Эх орноосоо урвасан хэргээр өнөөдөр шүүгдэх Ц.Хулан гэж хэн бэ

Яруу найрагч Цоодолын Хулангийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр болно.
Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр 98 дахь хоногтоо ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж буй. Хуулиараа бол Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл.
19.4 дүгээр зүйл: Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан.
Ц.Хулан гэж хэн бэ?

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь нэрт найрагч Д.Цоодол, харин ээж А.Цэвэлмаа нь бага ангийн багш мэргэжилтэй.
Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
МУИС-ийн Монгол хэлний факультетын утга зохиол судлалын анги
УБДС-ийг багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн.
1994-1996 онд "Ардын эрх", "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан,"Ням гариг" сонинд хэлтсийн даргаар ажилласан.
1996-1997 онд "Ням гариг", "Билгүүн судар" сонинуудад хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 онд "Хөдөлмөр" сонины ерөнхий эрхлэгч ажилласан.
Улсын хүүхэлдэйн театрын захирал, МУ-ын ерөнхийлөгч асан Х.Баттулгын шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөхөөр тус тус ажилласан.
Харин бүтээлийн тухайд,
"Гүнж аялгуу" шүлгүүд 1997 онд, "Гуниг тайтгарал" шүлгүүд 1999 онд, "Торгоны маань хээ" шүлгүүд 2001 он, "Зүгээр л нэг амьдрахсан" 2006 онд гэх мэтээр яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн. Орос, англи хэлтэй.
Шагнал амжилтын тухайд,
1989 онд "Найргийн даага" наадмын тэргүүн шагнал
1994 оны "Болор цом"-д "Ганцхан ээждээ унших шүлэг"-ээрээ тэргүүн шагнал
1994 онд шилдэг залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал
1999 онд "Гүнж аялгуу" номоороо МЗЭ -ийн шагнал
2002 онд "Торгоны маань хээ" номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал
2010 оны "Болор цом"-д "Найрагчийн нутаг" шүлгээрээ тэргүүн шагнал тус тус хүртсэн.
Үйл хэргийн тухайд,
Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтэд “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилсон.
Түүнийг юуны учир хорив
Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгдүгээр сарын 19-нд мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэсэн.

Энэ явдалтай холбогдуулан түүний том хүү Уянгын Равдан “Би эхнэр дөрвөн хүүхдийн хамт Австралид ажиллаж амьдардаг. Дөрөв хоногийн өмнө өглөө эрт ээжийг минь баривчилжээ. Насанд хүрээгүй дүүгийн минь утсыг нь хүртэл хураан авч ээжийг маань шөнө дөл хүртэл байцаагаад хорих 461-р ангид 48 цагийн турш хорьсон тухай сонссон. Хууль хяналтын байгууллага асууж тодруулах зүйлээ асуугаад суллах байх гэж итгэн хүлээж байтал өмгөөлөгчгүйгээр ахин хуралдаж нэг сар хорих шийдвэрийг гаргажээ. Та нар юунаас айж ингэж яаран сандран хөдлөв. Тэр тусмаа ар гэрийнхэн нь ч мэдээгүй байхад нууцын зэрэглэлтэй гэх мэдээллийг ямар зорилготой хэнээс, хэрхэн олж авсан нь сонин байна. Ээж минь эртнээс өөрийн үзэл бодлыг хэнээс ч айлгүй ном зохиол, шүлэг нийтлэлээр илэрхийлсээр ирсэн. Хуулиа мөрддөггүй юм бол ядаж илт харлуулж, гүтгэхгүй байхыг хүсье. Хүнийг унасан дээр нь гишгэх шиг амархан бөгөөд адгийн зан байхгүй шүү” хэмээн нүүр номоороо мэдэгдсэн.

