СПОРТ

“Хангарьд” клуб холимог багийн аваргаар тодорлоо

Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Намсрайн Батлавын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо. 

Тэмцээний сүүлийн өдөр VIII удаагийн холимог багийн тэмцээнд 13 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс ОУХМ Д.Алтансүх, спортын мастер Д.Наранбаатар дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн баг түрүүлэв. Тэд шигшээ барилдаанд спортын мастер Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургуулийн багийг 4:1-ээр буулган авснаар холимог багийн тэмцээний алтан медалийн эзэн болсон юм.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар дасгалжуулагчтай “Мон Алтиус” ахлах сургуулийн баг Монголын жүдо академийг 4:1-ээр, ОУХМ Д.Батсайхан, спортын мастер Э.Энхболд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг “Боржин төв” клубийг 3:1-ээр тус тус ялж шагналын тавцанд зогсов.

Холимог багийн УАШТ-ий медальтнууд:

  • "Хангарьд" спорт клуб (Б.Батболд, А.Ариун-Эрдэнэ, О.Гэрэлтбаяр, Э.Буянцагаан, Д.Болор-Эрдэнэ, Б.Гүндэгмаа, Э.Буян-Өлзий, Э.Энхзул)
  • Спортын төв сургууль (Ө.Бямбасүрэн, Ж.Энхтөр, Н.Сансар, Э.Ариунзаяа, Д.Номин, Б.Дөлгөөн)
  • "Мон-Алтиус" ахлах сургууль (П.Сүхбат, Б.Нямренчин, А.Энхбаяр, Алтангэрэл, Л.Энхболд, Б.Уранзаяа, Ц.Тэгшжаргал, Ц.Энх-Оргил, Б.Содонцэцэг, Э.Жаргалмаа, Б.Алиманцэцэг)
  • "Алдар" спорт хороо (Ө.Жанцандорж, Б.Батдаваа, О.Энхтөгөлдөр, Э.Маргад-Эрдэнэ, Б.Тэмүүлэн, Б.Арвин, У.Дэлгэрцэцэг, Э.Энхжин, Г.Хонгорзул)

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button