Нийгэм мэдээ
Хамгаалах малгайгүй мотоцикль унаж осолдсон хүмүүсийн 65 хувь нас бардаг

Цаг агаарын нөхцөлд тохируулан өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог. Урин дулаан цаг ирж, иргэд тэр тусмаа малчдын мотоциклийг өдөр тутмын ахуйгаас гадна холын замд зорчих хэрэгслээ болгодог.

Тээврийн цагдаагийн газраас мотоцикль унахдаа яагаад хамгаалах малгай хэрэглэх ёстойг тайлбарлан анхаарууллаа. Учир нь энэ төрлийн зам тээврийн ослын судалгаагаар 75 нь хувь нь хамгаалах малгайгүй, тэдний 65 хувь нь толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алдсан байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг л 100 хувь согтуу онхолдож үхдэг дээ. Мотоциклд буруу өгөх юм байхгүй