Яруу найрагч Ц.Хулан баривчлагдахынхаа урд өдөр цахим хуудастаа “Эх орноосоо урвасан Арслан Тайжийн толгойг авсан нь зөвхөн кинон дээр гардаг үйл явдал. Арслан Тайж үүнээс ч дорд муу тавилангаар зовж үхсэн байдаг. Цөөн хүний хамтаар Төвдийн кам нутаг, одоогийн БНХАУ-ын баруун хойт хэсэг рүү дүрвэн суурьшихдаа шоовдорлогдон доромжлогдсоор, ядуурал гуйланчлал дунд нас эцэслэн, тэдний сураг тасарчээ. Хахууль авлигаар амаа үдүүлж, Хамаг Монголоо харийнхны хөлд хаяж өгч, эцэг дээдэс, эх орноосоо урвагчид мэдтүгэй! Цогт Тайж киног дахин үзлээ, үг бүр нь ирээдүйн бидэнд илгээсэн захиа занаас ажгуу!” гэж бичсэн байдаг.
Ц.Хуланг яллах Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл нь маш тодорхой болсон. Учир нь тэрбээр X Богдыг тодруулах үйл хэрэгт урд хөрштэй хамтран ажилласан гэж байгаа. XIV Далай лам Монголд 1979 оноос хойш нийт есөн удаа айлчилж, 40 орчим хутагт, хувилгаадыг тодруулсан. X богд бол эдгээр хувилгаадын нэг бөгөөд Далай лам 2016 оны айлчлахдаа Их тэнгэрт уг ёслолыг тодорхой хүрээнд үйлдсэн гэдэг. Үүний өмнө лам нар X богд байж болох хүүхдүүд дээр сорилго явуулж, бэлтгэсэн гэдэг. Далай ламын энэхүү айлчлалд БНХАУ дургүйцлээ илэрхийлж дипломат сэрэмжлүүлэг өгөхөд аргагүйдэхдээ тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчлал хийж, “Намайг сайд байх хугацаанд Далай лам дахин Монголд ирэхгүй” гэх амлалт өгснийг хөшигний ард ярьдаг.
Түүх сөхөхөд, 1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан ба “Энх тунх өсөж торнисон ч шашны тэргүүнээр ажиллах хүсэлгүй байгаа” гэх тайлбар хэлчхээд, Комминуст намын гишүүний хүүхдийг Банчингаар тодруулсан байдаг. Эл Банчин дүр одоо Хятадын коммунист намд ажиллаж, шашны өндөр боловсрол эзэмшсэн гэх ба манай зарим улс төр, шашны томчууд түүнд мөргөдөг нь ил тод асуудал юм. Тогтсон хэв заншлаар Далай лам тэнгэртээ дэвшихэд түүний үл хүлээн зөвшөөрдөг “хятадын” Банчин богд хойт дүрийг нь тодруулах болчхоод байгааг асуудлын учиг гэж харж болно.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарчихгүй

Найрагчийн эх оронч үзэл санаа бүхий шүлгүүд, шулуун шударга үг яриа бүхий имидж нь жирийн иргэдэд дээрх зүйл ангид хамрах хэргийг үйлдсэн гэдэгт итгэх боломж "өгөхгүй". Харин учир мэдэхүүд нь "зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдарчихгүй дээ" хэмээн дүгнэж буй. Түүний шүлэг бүтээл бусдад зөв шударга, амар амгалан, ёс зүйтэй байхыг өгүүлсээр ирсэн шүү дээ. Ц.Хулан Б.Хурцыг хоригдсон байхад суллуулах гэж, гэм буруугүй хэмээн тэмцэж явсан түүхтэй. Харин энэ өвөл, хавар түүний төлөө ийн гүйх хүн гарч ирсэнгүй. Өөрөө л хорих ангиас мэдэгдэл хийсэн. Ингэхдээ " Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгээ шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
"Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
- Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
- Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг баримт дамжуулаагүй.
3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийт ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна.
Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна." хэмээсэн.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Balai bogd mogd yrihaa bolchuul yasiim
Ер нь богд байлаа гээд монголчуудад ямар ашиг байгаа юм. Харин ч эсэргээрээ гаы дагуулж"түвдийн" с�##�ан тусгаарлагч үзэлтэй цагаачдын тэргүүний гар хөл болж эх орныхоо эрх ашгаас уравсан олигархи бүлэглэл буруугуй гэж үү!!!???
