлэх гэвч “Эрдэнэ Монгол”-ынхон багагүй хугацааны турш малчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа захирлаар нь ажилладаг гэдгээр олон нийт илүү мэдэх “Эрдэнэ Монгол” ХХК нь энд 2019 онд MV-021444 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Уурхайн барилгын ажлыг эхлүүлэхийн өмнө Сэгс цагаан богд орчмын, заган ой бүхий, жил ирэх тусам цөлжсөөр буй, мазаалайн нутагт тулж ирдэг. Малчид ирээдүй, хойч үедээ газар нутгийг нь үлдээмээр байна гэдэг.
Харин “Эрдэнэ Монгол” ХХК нь хувьцааны 50 хувиа “Энержи ресурс” ХХК-д худалдах замаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Баянхөндийн алтны төсөлдөө хүч нэмээд байна. “Энержи ресурс”-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” төслийн хөрөнгө оруулагчаар нэмэгдэж буй.
Иймд хөрөнгө оруулагчийн шинэ бүтцээр тэд анх удаа иргэд, малчидтай уулзахаар болсон нь өнөөдөр, энэ юм.

Хөтөлбөрийн гол зорилго энэ ч өдөрлөгийн хамгийн эхний үйл ажиллагаа нь ажлын байрны анкет хүлээн авах ажээ.
11.00 цагаас эхэлсэн энэ үйл ажиллагаанд малчид мотоциклоо унаж ирээд, Шинэжинст сумын Соёлын төвийн үүдэнд тавиад, дотогш орцгоох аж. Үүдэнд “Эрдэнэ Монгол”-ын төлөөлөл танилцуулга тарааж, хөтчилнө. “Эрдэнэ Монгол”-ын уурхайн бүтээн байгуулалт эхэлж, үйл ажиллагаа жигдэрсний дараа анкет бөглөсөн энэ хүмүүс рүү эргэн холбогдох юм байна.

Одоогоор “Эрдэнэ Монгол” ХХК-иас “Хүнд машин механизмын оператор” мэргэжил олгох сургалт зарлаж, үүндээ нутгийн 20 иргэнийг сонгон аваад байгаа юм байна. Тэд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Энержи ресурс” ХХК-ийн дэргэдэх сургалтын төвд суралцана. Сургалтад хамрагдсан иргэдэд ХНХЯ-ны мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгохоос гадна “Энержи ресурс”-ийн Ухаа худаг, үргэлжлүүлэн “Эрдэнэ Монгол”-ын Баянхөндийн төсөл дээр эл мэргэжлээрээ ажиллах боломжтой гэнэ.
Энэ сургалтдаа 20 хүнийг сонгож авсан талаар дээр бичсэн. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаа нь тодорхой ажлын байр санал болгоогүй онцлогтой байна. Бүр тодруулбал, иргэдээс анкет бөглүүлж, ямар чиглэлийн ажил хийх сонирхолтой буйг нь бүртгэн авч байгаа аж. Ийм дата бүрдүүлж, “Эрдэнэ Монгол”-ын төсөл хөдөлгөөнд орсны дараа тэдэн рүү эргээд холбоо барина гэж тайлбарлалаа.

Малчид “Юмыг яаж мэдэх вэ” гэх сониучирсан хандлагаар увж цувсаар ирж, анкет бөглөж буйг яг одоо харж байна.
Энэ хүрээнд Баян-Өндөр сумын малчнаас байр суурийг нь сонсоход,
“Ган ихтэй, бэлчээр муутай байна. Залуус мал аж ахуй эрхлэхэд улам хүнд боллоо. Ажилгүй залуус ихэссээр. Ажилтай болбол залуу хүмүүс аштай л хэрэг. Гэхдээ “Эрдэнэ Монгол” манай мазаалайн нутагт халтай. Ажил нь явдаг л юм байгаа биз, дараа нь бид үр хүүхдэдээ өсөж төрсөн нутгийг нь хар шороо, эвдэрсэн замын хамт үлдээнэ. Тийм учраас би өөрөө “Эрдэнэ Монгол”-д ажилд орохгүй, хоёрт нас дээрдсэн тул хийж чадах ч ажил олдохгүй байх. Би дөрвөн хүүхэдтэй. Мал дээр. Залуу хүмүүс ажил хайж л байгаа” гэлээ.

