Редакцын томилолт: "Эрдэнэ Монгол" найман жилд ухаж дуусах Баянхөндийн цаана ЕСӨН ТӨСЛИЙГ зүтгүүлж байна

Товч агуулга:
- “Энержи ресурс”-ийг Баян-Өндөрийн малчид хөөж явуулав
- “Эрдэнэ Монгол” найман жилд ашиглаад дуусах Баянхөндийн төслөөр далимдуулж, есөн төслийг зүтгүүлж байна
- Гагц Баянхөндийн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг "Эрдэнэ Монгол" ХХК-иас тайлбарладаг ч есөн төслийн хүрээнд гүний ус ашиглавал эрсдэл бодит болно
- Шинэжинст суманд уул уурхайн 32 лиценз олгогджээ
- Аль ч талын санхүүжилт, урилгагүй, редакцын бодлогоор уг томилолтын сурвалжилгыг хийв
Eguur News-ийн сурвалжлах баг 2023.04.20-23-ны өдрүүдэд Баянхонгор аймагт томилолтоор ажиллалаа.
Тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийг хамран оршдог Баянхөндийн алтны уурхайн лицензийг Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК эзэмшдэг. Энэ компанийн Захиргааны ерөнхий захирлаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг юм. Үүгээрээ тус төсөл олны анхааралд орж байлаа.
Харин Сэгс цагаан богд, мазаалай, заган ой, жил ирэх тусам цөлжсөөр буй говийн бүс нутаг, бэлчээрээ орхин нүүдэллэсээр байгаа малчид, тэмээчид зэрэг эмзэг түлхүүр үгс “Эрдэнэ Монгол”-ыг сонирхох гол шалтгаан болдог юм.
Үүний дээр “Эрдэнэ Монгол” ХХК нь уурхайн лиценз эзэмшсэн цагаасаа хойш хууль зөрчсөн байж болзошгүй, анхаарал татах кэйсүүдтэй. Мөн нутгийн малчид, сум, багийн ИНХ-тай асуудал үүсгэж ирсэн.
Монголд хариуцлагатай уул уурхайн төсөл шаардлагатай нь үнэн. Харин дээрх шалтгаануудаар “Эрдэнэ Монгол” дээр яг юу болоод байгааг газар дээрээс нь очиж сурвалжлах шалтгаан үүддэг.
Жил гаруйн хугацаанд энэ асуудлаар бичиж буйн хувьд, аль ч талын урилгагүй, зөвхөн редакцын бодлогоор Баянхонгор аймгийн ийн зорьсон гэдгээ тэмдэглэе.

“Эрдэнэ Монгол”-ыг андахгүй баянхонгорчууд
Шинэжинст сум нь аймгийн төвөөс 300 гаруй км-ын зайтай. Бид эхлээд хуучин Жинст суманд буудаллаад, дараа нь Их Богд уулыг тойрон Шинэжинстийг чиглэв.
Хуучин Жинст сумын дэлгүүрт ороод сурвалжлагч гэдгээ хэлэхэд, “Маргааш “Эрдэнэ Монгол” дээр очих нь уу. Магтах нь уу, намнах нь уу” хэмээгээд сонжицгоож байлаа. Эндээс л нутгийнхан “Эрдэнэ Монгол”-ын асуудалд хэр өндөр анхаарал хандуулдаг нь мэдэгдэж байв.
Жинстээс Шинэжинстийг чиглэж явахад харанхуй болсон бөгөөд гэр цайны газар тааралдсанд зам асуув. Тэнд нутгийн иргэн, тээврийн жолооч цайлж байсан бөгөөд “Хэрэв “Эрдэнэ Монгол”-ын хүмүүс бол зам зааж өгмөөргүй л байна” гэв. “Бид бодит байдлыг сурвалжилна, аль ч талаас урилга, заллага аваагүй” гэхэд тэр нөхрийн хамт том тэргээ хөдөлгөж, биднийг замд оруулж өглөө.
Тэд “Нөгөөдөр Баян-Өндөр дээр бас уулзалттай. Тэнд бол тараана. Би Шинэжинстээс ирлээ. Тэнд баахан Ланд-200 очиж зогссон. Пургоноор цагдаа нар авчирсан” гэцгээв. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэд хэдийнэ “Эрдэнэ Монгол” талыг уулзалтын үеэр эсэргүүцэх сэтгэл зүйтэй болжээ.
“Эндээс цааш зам салахгүй, зүүн гар талаа бариад л яваарай” хэмээн захихдаа тэр хоёр үг солилоо. Түүнд “Эрдэнэ Монгол” ХХК-иас жолоочийн ажил санал болгосон ч татгалзсан гэнэ. “Мазаалай 21-хэн тоо толгой үлдсэн. Миний үр хүүхэд ирээдүйд гадаадад очиж мазаалай үзэх болчихоод байна” хэмээн тэрбээр нулимс дуслуулаад, “Бодит явдлыг сайн сурвалжлаарай, үнэний дуу хоолой болоорой” гэсээр үдлээ.