ХҮМҮҮСИЙГ ЯРГАЛДАГ ХУВАЛЗ ХУРЦ БАДАМЖУНАЙ ТИЙМ Ч МУУ ХҮН БИШ ГЭЖ СОЛИОРЧ БАЙСАНД ОРВОЛ ӨӨРИЙНХ НЬ ТӨЛӨӨ ЖАГСАЖ БАРИН АМЬ ТАВЬЖ ЯВСАН ХУЛАНГИЙН ТАЛААР АРАЙ АЯТАЙХАН НЭГ ҮГ ХЭЛЧИХСЭН БОЛ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГҮҮДИЙНХ НЬ ЯЛ БАГА Ч БОЛОВ ХӨНГӨРӨХ БАЙСАН БАЙХДАА, ДААНЧ ТИЙМ АМЬТАС ХАР ТОЛГОЙГОО ГЭХЭЭС БУСДЫГ ГЭХ СЭТГЭЛ БАЙХГҮЙ Л ДЭЭ.
Урвагчдад өршөөлгүй.
Тиимээ урвасан л бод хэрэгтэн.ингэхэд нөхөр гэж нэг амвтан байна уу хулан жиичихсэн юмуу
богд хэрэггүй оронд юмны үнийг буулгамаар байна.
Хятад богд биднии толгой дээр суух гээд хулан туслаад байсан юм байна байх л хэрэгтэй юм бол монгол хүүг болгох нь зөв
Богдтой байсан түүхэнд монгол улс мандан бадраад хөгжсөн нь хаана байна. Харинч эсэргээрээ улс эх орныхоо эрх ашгаас урваж амин хувийн хомхой сэтгэлдээ хөтлөгдөн "Түвдийн" урхид орж гар хөл нь болсон олигархууд буруугуй гэж үү!!! Төрийн түмэн мэлмий хайчив даа
Түмийн түмэн
Богд байснаар юмны үнэ буух байхаа...түргэн богдтой болж үзэцгээ..
Энгэр султай, тархи нь жоохон сумтай, б�##�ай авгай ш дээ. Мөнгөний төлөө өөрийгөө ч зарахад бэлэн авгай. Жанхууг дагаж д�##�чиганасны гор.
Чи Хуланг энгэр султайг үзсэн юмуу муу МАН-н нохой хол очиж хуцаарай
Ээ хөөрхий доо. Хуланг хоосон толгойтой гэгч өөрөө ёстой өөрийн толгойгүй харын хар массын л нэг , нийгмийн сүлжээгээр сэвэгддэг хоосон хөөсөөр хоологч л байна.
Хоосон толгой хуцваа чи
Хиисэн бузар хэрэг нь үнэн л юм байна даа
Цагааныг хараар будагчдын хөлсний бичээч л байна
Хуланг сулла.
Чи цуг шоронд цувааваа гжж ккк
Энэ ямар хужаа нь жинхэнэ Монгол хүныг доромжлоод бна шахайгаа үүрээд �######�аарай...
Хуланг сул�##� тэхдээ үнэнийг нь заав�##� тогтоо...
Тогтоочоод яллаж байна баярл�##�аа
Гүтгэгчид л тогтоосон гээд шүгэлдээд л байна
Хэн нэгний атаарх�##� гэмгүй хүнийг гэмтэн болгох гэсэн атаа жөтөөний асууд�##� бишүү саяхан б�##� сараа хийнэ гадаадаар зуга�##�ана гэдгийг таслах гэсэн хор яваад бна
Юу вэ нөхөн нь яасан юм юун б�##� сар вэ �########� чинь яасан тх мөнгөтэй үнэлэгч вэ
Yun urbagch ve jinhene urbagchid elbeg bayr baabar geed mongoliin tusgaar togtoloo hudaldsan urbagchid ba
Бид эх оронтой. Эх орныхоо эсрэг гадаад улсын тагнуулын �##�батай ямар нэг хэлбэрээр ажиллаж мөнгө авч байсан бол хэчнээн эх орны шүлэгтэй байгаа д яах юм бэ, харанхуйгаар ашиглуулсан байлаа ч эх орны эсрэг гэмт хэрэгтэн. Монголын тагнуулын байгууллага арай ч гоомой зүйл хийхгүй ээ би хөөрхийлж эвийлж болно харин эх орноосоо урвасан хүнийг өршөөдөггүй байх ёстой
Гоомой зүйл хийдэггүй бол Зоригийн хэрэгийг энгийн ядарсан хүн дээр тохож 3 шатны шүүхээр яллах уу? Би лав итгэхгүй. Зарим нэгэн хүн их л баярлаж байна.Тийм байсан ч нэгэн цагт найз нөхөр гээд явж бсанаа бодоод дуугүй байж болдоггүй юм бхдаа.Яасан их өс хонзон бэ?