Тэр анкет бөглөж буй залууг дагаж, үйл ажиллагааг сонирхохоор иржээ.
Харин арай залуу үеийн төлөөллийг сонгон ярилцахад “Нутаг усаа бодвол хэцүү л байна. Гэхдээ манай үеийнхэн бүгд ажилгүй шахуу байна. 2020 оны гангаас хойш мал цөөрсөн. Мал дээр байх улам л хэцүү болж байна. Хийх ажил олддоггүй. Би өөрөө эндээ хувийн юм эрхэлдэг л дээ. Найз маань анкет бөглөнө гэхээр нь туслахаар ирлээ. Ийм хоёрдмол байдалд л байна даа” хэмээж байлаа.

Бүх насны төлөөлөл л энд ирж үзэгдэнэ. Зарим нь дээл хувцсаа цэмцгэр зэхэн гоёжээ. Соёлын төвийн хаалгаар хөл тавихдаа тэд дээрх иргэдийн ярьсан шиг амьдралын эрхээр ямар нэг ажил олж хиймээр, нутаг усаа бодвол “Эрдэнэ Монгол”-д ажиллана гэхийн учиргүй нөхцөл байдалд буй гэлтэй.
Учир үл мэдэх хүүхдүүд, ЕБС-ийн сурагч, настнууд, идэрмэг эрчүүд бүгд л орж гарна.
Нутагт нь уул уурхайн төсөл хэрэгжүүлэх гэж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зарласан өдөрлөгт сониучирхан Соёлын төвдөө цугларах иргэд, малчдын дүр зургийг фото сурвалжилга маань текстээс илүү илэрхийлж байна.
Ташрамд, “Эрдэнэ Монгол” ХХК нь:
- Ундны биш гүний ус ашиглана. Ингэхдээ Усны тухай хуулийн дагуу, тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй
- Үйлдвэрийн усны 86.4 хувийг эргүүлэн ашиглаж, нормоос 12 дахин бага байхаар төлөвлөсөн
- Малчдын худгуудын усны түвшний хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэхчлэн танилцуулга сониндоо бичсэн байна.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс үүнийг бичлээ.
Удахгүй 14.00 цагаас “Эрдэнэ Монгол” болон “Энержи ресурс” компанийн захирлууд иргэд, малчидтай уулзаж төслөө танилцуулна, хэлэлцүүлэг хийнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�чид нь хэдэн уурхайнуудаа хөөж туугаад ч дийлэхээ больчихсон. Бэлчээрийн т�##�хл�##�т хөрсний усны шимэгдэл нтр гээд арай дэндүү байна аа
Баянхонгорын Шинэжинст сумын нутаг дэвсгэр дээрх уурхайнуудын нөхцөл байдлын т�##�аар сурв�##�жилж өгч байгаа Эгүүрийн хамт олонд баярл�##�аа
Өө...тэгнэ л дээ.Яадаг ч л байсан ухна авна...л...гэнэ.Бүүр нэг доогтой бид нар ухахаа л ухна.Та нар ажилгүй орлогогүй юм чинь эхлээд ажлын анкетыг нь авая гэж хууран мэхлэх дооглон тохуурхах арга хэмжээ авч байгаа юм байна л даа.Худлаа дөө..энэ Монгол төрийн цогц бус бодлогыг яах вэ????????
Хөдөө орон нутагт, тэр дундаа сумдад ажлын байр бол тулгамдсан асуудлуудын нэг. Уурхай нээгдээд ажлын байр бий боллоо гэхэд тэнд ажиллах орон нутгийн иргэдийн сэтгэл зүй ямар байх бол. Ажилтай, орлоготой баймаар байвч өөрсдийн гараар төрж өссөн нутгаа ухна гэхээр хэцүү л байгаа байх даа.
яг тийм
Уг нь бол ажлын байр бий болно, орон нутгийн хөгжил нтр гэж харв�##� ашигтай т�##� байгаа ч Маза�##�айн суурьшлийн бүс гэхээр л хэцүү юм даа. Хичнээн ховордсон амьан билээ дээ