Тэр шөнөө бид Шинэжинст суманд хүрч, буудаллав. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Баянхөндийн төслийн баг Шинэжинстийнхэнтэй уулзах нээлттэй өдөрлөг зохион байгуулах байлаа.
“Энержи ресурс”-ийн хийсэн уулзалт: Малчдын эсэргүүцэл
11.00 цагаас Шинэжинст сумын Соёлын төвд нээлттэй өдөрлөгтэй. Үүдэнд нь “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл харагдана.
Өмнө нь мэдээлж байсанчлан, “Эрдэнэ Монгол” ХХК нь Баянхөндийн алтны төслийн хүрээнд “Энержи ресурс”-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation”-той стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Улмаар “Энержи ресурс” нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулаад, төслийн 50 хувийг эзэмшихээр болоод байгаа юм. Төслийн удирдлагын баг ийн шинэ бүтэцтэй болсон тул нутгийн иргэдтэй уулзахаар шийджээ.
11.00 цагаас ажлын байр санал болгох хөтөлбөр явагдаж, 14.00 цагаас төслийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнөсөн. Ажлын байрны хөтөлбөрийг сурвалжилсан тухай тэмдэглэлийг энд дарж уншина уу. Товчоор хэлэхэд, нутгийн залуусын дунд ажилгүйдэл тулгамдсан асуудал болоод буйн дээр мал аж ахуй эрхлэхэд бэлчээр хүндэрчээ. Иймд газар нутгаа бодвол ормооргүй, ажил амьдралаа бодвол анкет бөглөмөөр, хоёрдмол нөхцөл байдалд орсон байв.
Энэ өдөр Шинэжинстээс 120 хүн ажлын байрны анкет бөглөсөн. Өмнө нь 300 гаруй анкет иржээ. Баянхөндийн алтны төсөл нь орон нутагт 400 ажлын байр бий болгоно гэдэг.

Ингээд хэлэлцүүлэг эхэлж, иргэдийг гурван танхимд хуваана гэхэд эсэргүүцэл өрнөсөн билээ. Хэлэлцүүлэг хэрхэн явагдсан талаарх тэмдэглэлийг энд дарж уншина уу. Нэг талаас, дэлхийн хаана ч, уул уурхайн ямар ч төсөл эхлүүлсэн нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Нөгөө талаас, олон жил хэдэн үеэрээ амьдарч ирсэн газар нутаг нь жилээс жилд цөлжиж, усгүй болж, бэлчээр үгүйрч байгаад тэд санаа зовнисоор. Үүний дээр уул уурхайн компани орж ирнэ, алт ухна гэхэд таатай хандахгүй нь мэдээж. Малчдын эх нутгаа өмөөрөн уурсах дүр зураг олон талтай.
Гурван цаг гаруй маргаан үүссэний дараа уур амьсгал намжиж, төв танхимд 20 гаруй хүн үлдээд, Г.Батцэнгэл захирлаас асуулт асууж, хариулт авч байв. “Эрдэнэ Монгол”-д ажилд орно гээд аймгийн төвөөс зорьж ирснээ ч нэгэн эмэгтэй хэлж байна. Үүний дараа концерт тоглосон. “Юун концерт, азтан шалгаруулах вэ” хэмээн өдөр нь уурлаж байсан ч орой нь Соёлын төвдөө Шинэжинстийнхэн урлагийн тоглолт үзэж, бүжиглэв.
Энэ хэлэлцүүлэг шийдэлд хүрээгүй. Хамгийн гол мессеж нь:
- Иргэд “Энержи ресурс”-т төсөл ямар, ямар анхаарал татах асуудлуудтай, шүүхийн маргаантай, “Эрдэнэ Монгол” нутгийн иргэдтэй хэрхэн хүндэтгэлгүй харьцаж ирсэн талаар дуулгасан. Өөрөөр хэлбэл “Нийлж байгаа компани чинь ийм л маапаантай шүү” гэдгийг ярьсан.
- Хоёрт, Г.Батцэнгэл захирал уул уурхайн төслүүд дээр ажилласан туршлагатайн хувьд нутгийн иргэдийн үгийг асар хүлээцтэй сонсож, хариулт өгч байсан. Энэ нь нутгийнханд итгэл төрүүлж харагдсан. Г.Батцэнгэл “Төслийг ямар ч байсан явуулна. Хариуцлагатай уул уурхайн жишиг болгоно. Байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй байсан бол нэрээ бодоод орохгүй. Сөрөг нөлөө хамгийн бага” гэж онцолсон. Ингээд малчдын тавьсан шаардлага бүрд эерэг хариулт өгч байлаа.

Нутгийн иргэд “Энержи ресурс”-ийг Монголдоо тэргүүлэгч, үндэсний компани учир өөриймсүү хүлээлттэй байсан талаар ярьж байсан. Харин Г.Батцэнгэл хэлэлцүүлгийн эхэнд иргэдийн төлөөлөл, “Сэгс цагаан богдоо аваръя” ТББ-ын тэргүүн Э.Дагвасамбуугийн асуултад тоомжиргүй хариулж, туж нуруугаа харуулж ярьснаар бухимдлыг өдөөсөн дүр зурагтай. Э.Дагвасамбуу “Шинэжинстийнхэнтэй та дахиж ингэж харьцахгүй” хэмээсэн. Үүнээс хойш үймээн бужигнаж, “Эрдэнэ Монгол”-ын Дэд ерөнхийлөгч А.Билгүүн малчдаас нэлээд шүүмжлэл сонссон. Ингээд А.Билгүүн ил гарахаа больж, Г.Батцэнгэл захирал уур амьсгалыг тэвчээртэйгээр эерүүлсэн гэх боломжтой.
Эл уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн малчдын яриатай энд, энд, энд дарж танилцана уу.
Баян-Өндөрчүүдтэй уулзалгүй буцжээ
Маргааш нь төслийн баг Баян-Өндөр сумын иргэдтэй яг ижил уулзалт хийх төлөвлөгөөтэй байлаа.
Бид энэ өдөр Баянхөндийн алтны төслийн уурхайн талбайтай очиж танилцахаар байсан тул Баян-Өндөрийн уулзалтад очоогүй.
Харин нутгийн малчдаас сонсох нь ээ, тэд уулзалтаа эхлүүлж ч чадаагүй. Иргэд асар их эсэргүүцсэн тул “Энержи ресурс”, “Эрдэнэ Монгол”-ын баг арга хэмжээгээ эхлүүлэлгүй шууд тарсан бөгөөд, 14.30 цагийн үед Шинэжинст сумын ШТС дээр зогсож байв. Өөрөөр хэлбэл, Шинэжинстийнхэн идэвхийлэн эсэргүүцсэн ч нэг хэсэг нь ажлын байрны анкет бөглөж, эерч, ойлголцсон дүр зурагтай бол Баян-Өндөрийнхөн шууд хөөгөөд явуулжээ.