Яг үнэн тэрнии хэдэн шүлэг эх орноос үнэтэй юмуу ёрын хүүриин эмгэн байждээ
Манай Тагнуулууд харин ч дандаа л гоомой зүйл хийж байдаг ш дээ ! ЗО ООО хүнээ буудсан нь гоомой явд�##� бишүү? Төмөр-Очир,Зоригийн �##�уурчныг олохгүй, замх руулаад байгаа нь гоомой явд�##� бишүү? Байсхийгээд л тагнуулын ажилтан эх орноосоо уравлаа гээд толгой д нь цаасан хүүдий углаад давхилддаг нь гоомой явда л бишүү ?
Ононч �##�данч ажил тиим л байдаг
Нээрээ ийм улсад итгээд,"гоомой юм хийхгүй"гээд нүдээ аниад байж болох уу ?!
Алдар суу нь түгсэн яруу найрагчийн заав�##� зөв байх ёстой юу? Мэддэг зүйлээрээ л оролдож, үзэг цаасаа нийлүүлж байв�##� барав. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж нэг үг бий дээ!
Гүйх нохойд баах нохой саад гэдэг юм ардын цэцэн үгийг мэдэж байж цэцэрхэх
За даа эцэг охин 2 гээл орчилонд байхгүй л од гэу бодоцгоож байсан биз даанч хүн чанар нь хөө байждээ гэж
Яруу найрагч Хулангаар оролдвол ОДООГИЙН Ардын намын гишүүдийн нэр хүнд ш�##�ан дээр навс унана.
Үнэнг хэлсэн нь харин мундаг намын үе гарч ирлээ
Эх орноосоо урвасан
Нүүрсний хулгайчдыг яах гэж байна.
Эх орныхоо �##�т,эрдэнэсийг харийнхантай нийлж хулгайлж ард түмний өмчийг үнэгүйдүүлсэн хулгайчдаас шийтгэ! Гандангаар дүүрэн биднээс мөнгө авдаг,тэжээлгэдэг лам нар 1000, 1000- р байна.ламаар дутаагүй, эх оронч хүнээр дутаад байна. Ц.Хуланг сулла, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдраг,нэг ч гэсэн монгол хүн сайн сайхан, эрх чөлөөтэй амьдраг!!!
БОГДООР ЯАДГИЙН ЗОЛИГ ГЭЖ.ЗҮГЭЭР ГАНДАНГИЙН ХАМБА ЧОЙЖАМЦ ГЭХЭД Л АРД ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ЯДУУ ХҮНД ТҮЙ МАЙ Ч НОМ УНШИЖ ӨГНӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ БАРАГ ЯДУУ АРДАА ХАРАХААС ДУРГҮЙ НЬ ХҮРДЭГ НӨХӨР НЭГ ШИРХЭГ БАЙНА. ЯДУУС ХҮРЭХГҮЙ ӨНДӨР ЛАМ НАРААР ЯААААДАГ ЮМ ЦУС
Эмгэнэлт төр
Хуулийн байгууллага хуульд зааснымдагуу ажиллана.
Хоорхийдоо.Бур оровдчихлоо.Хулан хэзээч тийм хэрэг хийх хун биш.
