УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН, АН-ын бүлэг хуралдана

УИХ дахь АН болон МАН-ын бүлгүүд өнөөдөр /2023.04.24/ 10.00 цагаас хуралдах хуваарьтай билээ.
Тэгвэл
- МАН-ын бүлэг жанжин Д.Сүхбаатар
- АН-ын бүлэг Их эзэн Чингис хаан танхимд ус тус хуралдах юм.
Мөн ажлын хэсгүүд дараах чиглэлээр хуралдана. Үүнд,
- Эдийн засгийн байнгын хороо - Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
- Эдийн засгийн байнгын хороо - Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Аюулгүй бадйал, гадаад бодлогын байнгын хороо- Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мөрөөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай танилцах
- Төсвийн байнгын хороо - Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Төрийн байгуулалтын байнгын хороо - Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.