Баянхөндийтэй нийлээд есөн төслийг “Эрдэнэ Монгол” хэрэгжүүлж байна
Энэ үеэр бид Шинэжинст сумаас даруй 100 гаруй км явж, “Эрдэнэ Монгол”-ын уурхайн кемп дээр хүрч очсон юм.
Харин энэ үед ойлгогдсон зүйл бол, асуудал зөвхөн Баянхөндийн алтны төслийн хүрээнд биш байлаа. “Эрдэнэ Монгол”-ынхон наанаа Баянхөндийг л хөнддөг, үүнийг л хөдөлгөх гэж буй мэтээр ярьж, малчидтай ойлголцохыг хичээдэг. Зөвхөн энэ төсөлдөө л "Энержи ресурс”-тэй хамтарч буй.
Авчиг газар дээр нь яваад ирэхэд заган ой, тоорой мод бүхий энэ газар нутагт зөвхөн Баянхөндий, зөвхөн “Эрдэнэ Монгол”-оор тогтохгүй тооны уул уурхайн лиценз олгогдож, өрөмдлөг хийгдсэн байлаа.
Өөрөөр хэлбэл, Баянхөндийг эхлүүлбэл “Гуя дагаж хүзүү” логикоор бусдыг нь ч хөдөлгөх боломж хөндлөнгөөс ажиглагдав.
Үүнийг дэлгэрүүлье. Замд нэн ховордож буй тоорой мод, заган ой туж тааралдана. Явсаар өрөмдлөг хийж, кемп босгосон байхтай таарав. Энэ маргаан дагуулсан Баянхөндийн төсөл биш юм байна. Харин молибден-зэсийн Зуунмод орд бөгөөд Баянхөндийн төслөөс ч өмнө лиценз авчээ. Мөн “Эрдэнэ Монгол” ХХК дээр бүртгэлтэй.
Энэ газар зөвхөн Баянхөндийн төслийг хөдөлгөхөөр бэлтгээгүй, орчин тойронд нь өөр өөр ордуудад ч өрмийн ажил хийж буйг үүнээс эхэлж харах боломжтой байоаа.

Зуунмодоос дахин 60 км гаруй яваад мөнөөх Баянхөндийн төслийн кемп дээр ирлээ. Кемпийг хашаалж, хамгаалалт гарчээ. Ойролцоох толгод дээр гарч харахад Баянхөндийн алтны төсөл хэрэгжих газар нутаг харагдаж байв. Нүдээр харахад яг энэ хэсэг бол заг багатай, амьтан ургамлаас хол мэт санагдана. Гэвчиг энэ зөвхөн нэг тал нь. Баян-Өндөр сумын нутагт хамаарах хэсэг нь тэр чигтээ заган ойтой гэдгийг малчид хэлж байна.


Том дүр зургаараа харвал, энэ хэсэгт “Эрдэнэ Монгол” ХХК нь:
- Баянхөндий
- Алтан нар
- Хар морь
- Улаан
- Зуунмод
- Хөвийн хар гэсэн зургаан төсөл хэрэгжүүлэх лицензтэй аж.
Баянхөндий нь 2019 онд тусгай зөвшөөрөл олгогдсон. Нийт 2,309 га талбайтай ба үүнд нь Алтан сум, Өмнөд ба Хойд Хөндий, Харь морь төсөл давхар хамаарна.
Алтан нар нь Баянхөндийгөөс хойд зүгт 16 км-ын зайтай. 2020 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. 3.4 сая тонн хүдэр олборлох боломжтой гэж үзсэн.
Хар морь нь Баянхөндийгөөс хойш 3 км зайтай. Баянхөндийд хамаардаг “Хөндий” тусгай зөвшөөрлийн талбайд багтана. Алтны орд.
Улаан нь Баянхөндийтэй зэрэгцэн оршино, 2020 онд тусгай зөвшөөрөл авсан. Мөн алтны орд.
Зуунмод нь Баянхөндийгөөс зүүн зүгт 60 км-ын зайд оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, молибдений орд. Энэ бүлэг ордуудаас хамгийн эрт илэрч, тусгай зөвшөөрөл олгогдсон нь.
Хөвийн хар нь Зуунмодын тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг, зэс-мөнгөний орд.
Харин олны анхааралд өртөж, асуудал дагуулдаг нь зөвхөн Баянхөндий төсөл. Зөвхөн Баянхөндийн төслийн нэрээр “Эрдэнэ Монгол” болон “Энержи ресурс” компаниуд уулзалт хийж, багийн ИНХ-тай харьцдаг.