Эх орноосоо жинхэнэ урвагсад чинь С.Баяр,Ц.Нямдорж,Сү.Батболд,Элбэгдорж,Баярцогт гээд..........түмэн олонд ил тод өчнөөн хүмүүс байна. Хулан бид хоёр юун урвагч,тагнуулч. Больж үз
Хулан буруугүй гэдэгт итгэж байна
Арай үгүй байлгүйдээ урвагч мурвагч гээд хэн нэгний муу санаатны захи�##�га юм болов уу Арай ч дээ дэндүү сайхан шудрага гүндүүгүй сайхан сэтгэлтэй их тусч монголын үлгэр жишээч эмэгтэй гэж бодож явдаг юм гэтэл юу болох нь энэ вэ? Гайгүй байлгүй дээ Бүх зүйл сайн сайхан болно! Суллах хэрэгтэй!
Настай болоод ийм хэрэгт холбогдсон харамсаж байна хэцүү юмдаа
Жинхэнэ урвагч төрийн өндөр �##�банд байж эх орноо цөлмөсөн Монголын ард түмний эсрэг. Тусгаар тогтнолын эсрэг ажилласан Багабанди С Баяр Элбэгдорж Баатар Сү Батболд гэх мэтээр бариач
Юун Хулан бэ хүн үнэмшихгүй юм ярихаа болимоор юм
Ямар нэг учиг, учир байгаа болоод л асуудлыг мөрдөж бгаа байх л гэж бодох юм. Хэрэв гэмгүй бол ялгүй л хар цагаан нь ялгарах байлгүй. Хүнийг гаднаас хараад дүгнэнэ гэдэг ч зэрэглээнд хууртахтай л адил шүү дээ.
mongolin tagnuul sain ajillanaa . ene emegtei mongoni i toloo shuna mash ihtei l yum bna mongo ih hvchtei yumaa
МОНГОЛД БОГД ГЭХ ДЭМИЙ ЮМ ОГТ ХЭРЭГГҮЙ. ҮХСЭН ХАТСАНЫ БОГД ГЭЖ. УРИХАНД ОРСОН АВГАЙ ЮМ БОЛОВУУДАА. НӨГӨӨ АЙХТАР БЭЛЭН ЗЭЛЭН ҮГТЭЙ ААВ ЦООДОЛ НЬ ТАГ ДУУГҮЙГ БОДОХОД НЭГ ЮМ БАЙНАДАА ЦААНА НЬ
Ih nayd.terbumaar.uul uurhaigaa gants hun hudaldan borluulj.UIH gishuud n songogson aimagaa huldaldaj absan baraa met aashilj.es zuigui.ezengui hulgaichiin oron bolson bolhoor shudarga .buruug ilchilsenii tulee shan zaluuchuudiig tamlan zovooj bn.Ariin hangain aldart shuugch abgai ajillana bize.Huuliin saidaa MGLiin shuug.prokuroriin ner hund bidnii uland ochloo.shivshig.terbumtanguud iluu ihiig ideh gd narand tarvalzaj bn.Buzaruud.
Богд могд Монголд хэнд хэрэгтэй юм бэ , хуланг эх орноосоо урвасан гэхэд хэн ч итгэхгүй, тийм юм байхгүй гэж бодном, төрд өөр хийх ажил зөндөө шүүдээ, эх орноо зарсан нүүрсний новшнуудаа цэгцлээчээ
Sulla
Богд тодорлоо гээд,маньд нь ямар хамаа бнаа,ёстой махны үнэ буухуу.Тэнэг хулгайч нарт хүн яллаж дэвслэх л ажил байдаг бололтой.
Зүгээр хүнийг л хорив гэж гаднийхантай д�##�ьжигнаа биз
Эх орончидыг маань Хятадын да�##�гавараар хөдөлж буй нэгэн үйлдэл бусуу.....
Тийм л бх, Хулангийн буруутайд итгэхгүй бна
Эх орноосоо урвасан гэнээ.
Эх орноосоо урвасан хүн гэж байг�##�ийн баялагаа гаднын баячуудад өгөхдөө их хэмжээний авилг�##� авч, тэр мөнгөө гадаадад байршуулж, түүндээ харш орд худ�##�дан авч, Монголоо орхиж, зугтаж яваа нөхөдүүдийг хэлнэ.Үүнд Хүрэлсүхээс бусад бүх ерөнхийлөгч хамаарна.Уих аас бүлэг нөхөд орно.Тэдний шүүх хур�##� хэзээ бодох вэ.
