Эдийн засгийн Бизнес мэдээЭдийн засгийн мэдээ

“УБТЗ” ХНН: Манай улсын нутгаар 811 галт тэрэг дамжин өнгөрөөд байна

2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар “УБТЗ” ХНН 9.8 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 сая тонноор илүү байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 623,6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх долоо хоногоосоо 14.7 мянган тонноор илүү байна.

Өнгөрсөн долоо хоногт тээвэрлэсэн нийт ачааны 202 мянган тонн нь орон нутгийн, 235.3 мянган тонн нь экспортын, 80.1 мянган тонн нь импортын, 106.2 мянган тонн нь дамжин өнгөрөх ачаа байлаа. Эдгээрээс экспортын ачаа 37.7 хувийг дангаараа эзэлж байна. 2023 он гарснаас хойш энэ сарын 20-ны өдрийг хүртэл манай улсын нутгаар нийтдээ 811 галт тэрэг дамжин өнгөрчээ. Үүний 396 галт тэрэг нь ОХУ-аас БНХАУ руу,  415 галт тэрэг нь БНХАУ-аас ОХУ руу аялжээ.

Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд–Эрээн өртөөний өргөн царигаар106 галт тэрэг өгч, 107 галт тэрэг хүлээн авсан байна. Нарийн царигаар 51 галт тэрэг өгч, 50 галт тэрэг хүлээн авчээ. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 47 галт тэрэг хүлээлгэн өгч, 51 галт тэрэг хүлээн авчээ.

УБТЗ нийгмийн хариуцлагатай ачаа болох дулааны цахилгаан станцуудын нүүрс тээвэрлэлэтэд шаардлагатай вагон хангалтыг цагт нь шуурхай хийж тээвэрлэж байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-24 18:15

Нүүрсээр ажилладаг г�##�т тэрэг одоо явдаг юм уу

Холбоотой мэдээ

Back to top button