Гэтэл Баянхөндийн төслийн талбайд зөвхөн Баянхөндийгөөс гадна Хар морь, Алтан сум, Хойд Хөндий, Өмнөд Хөндий гэсэн гэсэн төслүүд ийн хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, Баянхөндийд үйл ажиллагаа явуулах бүх бичиг баримт бүрдчихвэл лицензийн хүрээнд дахиад дөрвөн ч уурхай байгуулагдах бүрэн боломжтой гэж харагдана.
Мөн энэ логикоороо, Алтан нар, Улаан, Зуунмод, Хөвийн хар гэсэн дөрвөн төсөл ч хөдлөх бололцоо бүрдэх юм.
Нийтдээ есөн төсөл хэрэгжүүлэх боломж “Эрдэнэ Монгол”-д байна гэсэн үг. Дээр дурдсанчлан тэд бүгд ойролцоо, залгаа буюу Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт хамаардаг.
“Эрдэнэ Монгол”, “Энержи ресурс”-ийн зүгээс иргэдтэй уулзах өдөрлөгийн хүрээнд ч зөвхөн Баянхөндийн төслийн талаар танилцуулга хийсэн. Ингэхдээ харьцангуй жижиг орд, найман жил л үргэлжлэх төсөл хэмээж байлаа. Цианит натри ашиглаж олборлоно, ингэхдээ ордын дээгүүр тусгай бүхээгт байгууламж барина. Зөвхөн тэр байгууламж дотор уурхайн үйл ажиллагаа явагдана. Иймд цианит натри гадагш ууршиж юм уу асгарч, байгаль орчинд нөлөөлөхгүй хэмээж байна.
Мөн Г.Батцэнгэл захирал “Байгаль орчинд нөлөөлөх эрсдэл хамгийн бага нь. Тийм учраас сонгосон” гэж ярилцлага өгөх үеэрээ тодотгосон байдаг.
Гэвч яг газар дээр нь очоод үзэхэд Баянхөндийн төсөл нь “Эрдэнэ Монгол”-ын лиценз авч, зүтгүүлэхээр бэлдсэн нийт талбайн ердөө багахан хэсэг гэдэг нь харагдаж байсан юм. Найман жил ашиглаад дуусах нөөцтэй Баянхөндийн орд гүний усыг шавхахгүй, талбайд нь заг, тоорой, мазаалай хамаарахгүй байж болно. Гэвч есөн төсөл ар араасаа хэрэгжвэл эрсдэл бодит болох юм.
Говьд торойж үлдсэн малчдын зовнил
Уурхайн талбайгаар явахад зам гаргаж, дохио тэмдэг бүхий гадсууд байршуулсан байв. Үүгээр явсаар энэ нутагт ганцаар амьдардаг тэмээчин Дэлгэрмаагийнд буув. Тэрбээр гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь малчин (тусдаа), нэг нь Улаанбаатар хотод үсчингээр ажилладаг гэнэ. Хоёр жилийн өмнө нөхөр нь нас барсан ба “Миний нөхөр, хадмууд намайг 19 настайгаас хойш юугаар ч дутаагаагүй” хэмээнэ. Тиймд нөхрийнхөө нэрийг үргэлжид сайнаар дуудуулахын тулд энэ эзгүй говьд борви бохисхийлгүй тэмээ малладаг тухайгаа ярилаа.
Тэмээ шилрэхээрээ бүр 10-30 км-ын зайд бэлчээрлэж одох ба тэднийг хариулж ирээд тормоо зэллэх ажилтай. Мотоцикл унана. Өдрийн турш дурандах юм уу бие засах гэж ганц удаа буухаас бусдаар тасралтгүй мотоциклоор далгиулдаг байна.
Ер нутгийн малчид хаана ямар толгод, уул байсан, хэзээ өрөмдөж, ухаж байхгүй болгосон талаар цээжээр мэдэж байгааг сонсох сонин. Шинэжинст сумын төвөөс “Эрдэнэ Монгол”-ын талбай хүртэл автомашинаар 8 цаг орчим явж хүрсэн гэхээр хэдий том газар нутаг гэдэг нь мэдэгдэнэ. Энд гурван л малчин айлтай таарсан юм. Тэд энэ том нутагтаа хаана, ямар компанийн лиценз, кемп бий, хэзээ өрөмдлөг хийснийг алдалгүй хэлэх аж.

Залуу үе нь мал маллахаас цааргалах болсны нэг шалтгаан нь бүс нутаг цөлжиж, бэлчээр хүндэрсэнд бий: Бог, бод аль алий нь малладаг байсан ч одоо бэлчээр, ус муудаж, жил дараалан ган гачиг тохиосноос болж энэ боломжгүйджээ. Тиймд уул уурхайтай тэмцдэг, ёс заншлаа даган, малчин амьдралдаа үнэнчээр үлдсэн Г.Дэлгэрмаа нарын үеийнхэнд залуус нь “Дуугүй байж бай, бид сайхан амьдармаар байна” гэцгээх болсон тухай чих дэлсэв.
Зөвхөн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт гэхэд уул уурхайн нийт 32 лиценз олгогдсон байна. Байгалийн баялаг ихтэй учраас л энэ аймгийг “Баян” хонгор гэж нэрийдсэн гэлтэй.

“Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд Канадын хөрөнгө оруулалттай компани.
Тус компанийн Дэд ерөнхийлөгчөөр А.Билгүүн ажилладаг. Харин Захиргааны ерөнхий захирлаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа бий. А.Билгүүний аав нь Питер Акерлийн найз бөгөөд хүүгээ уул уурхай, банк санхүүгийн чиглэлээр Канадад сургаад “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанид оруулсан гэгддэг.
Мөн Питер Акерли нь монгол эхнэртэй бөгөөд тэр Б.Баярмаагийн дотнын найз. Тэд ийм сүлжээгээр “Эрдэнэ Монгол” ХХК-ийг байгуулсан бөгөөд өдгөө зөвхөн Баянхөндийн төсөл нь хэл, ам дагуулж байгаа ч үүний цаана нийт есөн төсөл хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болохоо хүлээж буй талаар дээр дурдсан.
А.Билгүүн нь дөрөвдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулсан уулзалтын үеэр “Аймаг, сумын ИТХ-уудад УИХ-тай дүйх эрх мэдэл байхгүй гэдгийг ойлгуулж өгөөч, ийм арга хэмжээ аваач” гэсэн нь анхаарал татдаг.
Уул уурхайтай тэмцэх малчид ба “Эрдэнэ Монгол”-ын үүсгэсэн нөхцөл байдал
Бидний шууд дамжуулсан Шинэжинст сумын иргэдтэй хийсэн Баянхөндийн төслийн удирдлагуудтай уулзалтын үеэр А.Билгүүн ихээхэн шүүмжлүүлж байлаа. “Сэгс цагаан богдоо аваръя” ТББ-ын тэргүүн, Шинэжинст сумын унаган Э.Дагвасамбуугийн асуултад тэрбээр хариулж чадахгүй, “Мэдэхгүй байна” хэмээж байгааг үзэх боломжтой.
Тэр аймаг, сумын ИТХ-ын эрхийн асуудлаар Ерөнхий сайдад хэл хүргэсэн нь ч учиртай.
Учир нь, тээврийн автомашинудын замын трассын маршрут батлахаас эхлээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хүртэл баг, сумын ИНХ-аар хэлэлцдэг. Одоогоор трассын маршрутыг ИНХ батлаагүй. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийнхан аймгийн Засаг даргын гарын үсэгтэй бичиг үзүүлэн, “Батлагдсан” гэж тайлбарласан. Атал хуулиараа сумын ИНХ-ын шийдвэрт үндэслэж, аймгийн Засаг дарга захирамж гаргадаг. Харин Шинэжинст сумын ИНХ лав замын трассын маршрут батлаагүй гэдгийг төлөөлөгч нь хэлж байлаа.

Түүнчлэн “Эрдэнэ Монгол” ХХК нь 2019 онд тусгай зөвшөөрөл авсан мөртлөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ 2021 онд сумын ИНХ-аар хэлэлцүүлсэн. Уг нь энэ үнэлгээг хавсарч байж лиценз авдаг. Харин ИНХ-ыг 14 хоногийн өмнө зарлан хуралдуулах хуультай. Гэвч коронавируст цар тахлын, аймгийн орох гарах хөдөлгөөн хориотой үед ИНХ-ыг хоёр хоногийн өмнө товлон хуралдуулсан бөгөөд үүгээр Байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж, дэмжсэн байдаг.
“Яагаад 14 хоногийн өмнө товлон зарлах хуулийг хэрэгжүүлээгүй вэ” гэсэн асуултад А.Билгүүн “Тэр үед ямар билээ, нэг тусгай журам хэрэгжиж байсан. Тэр дагуу явсан. Ер нь 14 хоног гэдэг нь ирц бүрдүүлэх тухай асуудал гэж ойлгодог. Тухайн хуралд ирц бүрдсэн учир асуудалгүй гэж бодож байгаа” хэмээн хариулсан.
Харин замын трассын маршрутын асуудал ИНХ-аар ороогүй байхад аймгийн Засаг даргын гарын үсэгтэй бичиг яагаад үзүүлж буйг асуухад А.Билгүүн “Мэдэхгүй байна” хэмээсэн юм.
Энэхүү асуулт, хариулт бүхий уулзалтын гурван цагийн шууд дамжуулалтыг энд дарж үзэх боломжтой.
Малчдын зүгээс “Энержи ресурс” ХХК-д урьд урьдын асуудлууд, шүүхийн маргаанаа шийдээгүй байж эхлүүлнэ, ухна хэмээж буй нь утгагүй гэдэг гол санааг хэлж байв. Г.Батцэнгэл ч төсөлд орж ирэхээс өмнө “Эрдэнэ Монгол” малчидтай ойлголцолд хүрэх тал дээр туршлагагүй, дутуу ажилласан, эрх мэдлээр далайлгаж, хууль шүүхийн байгууллагаар айлгах зэргээр буруу харилцсан гэдгийг ойлгосон шинжтэй байв. Түүнээс энэ асуудлаар авсан ярилцлагыг та бүхэнд маргааш уншуулах юм.

Түүнээс мөн MCS групп (MCS нь “Энержи ресурс”-ийн томоохон хувьцаа эзэмшигч) бизнесийн бүхий л салбарт орж ирж, хүч нөлөөгөө бататгах гэсэн амбиц зангидаж байна уу гэдэг асуултыг энэ ярилцлагаар тодруулсан байгаа. Мөн “Эрдэнэ Монгол” компанийн Дэд ерөнхийлөгч А.Билгүүнээс төсөлд заавал “Энержи ресурс”-ийг урих болсон шалтгаан, энэ хүртэл чухам юун дээр алдсан, ямар хүндрэлтэй тулсан болохоор Баянхөндий эхлэхгүй удсан, гацсан талаар асууж, ярилцсан юм.
Голчлох асуудлууд
Жил ирэх бүр говь цөлжихөд дэлхийн дулаарал ч нөлөөлж буй. Гэхдээ БНХАУ-ын хилээс 200-аад км-ын наана тулж ирэх энэ том газар нутаг, холын хол харагдах уулсын бараатай говьд тэмээ маллах малчдын ярьж буй яриа ихээхэн анхаарал татна. Тэд өөр өөрсдийн амьдралтай. Гэсэн ч зөвхөн уул уурхайн асуудлаар малчдын гарын үсгийг цуглуулах, уурхайн кемпийг очиж харах, хаана, ямар өрөмдлөг шинээр хийснийг үзэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 сая төгрөгийг шатахууны зардалд зарцуулсан иргэн ч байлаа.