Эх орноо худ�##�дах хүн биш
Хулан бол хэлэх үгээ хэлчихдэг эх орон ард түмнийхээ төлөө зөвийг чөлөөтэй илэрхийлдэг сайхан яруу найрагч гэж боддог. Яахаараа мөнх биш энэ амьдр�##�д нэр �##�дар хөрөнгө мөнгөний төлөө тэмцэж үнэнч шудрага, чадвартай нэгнээ хэмлэж, хэлмэгдүүлж байдаг юм бол доо!
Хиисэн бузар хэрэг нь үнэн л юм байна даа Энэ хүү бол зүгээр л ардын хүү шүү тэр нагц т�##� тэр хүүд ямарч хамаа байхгуй
Аав, ээжийнхээ үгэнд ороод яруу найрагаараа явахгүй, мэдэхгүй ажил �##�бан туша�##�д дураар очиж төрийн нууцаа ялгахгүй юм болж дээ.
Тэгвэл тэр х богдын эцэг эх гэх баяачууд буюу хулгайч нар хилс гүтгэж шоронд хийлгэсэн байна гэж ойлгов....
Тийм шүү.Хуланд итгэдэг.
Манай монгол улсын төр барьж байгаа хүмүүсийг солиж хуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй л бол эх орныхоо төлөө үнэнийг хэлсэн .олон сайхан хүмүүс хэлмэгдэж улс төрийн муухай золиос болж байна.Тэглээ гээд бид нар айхгүй үнэн зөвийн төлөө тэмцэх болно.
Би л хувьдаа үнэн гэдэг юм Монголд байхгүй болсоныг харуулах хамгийн том жишээ бол энэ гэж бодож байна. Хулангийн шүүх хурлыг нээлттэй хийх хэрэгтэй. Үнэхээр үнэн юм бол олон түмэн нүдээрээ харж чихээрээ сонсог. ЯГ ЮУ БОЛСОНЫГ......ЯМАР ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД ЭЛСЭЖ ЯМАР НУУЦЫГ ЯМАР ЗОРИЛГООР ХЭРХЭН ДАМЖУУЛСАНЫГ.......Өнөөгийн төрд нууц юм үлдсэн юм уу !!!!!!?????!!!!
Нэг муу золбин богдын төлөө найрагчыг яллах гэж махан толгойлохоо зогсоо.муусайн золбин лам нарыг устгав�##� таарна.
манай монгол улс улс төрийн хоригдолтой болчих оо юу даа
Хэцүү юмдаа Хулан сайн шүлэгч сайхан бүсгүй. Хоосонгүй болоод л хоригдож байгаа лдаа. Харамс�##�тай юмдаа.
идсэн уусан ноходоо ингэж шударга хорьдог байгаасаа, арчаагүй төр
МУИС-д утга зохиол судл�##�аар 5 жил сур�##�цаж төгсөөд, дараа жил нь МУБИС-д нэг жил утга зохиолын ажилтан мэргэжлээр сур�##�цаж төгссөн гээд ямар сонин юм бэ? Утга зохиол т�##�ын мэргэжлээр хоёр сургууль төгсөж. Тухайн үед эмч мэргэжлээр анагаахд сурахаас ч урт хугацаагаар утга зохиолын мэргэжил эзэмшжээ.
1968 онд төрөөд 1978-1988 онд ебс төгссөн??? 10 настай 1-р ангид орсон юм байх даа? Соц үед яг 8 настай ебсургуульд ордог байсан. Боловсрол эзэмшсэн намтар нь сонин юмаа. Хулганайн Тэргэл Хуланг хуурамч дипломтой гээд бичиж байсан нь санаанд оров!
АНУ-аас байнга бичээд байдаг яруу найрагч Хулганайн Тэргэл Батмөнх хоёрын яриад байдаг үнэн юмуу
Ц.Хуланг хэзээч өмгөөлнө би түүний т�##�д зогсоно.
Ямар хэцүү хорвоо вэ? Зохиолчид бол манай тэргүүний сэхээтэн эх орончид биз дээ! Одоо ч нэгнийгээ харлуулах амархан болж дээ