Эцэслэн базахад, Засгийн газар “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд стратегийн ордуудын хайгуул судалгааг эрчимжүүлэх, хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олшруулах бодлого баримталж буй. Энэ улсын эдийн засагт томоохон үр өгөөжтэй гэдэгт эргэлзэх учиргүй. Өнөөдөр “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Оюу толгой”-гоос олборлох түүхий эдүүдэд түшиглэн валютын нөөц хангагдаж, төсвийн орлогын дийлэнх хувь бүрдэж буйг онцлох шаардлагатай.
Гэхдээ нэгдүгээрт алтыг ухаад дуусах бол ширгэсэн ус, үгүйрсэн мазаалай, бэлчээр нутаггүй болсон, хэдэн зууны нүүдэлчин соёлыг 2023 онд тээж үлдсэн малчдын дунд Монгол гэдэг үнэ цэн, ондоошил бий.
Хоёрдугаарт, уул уурхайн төсөл хэрэгжүүлэх бол нэн тэргүүнд нутгийн иргэдтэй, баг, сум, аймгийн ИТХ-тай эвтэй ойлголцолд хүрэх, хүндэтгэх, аливааг хуулийн хүрээнд хийх шаардлагатай.
Гуравдугаарт, “Эрдэнэ Монгол”-ын асуудал нь найман жил олборлоод дуусах, Шинэжинст сумын нутгийн 0.01 хувийг эзлэн Баянхөндийн төслийн хүрээнд бус, нийт есөн уул уурхайн төслийн хэмжээнд яригдаж байгааг тэмдэглүүштэй.

Тэмдэглэл: Энэ өнцгөөс харахад Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт орших эдгээр ордыг стратегийн бүлэг орд гэж үзэх боломжтой байна. Гэвчиг “Эрдэнэ Монгол” тэргүүтэй олон хувийн ААН хуваан эзэмшиж, нутгийн иргэдтэй үл ойлголцол үүсгэж, зөвхөн Баянхөндийн төслөөр түрий барин бусад төслүүддээ өрөмдлөг хийсээр буй зэрэг нь яах аргагүй төрийн гурван өндөрлөг, парламент, Засгийн газрын хэмжээнд яригдах учиртай асуудал болжээ.
Зөвхөн Баянхөндийн алтны төслийг хөдөлгөхөд гүний усыг багагүй хэмжээнд ашиглана. Энэ талбайд дахиад гурван төсөл хамаарч буй. Зөвшөөрөл авсан хүрээнд тэднийг ч мөн хөдөлгөөд эхэлбэл экологид учрах сөрөг нөлөө нэмэгдэх эрсдэлтэй.
Өдөржин тэмээ маллаж ирэхдээ урьд өмнө харж дассан дов толгод үгүйрч, тэнд ч кемп, энд ч өрөмдлөг хийгдэж буйг үзэх тэмээчдийн сэтгэл зүйг нэн тэргүүнд бодолцох учиртай юм.
Тэдэнд улам бүр алсран одсоор буй монгол хүний яс чанар тээгдэж буй.
ТОМИЛОЛТЫН БАГ: М.Тэнгис, О.Улсболд
ӨМНӨХ КОНТЕНТУУД:
"Эрдэнэ монгол"-оос ИНХ-ын тогтоолыг "Хүчингүй болго" гэж Засаг даргад албан бичиг явуулжээ
ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ: "Эрдэнэ Монгол"-ын лицензийг цуцлах нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзжээ
Тогтоол: "Эрдэнэ Монгол" тусгай зөвшөөрлөө цуцлуулах магадлалтай боллоо
"Эрдэнэ Монгол" ХХК гурван малчнаас нийт 135 сая төгрөг нэхэмжилжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�чид минь сайн тэмц газараа битгий ухуул сайн байна
Энэ уул уурхай гэдэг чинь ёстой утгаа �##�даж байна даа.Монголд бүтэн үлдэх газар нутаг байна уу.Төрийн 3 өндөрлөг анхаарах цаг болжээ.
emzeg hurstei mongold litsenz olgolt iig 5 jileer zogsooj hursuu saijruulag amraah tusgai arga hemjee avaasai m#lchdad tuslah bilcheer usalgaagch anhaarmaar bna daa
sum bolgond 5-7 uurhai baidag gedeg unen uym uu
тэр бол үнэн .эрх мэдэлтнүүд лиценз зарж баяжсан.уурхайн эзэд Хятадын хөрөнгө оруул�##�т хийж байна гэж баахан хужаа авчирдаг.Хүний хүн Монголын газар нутгийг хайрлана гэж байхгүй шүү дээ.
эрдэнэмонгол энэржи зэрэг уул уурхайн кампанийг хэзээч оруулж болохгүй энэржи бол цэцийд байг�##�ын �##�уурчин хийж байгаа кампан шүү ард түмээн ойлгоорой
Ямар их шун�##� вэ.Байг�##�ь маань онгон дагшинаараа ан амьтан эрх дураараа билчээд нутгийн ард иргэд нь өвөг дээдээс өвлөн үлдээсэн энэ газар яг дээдэс өвлөн авсан нутгийн ар иргэдээ хамга�##�ан авч үлдэх зөв.Та нарыгаа дэмжиж байна Та нар нутаг усаа онгон дагшинаар авч үлдэхийг хүссэн сэтгэл зүрхээрээ хамга�##�на гэдгийг дэмиж байна шүү.Амжилт хүсэе.
байг�##�ын �##�уурчидыг хөөж явуул маш зөв баяр хүргэё
Нутгийнхан м�##�чдад нутаг нь хэрэгтэй.
Бас их санаатай юм аа, төслүүд нь хэрэгжээд ухаад эхэлвэл энэ нутаг там болох нь ээ. Бүхэл бүтэн 9 төсөл гэж байна ш дээ. Баянхөндий бараг л өнгөлөн д�##�дл�##�т юм уу хаашаа юм
Нэг юмаа яасан 1000 давтаж бичдэг юм бэ. Ямар ч утга учиргүй юм л бичээд бхын �####�
Нинжадаад ухсан нүхнээс өөр юмгүй, Төв аймгийн Заамар шиг болвол хэцүү дээ. Наад Энержи эдр бол ядаж л олон улсын шилдэг технологи, байг�##�ьд ээлтэй юм ашиглаад, нөхөн сэргээлт хийх бх даа. Нутаг орноо нинжа нарын хөлд даруулмааргүй л байна уг нь
Energy resource hamtarsn tusul bol hariutslagtai l baij taaraa. hariutslagatai uul uurhai ymr bdgiig haruulah heregtei bus#ad n jishig bolog
eguur гж м�##�тайгаа адаилхан хөдөөний хэдэн м�##�ын ажиллуулдаг сайт тэр хөдөө эзгүй цөлд байгаа заган ойдоо очиж энэ элий б�##�ай м�##�ан нийтлэлээ бичээч. Өдөржин мотоцикл унадаг м�##�чин чинь тэгээд мод загаар хийсэн мотоцикл унаж бнуу м�##�уудааа. Төмрөөр хийсэн мото уначихаад төмөр ухдаг уул уурхайг эсэргүүцээд үнэхээр м�##�нууд шүү таануус. үхэж д�##�д ороосой...
ЗАСГИЙН ГАЗАР ЛИЦЕНЗ ОЛГОСОН Ч, НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГАХГҮЙ БОЛ ТУХАЙ ЛИЦЕНЗ ЦУЦЛАГДДАГ БАЙХ ЁСТОЙ. ЭХЛЭЭД НУТГИЙН ИРГЭД, БАЙГАЛЬ ОРЧИН, МАЛ АМЬТАНД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛНӨ ГЭДГЭЭ НОТОЛЖ БАЙЖ ГАЗАР НУТАГ ХӨНДӨХ ЭСЭХ НЬ ШИЙДЭГДЭХ УЧИРТАЙ. ГОВИЙНХОН УУЛ УС, НУТАГ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЁСТОЙ ШҮҮ. УСЫГ ҮГҮЙ ХИЙЖ, ЗАСМАЛ ЗАМ Ч ТАВИХГҮЙ, ОРОН НУТАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ МАЛЧДЫН АМЬРАЛЫГ САЙЖРУУЛАХГҮЙ, АН АМЬТДЫГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ НААД НОВШНУУДАА ХӨӨГӨӨД ЯВУУЛ.
Редакци өөрийн зардлаар уул уурхайн сурв�##�жлага хийсэн гэдгийг анх удаа сонсч байна. Шинэ жишиг тогтох нь амжилт.
Ус, газар нутаг минь мөнгө �##�тнаас үнэтэй юм шүү гэдгээ ухаарахад хэдийн хожимдсон байх нь харамс�##�тайяа.
Ганц л айл нутагладаггүй газраа юуг нь үнэд оруулах гэдэг байна, ганц ч гэсэн сумын иргэн ажилтай орлоготой болвол илүү биш үү, м�##�чид үнэхээр шантаажаар гаршчээ, төрөөс бүх төрлөөр нь х�##�амжлаад бөөцийлөөд үнэгүй тэтгэвэр, тэтгэмж өгсөөр, улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй амьдарсаар бүүр даварчихаж.
Хүүе тэр газар нутагт ганц хүн амьдрах ёстой юу, амьтад байгаа шүү. Нэг ч болсон хүн ц�##�ингтай орлоготой байв�##� гэж байт�##� чинь ямар амьгүй, усгүй, ургам�##�гүй, амьтангүй шороон там л үлдэх байх даа
Нутгийн иргэдийн эрх ашиг гэдэг нь хүн толгой тус бүрт ахиухан мөнгөн урамшуул�##� авах шантаажны арга хэрэглэл гэсэн үг. Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мөнгөгүй бүтэх юм хаана ч байхгүй. Энэ дууны үгийг сайн сонсож ухаармаар байгаа юм шд ээ,
Энэ батцэнгэл гэгч чинь нөгөө гомбосүрэн сайд асаны хүүхэд ман үү?!.
Яахаараа дарга баячууд.тэдний үр удам дандаа шун�##�т бузарууд улс оронд гай болсон бузарууд болж төлөвшдөг байна аа.
Хөрөнгө Мөнгө эдийн шун�##� авч завшихийн дон туссан удмаараа гийгүүлсэн юмгүй бузарууд юм даа. Ичээсэй.
Монгол орон минь Баянхонгор нутаг минь дотоодын дайсан шун�##�т бузар д�##�д бодолт.бузаруудаас болж сүйрэлд орох ёсгүй.
Энэ олон гайнууд нутгийн олон олон иргэдийн амьдр�##�д гай болно доо.
Ямар нэгэн хэрэг гарна шүү уурссан иргэд юу ч хийж чадна.
Энэ баячууд ямар өлөн байдаг ямар ядуу сэтгэлгээтэй з�##�ьжин хулгай зантай болдог байна аа.
Тэр бага баньдийн охин үнэн бол арай ч дээ.
Харин ч газар орон нутгаа хамга�##�ж дуугарч байх хүмүүжилтэй зөв хандлагаьай баймаар байна шүү.
Байг�##� ус ан амьтанг устгаж м�##�чдыг нь хөөж явуулб�##� монгол орон монгол улс сөнөж устах замдаа орно. Монголыг устгах аймшигт үйл ажиллагаа санаатай санаагүйгээр аажмаар хэрэгжиж байна. Тэр говийн хайран сайхан м�##�чин ардууд ус ургам�##� газар шороо маза�##�ай тэргүүтэй ан амьтад �##�га болж д�##�д орох үүдээ нээлээ.
Ум хум мааны бадма хум.
Мэдээллээ ил тод өгдөг, хариуцлагатай компани ажиллаад, улсад татвар ном нь ёс журмаараа очоод явж бсан нь дээр бх шүү. Тэхгүй бол тэгээл нинжа нарын гараар ороол дууснашдээ
НУТАГ ОРНОО УХУУЛЖ ҮГҮЙРЭХИЙГ ДЭМЖДЭГ ТЭР Б. БАЯРМАА ГЭДЭГ ЯНХАН ЯМАР БУЛАЙ ИЧГҮҮРТЭЙ МАЛ ВЭ?2 ШИНЭЖИНСТ, БАЯНӨНДӨР СУМЫН АРД ИРГЭД ЭДНИЙГ БИТГИЙ ХАВЬТУУЛААРАЙ. НААДУУЛ ЧИНЬ АЖЛЫН БАЙР ОЛГОНО ГЭДЭГ ШАЛ ХУДАЛ, ТА НАРААР НУТГИЙНХНААР ЧИНЬ ӨӨРСДИЙН НЬ НУТАГ ОРНЫГ СЭНДИЙЧҮҮЛЖ ДОРОМЖЛОХ ГЭЖ БУЙГ ОЙЛГООЧ!!!!!!!!!!!!! ХЭДХЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИНГААР ТА НАР HEEJMGR ҮҮРД ҮГҮЙРЭХ ТИЙМ БУЗАР ҮЙЛДЭЛ ӨӨРИЙН ГАРААР БИТГИЙ ХИЙГЭЭЧЭЭ ЗАЛУУСАА, 2 СУМЫН ИРГЭДЭЭ!!!!!!!!!
Хэлэлцүүлгийн бичлэгийг нь үзсэн. Тэр ТББ-ын дарга з�##�уу нь арай муухай бүдүүлэг байна лээ. Зүгээр хэлэлцүүлгийн ажиллагааг нь бусниулах зорилготой очсон юм шиг. Ланд 200, гурван өрөө байраа өгөөчээ гэх шиг. Шантаажчин юм биш үү. Ийм үйлдлийг ш�##�гадаг, хянадаг газар байна уу.
Яаж ийм олон лиценз авсан???
Гадаадын компанид анх лиценз хэн зарсан бэ
Өнөөдөр �##�т хэрэгтэй байж болно уух ус амьдрах орчингүй болсон м�##�чид ховор ан амьтад тэнд ургадаг ховор ургам�##� өртөх үгүй болох байг�##�ын унаган төрөх ХОЖИМ ХОЙЧ ҮЕД ХЭРЭГГҮЙ ЮМ УУ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГЫН ХҮРЭЛ СҮХ , МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАН НАМСАРАЙ ОЮУН ЭРДЭНЭ НАРАА
Хаа сайгүй �##�т ухаад эх орон хир зэрэг хөгжиж ард түмэний амьдар�##� яаж дээшилэв
Газар нутаг ямар болов
Иргэн
Ашигла, олборло, гол нь улс оронд, орон нутаг хүн амд ашигтай байх ёстой
Ухуулж болохгүй ёстой хаах хэрэгтэй
Билгүүн гээд тэр нэг унжуу хамартай улцан царайтай юм их зэвүүн гөлөг байна. Ойрхон таарв�##� өмхий амыг нь үхрийн нойтон баасаар тагламаар новш юм.
Нутгийн ард түмэн өөрсдийн газар нутгаа хамга�##�ж байхгүй бол гадны болон дотоодын хулгайч луйварчид лицeнз нэртэй �##�гын чинээ цаас харуулж байгаад газар нутгыг ухаж төнхөж үхмэл там болгон хувиргаж байна шүү.Тэмцдэггүй ард түмэн мөхөж сөнөж дуусна.Эх болсон газар шороогоо эзэн нь болж төрсөн та биднээс өөр хэн ч хамга�##�ахгүй шүү.Зөөлөн байв�##� улам даврана хөөж �######�уулах хэрэгтэй.Бурханаас бидэнд заяасан хэн ч х�##�дах эрхгүй газар нутаг шүү.
Багабандийн бүдүүн охин ухаж дуусгана. Ухна гэсэн бол ухна
Гадаад дотоодын баячууд ямарч дайн байлдаанаас илүү монгол орны газар байг�##� ан амьтан нутгийн уугуул иргэдийг сүйрүүлж байна. Монголын г�##�зуу шун�##�тнууд монгол орныг устгаж байна. Монголчууд эд мөнгөний төлөө эх орон ээж аав үр хүүхэд ирээдүйгээ золиосолж байна.